Бээжин хотын аялал (онгоцоор)

Аяллын нэр

Бээжин хотын аялал (онгоцоор)

Аялах хугацаа

4 шөнө 5өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:   Улаанбаатар- Бээжин /онгоцоор/

  • Аялагчид   ........ цагт Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд цугларна. УБ-Бээжингийн чиглэлд ..... онгоцоор     ...... цагт  хөөрнө.
  • ...... цагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Капитал ОУ-ын нисэх онгоцны буудалд бууна.
  • “Монгол аялал жуулчлал”ХХК-н менежер тосно.
  • Бээжин хотод буудалдаа байрлан, амарна.

2-р өдөр

Аяллын чиглэл:  Бээжин /машин/

  • Өглөөний цай
  • Дэлхийн 7 гайхамшиг болон 5 тивийн байгаль, түүхийн 109 гаруй алдартай үзвэрүүдтэй Дэлхийн паркаар аялж, олон үндэсний тоглолт үзнэ./1:8 хэмжээгээр багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Таж-Махал, Москвагийн улаан талбай, Египетийн пирамид, Афины Акрополь ...  байгууламжуудтай танилцана./
  • Өдрийн хоол
  • Амьтны хүрээлэнгээр аялж, дурсгалын зургаа татуулна. /дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтанд цугласан 50 мянган квадрат.метр талбай бүхий амьтны хүрээлэн  үзнэ
  • Дэлхийн хамгийн том төв талбайд тооцогддог алдарт “Тянь Ань Мэнь”-н талбай орж, талбайн орчинтой танилцан, дурсгалын  зургаа татуулна.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

3-р өдөр

Аяллын чиглэл:   Бээжин /машин/

  • Өглөөний цай
  • “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн болон “Усан шоо” цэнгэлдэхийн дэргэд очиж гаднаас нь үзэж сонирхон, дурсгалын зургаа татуулна. /“Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэхэд 2008 оны Бээжингийн зуны  29 дэхь олимпын  наадмын үйл ажиллагаа, Усан шоо цэнгэлдэхэд олимпийн усан спортын төрлүүд  тус тус зохион байгуулагдаж байсан/
  • Өдрийн хоол
  • SILK STREET” буюу Гонконг зах орж худалдаа хийнэ.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

4-р өдөр

Аяллын чиглэл:  Бээжин /унаагүй/

  • Өглөөний цай
  • Чөлөөт  өдөр /Ван Фү Жин худалдааны гудамжаар зугаалан, худалдан авалт хийх боломжтой/
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

5-р өдөр

Аяллын чиглэл:  Бээжин-Улаанбаатар

  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 
  • Өглөөний цай
  • Капитал ОУ-ын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. /нисэх онгоцны буудал дээр 2 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай/
  • Бээжин –Улаанбаатар  чиглэлд СА...... нислэгээр ..... минутанд  хөөрнө.
  • Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.

       Улаанбаатар хотод ирсэнээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Бээжин хот

Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Бээжин хот нь умардын тал газрын хойт хэсэгт 16800 км2 талбай эзлэн оршдог ба 13,082 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт хятад, хотон, манж, монгол зэрэг маш олон үндэстэн ястан оршин суудаг. 

Бээжин хот 3000 жилийн өмнөөс буюу баруун Жоу улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юан гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдсан Дээд нийслэл гэж нэрийдсэн билээ.

Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин гэж нэрийдэж, 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гүрэн ч Бээжинд нийслэлж байлаа.  Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-д Бейпинг тайван замаар чөлөөлж, 10-р сарын 1-д Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон.

Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдацтай хөгжин, ойрын жилүүдэд хотын үзэмж, шинэ барилга байгууламж маш олноор бий болж буй. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжин гадаад дотоодын аялалыг маш олон хэлбэр төрлөөр зохион байгуулах болсон.

Ингээд орчин үеийн Бээжин хотын тухай товч танилцуулья.

Газрын гадарга.

Бээжин хотын баруун, хойт хэсгээр нь уул нуруу үргэлжилдэг бол, зүүн өмнө талаараа тал газар цэлийнэ. Уулархаг газар нь хотын нийт талбайн 62%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 500-1500 метр. Тал газар нь 38%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь  44 метр. Нутгийн хамгийн өндөр цэг нь Дүн Лин шан уул далайн төвшнөөс дээш 2303м. Хотын баруун талаар нь Баруун уул, хойт талаар нь Ян шан нуруу сүндэрлэдэг. Юүн Дин Хэ гол, Чао Бай Хэ гол, Умард татмал гол Жүй Ма Хэ гол зэрэг томоохон гол мөрнүүдтэй ба тэд цааш урсан номхон далайд цутгадаг. Юүн Дин Хэ гол бол Бээжингийн хамгийн том гол юм. Бээжин хотын хамгийн том Ми Юүн цөөрөм нь Чао Бай Хэ голоос тасран үлдсэн юм.

