“Буйр нуур Халх гол ”-ын аялал

Аяллын нэр

“Буйр нуур Халх гол ”-ын аялал

Аялах хугацаа

Товч тайлбар

1-р өдөр Амгалан баатар-Өвдөг- Баян хошуу-Халх гол

  • Амгалан баатар хотоос 7:00 цагт Монгол улс Халх гол сумын зүгт хөдөлнө. 
  • 9:00 Өвдөг-Баян хошуу хилийн боомтоор хил нэвтэрнэ. 
  • 11:00 цагт халх гол сумын зүгт хөдөлнө
  • 14:00 цагт халх суманд очоод буудалаа хувиарлаж аваад өдрийн хоолонд орно
  • 15:30 цагт халх гол сум Дайны мүзье, Ялалтын гэрэлт хөшөө зэрэг түүх дурсгалын газруудыг үзэж сонирхно. 
  • 18:00 оройн хоолондоо ороод буудалдаа амарна

2-р өдөр Халх гол-90 Баатарын хөшөө- Их Бурхант Буйр нуур

  • 7:00 цаг өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна  Халх гол буюу Халхын гол   Евро азийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол Улсын зүүн хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.
  • Ерэн баатарын хөшөө: Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг  эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. 
  • Их бурхант: Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. 
  • Буйр нуур: Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ

3-р өдөр Буйр нуур- Баянхошуу- өвдөг- Амгаланбаатар

  • Өглөөний цайгааууна
  • Чөлөөт цаг
  • Өдрийн хоол
  • Буурь нуураас БНХАУ-ын Амгаланбаатар хотруу хөдлөнө
  • Амгаланбаатар хотод очсоноор аялал өндөрлөнө.