Бээжин -Гуанжу аялал /газраар/

Аяллын нэр

Бээжин -Гуанжу аялал /газраар/

Аялах хугацаа

9 шөнө 10 өдөр

Товч тайлбар

1-р өдөр УБ – Замын-Үүд

Аялагчид оройн  16;30 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларна. /аялал эхлэхээс 1 хоногийн өмнө цугларах цагийг мэдэгдэнэ./  Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн галт тэргээр  17:20 цагт  хөдөлнө.

2-р өдөр Замын-Үүд-Эрээн – Бээжин

  • Өглөө галт тэрэгнээс буугаад хил гарах автобусанд сууна.
  • Монгол , Хятад улсын хил, гаалиар  нэвтэрнэ.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Шилийн гол аймгийн Эрээн хотоос “Монгол Аялал Жуулчлал” ХХК-ийн төлөөлөгч  тосч авна.
  • Өдрийн хоол
  • Эрээн хотоос БНХАУ-ын Нийслэл  Бээжин хотын чиглэлд хөдөлнө. / Шилийн гол аймгийн Сайхан тал сум, Хэй Бэй мужийн Жан жиа көү хотоор тус тус дайран өнгөрнө./
  • Бээжин дэхь буудалдаа байрлан, амарна

3-р өдөр Бээжин-Гуанжу

  • Өглөөний цай
  • Дэлхийн 7 гайхамшиг болон 5 тивийн байгаль, түүхийн 109 гаруй алдартай үзвэрүүдтэй Дэлхийн паркаар аялана./1:8 хэмжээгээр багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн Опер, Таж-Махал, Москвагийн улаан талбай, Египетийн пирамид, Афины Акрополь ... байгууламжуудтай танилцана./
  • Өдрийн хоол

          15:00 цагт галт тэрэгний буудал явна. Z201 унтлагны галт тэргээр 17:54д Бээжингээс  унтлагны  галт тэргээр Гуанжу орно

4-р өдөр Гуанжу

  • 15:43д Гуанжуд ирнэ

           Чөлөөт өдөр

5-р өдөр

- Чөлөөт өдөр

6-р өдөр Гуанжу

Чөлөөт өдөр 

7-р өдөр Гуанжу- Бээжин

  • Өглөө 05:00д буудлаа хүлээлгэж өгөн галт тэрэгний буудал явна. Z201

            унтлагны галт тэргээр 07:30д гуанжугаас унтлагны  галт тэргээр Бээжин орно.

  • Бээжинд ирэн буудалдаа амарна

8-р өдөр Бээжин-Эрээн хот

  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Өглөөний цай
  • “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн болон “Усан шоо” цэнгэлдэхийн дэргэд очиж гаднаас нь үзэж сонирхон, дурсгалын зургаа татуулна. /“Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэхэд 2008 оны Бээжингийн зуны  29 дэхь олимпын  наадмын үйл ажиллагаа, Усан шоо цэнгэлдэхэд олимпийн усан спортын төрлүүд  тус тус зохион байгуулагдаж байсан/
  • БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Шилийн гол аймгийн гол  аймгийн Эрээн хотын чиглэлд хөдөлнө.
  • “Цагаан хэрэм”-ийн хажууд зогсож дурсгалын зургаа татуулна. /Дэлхийн 7-н гайхамшигийн нэг, 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 7000гаруй км үргэлжилдэг/
  • Өдрийн хоол

            Шилийн гол аймгийн Эрээн  хотод ирж, буудалдаа байрлан, амарна.

9-р өдөр Эрээн-Замын Үүд-УБ

  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Өглөөний цай /аялагчид өөрсдөө/
  • Зах  дэлгүүрээр орж  худалдаа хийх.
  • Эрээн хотоос Замын-үүдийн чиглэлд автобусаар хөдөлнө. цагаа барих
  • Хятад, Монгол улсын хил, гааль нэвтэрнэ.
  • Дорноговь аймгийн Замын-үүд сумын төмөр замын өртөөнд ирнэ.

            Замын Үүд- Улаанбаатар  чиглэлийн .....-р галт тэргээр    ...... цагт  хөдөлнө .

10-р өдөр Улаанбаатар хот

Улаанбаатар хотод ирснээр   дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.