Цаг агаар

Төв сэрүүн бүсийн хагас чийглэг болон эх газрын хуурай уур амьсгалтай бөгөөд хавартаа төв азийн хуурай салхитай цаг ууртай бол, зундаа чийглэг бороорхог, харин намартаа цаг агаар нь сэрүүсэн, өвөл нь чийглэг хүйтэн боловч зөөлөн уур амьсгалтай байдаг. Хавар намартаа хэвийн тогтуун уур амьсгалтай.

Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан хаврын улиралд шороо, элсэн шуурга шуурах нь элбэг болсон. Иймээс намрын улиралд Бээжингээр аялахад хамгийн тохиромжтой бөгөөд тэр дундаа хамгийн тохиромжтой үе нь 5,9,10-р сарууд юм. Агаарын дундаж хэм нь жилд 10-120С бөгөөд 1-р сард хамгийн хүйтэн буюу дундаж хэм нь -4.60С, 7-р сард хамгийн халуун байх ба сарын дундаж хэм нь 26.10С, өдөртөө 300С-аас дээш халах нь байдаг. Жилийн дундаж хур тундасын хэмжээ 640мм, манай улсаас харьцангуй чийглэг уур амьсгалтай. Жилийн бороогүй өдөр нь 180-200 хоног, цэлмэг байх хугацаа нь жилд 2000 гаруй цаг буюу 83 гаруй хоног байдаг.

  • Дэлхийн 7 гайхамшиг болон 5 тивийн байгаль, түүхийн 109 гаруй алдартай үзвэрүүдтэй Дэлхийн паркаар аялж, олон үндэсний тоглолт үзнэ./1:8 хэмжээгээр багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Таж-Махал, Москвагийн улаан талбай, Египетийн пирамид, Афины Акрополь ...  байгууламжуудтай танилцана./
  • Амьтны хүрээлэнгээр аялж, дурсгалын зургаа татуулна. /дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтанд цугласан 50 мянган квадрат.метр талбай бүхий амьтны хүрээлэн  үзнэ
  • Дэлхийн хамгийн том төв талбайд тооцогддог алдарт “Тянь Ань Мэнь”-н талбай орж, талбайн орчинтой танилцан, дурсгалын  зургаа татуулна.
  • Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн болон “Усан шоо” цэнгэлдэхийн дэргэд очиж гаднаас нь үзэж сонирхон, дурсгалын зургаа татуулна. /“Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэхэд 2008 оны Бээжингийн зуны  29 дэхь олимпын  наадмын үйл ажиллагаа, Усан шоо цэнгэлдэхэд олимпийн усан спортын төрлүүд  тус тус зохион байгуулагдаж байсан/
  • "SILK STREET” буюу Гонконг зах орж худалдаа хийнэ.
  • /Ван Фү Жин худалдааны гудамжаар зугаалан, худалдан авалт хийх боломжтой/

Аяллын журам.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцан, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгон,  журам, гэрээнд гарын үсэг зуран, урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэн, бичиг баримтын зөрчлийг арилгуулсан байх. /Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгуулах, Гадаад паспортны регистрийн дугаар, үсэг солигдсон бол заавал солиулах, Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах/ Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч бүрэн хариуцна.
  4. Галт тэрэгний буудал дээр мэдэгдсэн цагтаа ирсэн байх. /Цаг бариагүйгээс үүсэх асуудлыг аялагч бүрэн хариуцна./

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх

        тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.

  • 5027647688 (ХААН БАНК) – “АЯЛАЛЫН ГҮҮР” ХХК / “Монгол аялал жуулчлал”ХХК –н охин компани/
  •       411006903 ( ХХ БАНК ) – “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК
  1. Аялагч өөрийн ямар нэгэн шалтгаанаас аяллын захиалгыг аялал эхлэхээс:
  • 8 болон түүнээс дээш хугацаанд цуцлавал нийт төлбөрийн 10%-иар тооцон суутгаж төлбөрийг буцаан олгоно.
  • 7 хоногийн өмнө цуцлавал унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно.
  • 3-5 хоногийн өмнө цуцлавал нийт төлбөрийн 50% суутган, төлбөрийг буцаан олгоно.
  • 2 хоногийн өмнө болон аялалд гарах өдөр аялал цуцлавал төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх.Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. /Даатгалын төлбөр 8000 төг байна./
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  6. Оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн аялагчийн буруутай  зөрчлийг компани болон хөтөч хариуцахгүй болно./Тухайн улсын цагаар/
  7. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.

Аялагч нь аяллын хугацаанд тухайн орон нутаг дахь  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарсан ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй болно