ВЬЕТНАМ-ХАНОЙ АЯЛАЛ

Аяллын нэр

ВЬЕТНАМ-ХАНОЙ АЯЛАЛ

Аялах хугацаа

5 шөнө 6өдөр

Товч тайлбар

1-р өдөр Улаанбаатар-Инчион

Чингис Хаан ОУын нисэх онгоцны буудалд 15:00д ирж онгоцондоо суусан байна. Улаанбаатараас 17:10д нисээд 21:20д Инчонд бууна.

2-р өдөр Ханой Хот

11:10д Ной Бай ОУын нисэх онгоцны буудалд буун манай хөтөч тосон авч буудалдаа очин байрлаад өдрийн хоолондоо орно.Ингээд Ханой хотын аялал эхэлнэ. 1049 онд Лянхуа цэцгийн усан сангийн голд 1.25 м диаметртэй чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот нэртэ буддын сүмд зочилно. Мөн 1970 үед баригдсан Вьетнамын эртний угсаатан, ноёд эрдэмтэд суралцдаг байсан эзэн хааны Академи буюу анхны их сургууль байрлаж байсан Номын сүмд зочилж тус улсын эртний боловсрол, шинжлэх ухааны түүхтэй танилцана. Цаашлаад Сэлэмт нууранд орших Яст Мэлхийн суварга үзэж байгалийн сайхан орчинд зургаа авахуулах боломжтой.

Оройн хоолны дараагаар (буффет хоол) буудалдаа ирж амарна. 

3-р өдөр Ханой-Халонг булан

- Ха лонг буудалруу жуулчдад зориулсан автобусанд сууна хөдөлнө. Замдаа 2 удаа 20-30 минут зогсоно. Энэ хооронд дэлгүүр орж болно.

- 170 км –ыг 3-4 цаг явж TUAN CHAU MARINA  нэртэй боомт дээр  GOLDEN BAY усан онгоцонд сууна.

- усан онгоцоныхоо өрөөнд бүртгэл хийж орно. Далайн гүнээс өвөрмөц тогтоц бүхий хадан дундуур аялангаа өдрийн хоолоо зооглоно.

- Ха лонг булангий хамгийн үзэсгэлэнт агуйнуудын нэг болох “Ер бусын агуй” тай танилцана. 

- TITOP арал дээр ирнэ далайн эрэг дээр наранд биеэ шарж усанд сэлж болно.

-  Усан онгоцон дээрээ иргэж ирнэ.

- Усан онгоцны ресторанд оройн хоолоо зооглоно.

- Тоглоом тоглож дуулж бүжиглэж үдшийг зугаатай өнгөрүүлнэ.

4-р өдөр Халонг булан-Ханой

- өглөөний цайгаа ууна.

- Каяакан завин аялал хийнэ.

- Өрөөгөө хүлээлгэж өгнө.

-  Усан онгоцны ресторанд өдрийн хоолоо зооглоно.

-  Ханой хотруу хөдлөнө

- Ханой хотод ирээд зочид буудалдаа орно.

- Оройн хоолоо зооглоод амрана

5-р өдөр Ханой-Инчон

Өглөөний цайгаа усны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Чөлөөтэй дэлгүүр зах зээлээр явна.

... цагт нисэх онгоцны буудал руу явна.

... цагт Ханой хотоос Инчон руу ниснэ. .. цагт бууна.

6-р өдөр

.... д инчоноос нисээд ..... д бууна.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

 

  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /4 * өрөөнд 2хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай, өдөр, оройн хоол/
  • Хөтөлбөрт заагдсан  Монгол-Англи хэлтэй аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбарын үнэ
  • Хөтөлбөрт заагдсан унаа

 

  Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө