Улаанбаатар-Найман нуур 4 шөнө 5 өдөр

Аяллын нэр

Улаанбаатар-Найман нуур 4 шөнө 5 өдөр

Аялах хугацаа

Товч тайлбар

1-р өдөр УБ- Найман нуур

  • Өглөө 06:00 замдаа гарна. 
  • Замдаа элсэн тасархай, Арвай хээр хотын ойролцоо орших Монгол түмний морины Их шүтээн цогцолбор, шурангийн улаан цохио зэрэг дурсгалт газруудыг үзэж танилцана. 
  • Онги голын эхэнд майхантай буудаллана. 
     

2-р өдөр Шуранга-Ширээт нуур

  • Өглөө цайны дараа морьдоо унан хөдөлнө.
  • Замдаа Хос тогоот хайрхан өөд өгсөн явсаар ДТД 3000 гаруй метр өндөрт өргөгдсөн галт уулын тогоон доторх ногоон нуур үзэж сонирхно.
  • Өдрийн хоол \боолтын хоол
  • Цаашлаад  Ширээтийн давааг даван Найман нуурын эхний нуур болох Ширээт нуурын хойд эрэгт буудаллаад нуурын эргээр аялж эндээ майхан юмуу жуулчны баазад хононо. 

3-р өдөр Ширээт нуур-Цагаан азаргын хөндий

  • Өглөө цайгаа уугаад Цагаан азаргын нуурын зүг хөдөлнө.
  • Замдаа Ширээт халиут Бугат, Хаяа, Шанаа гэсэн 5 нуурыг үзнэ
  • Хүйс нуурын эрэг дээр байрлах “Найман нуур” Эко гост хаус малчин айлд өдрийн хоол
     

4-р өдөр Цагаан азаргын хөндий-Цагаан нуур

  •  Өглөө эртлэн босч цайгаа уугаад аялалаа эхлүүлээд Цагаан азаргын хөндийгөөр аялана 
  • Амгалангийн давааг даван ой мод, хүрмэн чулуу, галт уулын гаралтай гол, нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар явсаар Шаварт хайрханы бэлд малчин айлд өдрийн хоол 
  • Аялал цааш үргэлжилсээр Цагаан нуурын хөндийд малчин айлын ойролцоо байгалд майханд хононо \энд аялалын багынхан машинтайгаа уулзах ба Морь, Сарлаг, Хөтөч нар буцна

5-р өдөр Орхоны хүрхрээ-Хар хорин-Улаанбаатар

  • Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотруу машинаар хөдөлнө
  • Орхоны хүрхрээ, Үүртийн тохой, Эрдэнэ зуу хийдийг үзнэ
  • Улаанбаатарт ирснээр аялал өндөрлнө