Дубай хотын аялал

Аяллын нэр

Дубай хотын аялал

Аялах хугацаа

7 шөнө 8 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

  • Онгоцоор 15:30  УБ-аас Бээжин рүү нисч 17:35-т  Бээжингийн онгоцны буудлын Терминал 3-д бууна.
  • Онгоцны  буудалын  буудалд  орж  амрах.

Оройн  хоол  аялагчид өөрсдөө.

2-р өдөр

  • Өглөөний  цай өөрсдөө.
  • Өглөөний цайны дараа чөлөөт  цаг.
  • 13:30-д буудлын өмнөөс автобус онгоцны  буудалруу  хөдөлнө.
  • Онгоцны  буудал  дээр  ирж  бүртгэлээ  хийлгэх.
  • Бээжингээс 17:40 нисэх.
  • Дубайд 23:15-д  буух.
  • Бүртгэлээ  хийлгэж  ачаа аван  Монгол  Аялалын  Дубай дахь  хөтөч тосож  авна./ орос, англи хэлтэй араб хүн/

Буудалдаа  ирж  амрах.

3-р өдөр

  • Өглөөний  цай.
  • Чөлөөт цаг.
  • Хотын аялал. Дубай хоттойгоо танилцна. Дубайн нэрийн хуудас болсон далбаат завьны хэлбэр бүхий 2 тонн алт орсон дэлхийд ганц  хиймэл далайн арал дээр баригдсан 7 одтой  “Бурж Ал Араб”  зочид буудлын үзэж дусгалын зургаа татуулна /дотор нь орох төлбөрийг аялагчид өөрсдөө 1 хүний 170 ам доллар/
  • Эртний Арабын захаар орж сонирхоно, Имратес молл-дэлгүүрээр орно. тэнд халуун оронд байгуулсан Цаны бааз үзэх ба худалдан  авалт  хийх  боломжтой. Дэлхийн найм дахь гайхамшиг гэж алдаршсан “Пальм Джумейра” хэмээх хүний гараар бүтээгдсэн дал модны хэлбэртэй хиймэл арал үзэж түүн дээрх 5 одтой “Атлантис” зочид буудлын гадна очиж зургаа татуулан Персийн тэнгис ширтэн нүдээ баясган, сэтгэлээ сэргээнэ.
  • Дэлхийнд алдартай брэндүүдийн барааг та хямдрал заралсан үед 40%, 50%, 70% хүртэлх хямдралтайгаар та дэлхийн хамгийн том  худладааны  их дэлгүүр болох Dubai  Mall, Dubai city center -ээр орох боломж гарах бөгөөд мөн тус дэлгүүр доторх генисийн номонд орсон 33,000 гаруй далайн амьтадтай аквариум үзэх боломжтой /тус аквариум дотор нь орвол төлбөрийг аялагчид өөрсдөө .
  • Үнэ цэнээрээ монголоос ялгагдахгүйч хийц загвар, чанараараа олонд танигдсан дубайн алтыг сонирхон Дубай алтны зах орно

Буудалдаа  амрах.

4-р өдөр

  • Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй 45 сая амьд цэцэгсээр дүүрсэн ногоон төгөл бүхий Дубайн Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн өнгө өнгөөр солонгорох цэцэгс, цэцэгсээр урласан гайхалтай уран байгууламжийг харж нүд сэтгэлэээ баясгах болно.
  • Дараа нь Дубайд очсон хүн бүрийн очиж үзэх лалын шашны уран барилгын гайхалтай төлөөлөл Жумейра сүмийг үзэж сонирхон арабын соёлтой илүү ойр танилцах болно.Үдээс хойш хүсвэл та бүхэн Шаржа алтын зах, Шаржа сити центрээр орж сонирхох боломжтой.
  • Дубайн гэрлэн цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн Бурж халифын жижигрүүлсэн хувилбар болон өнгө өнгөөр солонгорох гайхалтай гэрлэн байгууламжуудыг үзэх болно.

Буудалдаа  амрах.

5-р өдөр

  • Өглөөний  цай 

Дубай хот наран шарлагын газарт амарч алжаал тайлах чөлөөт өдөр Хэрэв хүсвэл энэ өдөр нэмэлт төлбөр төлөн шаргалтах манхан дээгүүр “Land200” хөлөглөн, дов толгод дундуур  огцом эргэлт хийн гайхамшгийг үзүүлэн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын бэлхүүсний бүжиг үзэж, үндэсний хувцас өмсөн зургаа татуулж, жимсний амтат шиши тамхи татаж, үдшийг зоог барин  элсэн цөлийн  Safary аялал хийх боломжтой  / сафари 55 ам доллар /./ Аялагчид өөрсдөө/

6-р өдөр

  • Өглөөний  цай

Чөлөөт өдөр. 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нислэгийн цаг хүртэл дэлгүүр хэсэх эсвэл өөрийн төлөвлөсөн бусад ажлаа амжуулах боломжтой Орой  нисэх онгоцны  буудалруу төлөөлөгч хүргэж өгнө.  

7-р өдөр

Бээжингийн цагаар 11:55-д бууна. Онгоцны буудлын буудалд хүргэж өгнө. Чөлөөт өдөр. Унаа үйлчлэхгүй

8-р өдөр

Өглөө эрт буудлын өрөө хүлээлгэн өгөөд автобусанд сууж онгоцны буудал руу явна. 2 цагийн өмнө нислэгтээ бүртгүүлээд  11:55-д Бээжингээс нисч 2 цагийн нислэгийн дараа УБ-т 14:30 газардснаар аялал өндөрлөнө.

10 хоногийн өмнө захиалга өгсөн байх

  • Хотын аялал. Дубай хоттойгоо танилцна. Дубайн нэрийн хуудас болсон далбаат завьны хэлбэр бүхий 2 тонн алт орсон дэлхийд ганц  хиймэл далайн арал дээр баригдсан 7 одтой  “Бурж Ал Араб”  зочид буудлын үзэж дусгалын зургаа татуулна /дотор нь орох төлбөрийг аялагчид өөрсдөө 1 хүний 170 ам доллар/
  • Эртний Арабын захаар орж сонирхоно, Имратес молл-дэлгүүрээр орно. тэнд халуун оронд байгуулсан Цаны бааз үзэх ба худалдан  авалт  хийх  боломжтой. Дэлхийн найм дахь гайхамшиг гэж алдаршсан “Пальм Джумейра” хэмээх хүний гараар бүтээгдсэн дал модны хэлбэртэй хиймэл арал үзэж түүн дээрх 5 одтой “Атлантис” зочид буудлын гадна очиж зургаа татуулан Персийн тэнгис ширтэн нүдээ баясган, сэтгэлээ сэргээнэ.
  • Дэлхийд алдартай брэндүүдийн барааг та хямдрал заралсан үед 40%, 50%, 70% хүртэлх хямдралтайгаар та дэлхийн хамгийн том  худладааны  их дэлгүүр болох Dubai  Mall, Dubai city center -ээр орох боломж гарах бөгөөд мөн тус дэлгүүр доторх генисийн номонд орсон 33,000 гаруй далайн амьтадтай аквариум үзэх боломжтой /тус аквариум дотор нь орвол төлбөрийг аялагчид өөрсдөө .
  • Үнэ цэнээрээ монголоос ялгагдахгүйч хийц загвар, чанараараа олонд танигдсан дубайн алтыг сонирхон Дубай алтны зах орно
  • дэлхийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй 45 сая амьд цэцэгсээр дүүрсэн ногоон төгөл бүхий Дубайн Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн өнгө өнгөөр солонгорох цэцэгс, цэцэгсээр урласан гайхалтай уран байгууламжийг харж нүд сэтгэлэээ баясгах болно.
  • Дубайд очсон хүн бүрийн очиж үзэх лалын шашны уран барилгын гайхалтай төлөөлөл Жумейра сүмийг үзэж сонирхон арабын соёлтой илүү ойр танилцах болно.Үдээс хойш хүсвэл та бүхэн Шаржа алтын зах, Шаржа сити центрээр орж сонирхох боломжтой.
  • Дубайн гэрлэн цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн Бурж халифын жижигрүүлсэн хувилбар болон өнгө өнгөөр солонгорох гайхалтай гэрлэн байгууламжуудыг үзэх болно.
  • Хэрэв хүсвэл энэ өдөр нэмэлт төлбөр төлөн шаргалтах манхан дээгүүр “Land200” хөлөглөн, дов толгод дундуур  огцом эргэлт хийн гайхамшгийг үзүүлэн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын бэлхүүсний бүжиг үзэж, үндэсний хувцас өмсөн зургаа татуулж, жимсний амтат шиши тамхи татаж, үдшийг зоог барин  элсэн цөлийн  Safary аялал хийх боломжтой  / сафари 55 ам доллар /./ Аялагчид өөрсдөө/

Гадаад Улср уу аялах аялагчдын мөрдөх журам

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцох бөгөөд энэхүү журам нь аяллын гэрээ болно
  2. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 2 цагийн өмнө ирсэн байна.
  3. “Монгол Аялал Жуулчлал” ХХК – ний боловсруулж, баталсан аяллын хөтөлбөр, үзэсгэлэнд оролцох маршрут тогтоосон цагийг чандлан баримтлана.
  4. Аялагч нь  тухайн аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх
  5. Аяллын төлбөрийг аялал эхлэхээс 15-30 хоногийн өмнө хийсэн. Хэрвээ журамд тогтоосон хугацаанаас хойш төлбөр тооцоог хийвэл аяллын нэмэлт зардлыг аялагч бүрэн хариуцана.
  6. Аялагчид нь  аяллыг удирдаж байгаа Хөтөч –Зохион байгуулагчийн удирлаганд аялана.
  7. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх
  8. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана
  9. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. /гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт/ паспорт сунгалт дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж  янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх  зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, визний газйр, холбогдх газартай  яаралтай тодруулсан байх.
  10. Угтаж авч үйлчилж байгаа хөтөчийн танилцуулга, зааврыг анхааралтай сонсох, аялах хөтөлбөрийг нарийвчлан танилцах. Хөтөчөөс гэрээнд ороогүй аялалын төлбөр шаардахыг хориглоно
  11. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх. Дубай хотын цаг Манай орны  цагаас  4 цагаар хоцорч явдаг. 
  12. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах ззэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  13. Гар цайлгах цайны мөнгө  заавал өгөх албагүй боловч өгдөг заншилтай.
  14. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  15. Нэмэлт төлбөртэй аяллын  төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  16. Оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, / Тухайн орны цагаар/
  17. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх.
  18. Зочид буудалд ороход аялагчид хөтөч зохион байгуулагчийн хувиарласан өрөөнд орох / Албан байгууллагаараа аялаж байгаа тохиолдолд зочид буудлын өрөөнд орох аялагчдыг тухайн албан байгууллага өөрсдөө тодорхой хувиарласан байх, хувь хүмүүс аялаж байгаа тохиолдолд манай компаний хувиарласаны дагуу өрөөнд байрлах/
  19. Дэлгүүр захаар орсон тохиолдолд компаний тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аяллдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцана.
  20. Зөвхөн өөрийн эрх ашгийг бодох бус бусад аялагчид хүндэтгэн үзэх
  21. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  22. Компаний жолооч, хөтөч зохион байгуулагч аяллын зардлын төлбөр тооцоог хийж байх үед аялагчид хамаарахгүй тохиолдолд аялагч оролцохгүй байх.
  23. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  24. Зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийнэ үү. 
  25. Цаг агаар 20-30 градус  цэлсийн дулаантай байх ба энэ нь халуун юм шиг боловч сэрүүн талдаа ордог.
  26. Эрэгтэй хүн: цадгай энгэртэй хувцас өмсөж болохгүй мөн өвдөгнөөс дээш гарсан шорт өмсөхгүй. Энгэрээ онгорхой гаргаж  цамцаа задгай өмсөж болохгүй. чөлөөт аяллын үеэр шорт, подвалк, нимгэн өмд цамц өмсвөл тохиромжтой. Эмэгтэй хүн: энгэр ил гарсан өвдөгнөөс дээш хувцас өмсөж болохгүй тул нисгэн биеийн тамирын хувцас чөлөөт аяллын үеэрээ өмсвөл зохимжтой
  27. Дубайд орос, англи хэлтэй араб төлөөлөгч бөгөөд манай компанитай 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа найдвартай төлөөлөгч юм. Байнга манай аялагчдыг хүлээж авч аялуулж, тусламж үзүүлдэг. Аялагчид сэтгэл хангалуун  байдаг
  28. Аялалд явахдаа ам доллар -/дубайд/ юань /хятадад/ хэрэгтэй. Энэ мөнгөн тэмдэгийг авч яваад Дубайнд очиход манай төлөөлөгч та бүхнийг дерхам солих газар хүргэж өгч солиулахад туслана. 1 ам доллар нь 3,65 дерхамтай тэнцэнэ. / HgyinayХаншийн зөрүүгээр өөрчлөгдөж болно/. Банкнаас авч яваж байгаа валютаа шалгуулж авах
  29. Наран шарлагын газар нь Дубайд чөлөөтэй орох боломжтой. Харин Шаржа хотын  наран шарлагын газар орох хориотой байдаг. Наран шарлагын газар очихдоо нарны тос, усны хувцах, идэж уух зүйлс авч очвол зохимжтой байдаг.
  30. Согтууруулах ундааны зүйлс Шаржа хотод зардаггүй тул архи уусан хүнийг 270,000 usd-оор торгодог. Мөн богино болон ил гарсан хувцас өмсөхийг хориглодог.
  31. Дубайн онгоц буудал дээр нүдний дурангаар бүртгүүлэн таны визтэй цаасан дээр орох тамга дарж оруулна. Ямар буудалд буух вэ гэж буудлын нэр асуувал та ............................HOTEL гэж хэлнэ.
  32.  Аялалд явахдаа авч явах  валютаа  ченжийн захаас авсан тохиолдолд  банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  33. Буудлын өрөөг өдөр бүр үйлчлэгч цэвэрлэдэг тул та бүхэн үнэтэй цайтай зүйлээ сейфэндээ хадгалуулж болно.
  34. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг /деклраци/ бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтанаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарсанаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. /мөнгө алдах, хураалгах/ 
  35. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт /деклраци/-аа гаалийн ажилтанд шалгуулна.