Манжуур нь хятадуудын оросуудад зориулан хөгжүүлсэн чөлөөт худалдааны бүс бөгөөд Монгол-Орос-Хятад гурван улсын хилийн зааг дээр орших давуу талаа ашиглан худалдааны томоохон боомт хот болон хөгжжээ.
Онгоцоор .... Цагт Улаанбаатараас Манжуур ниснэ. ..... цагт Манжуурт онгоцноос буугаад Манжуур дахь манай төлөөлөгч тосож авч Манжуур хотын буудалдаа байрлана.
Оройн хоол/Халуун тогоо, сонголтын хоолтой, өөрсдийн хүссэн мах ногоо хачираа сонгон авч зооглоно. Мөн жимс, жигнэмэг, амттан, пиво, жүүсийг өөрийн сонголтоор хүссэн хэмжээгээр авч тухлан суух боломжтой. /
Манжуур толгой орох /шөнийн манжуур хотыг бүхэлд нь тольдож дурсгалын зураг татуулах/
Матрёшка хүүхэлдэйн талбайг үзэж сонирхон дурсгалын зураг татуулна./дотор нь орвол нэмэлт төлбөртэй 1 хүний 100 юань/2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэй талбай/
Буудалдаа амарна./Аяллын журам хэсгээс 14 дэхь заалтыг уншина уу./
Өглөөний цай
Манжуурын үндэсний музей үзэх
Далай нуурын Арслан зааны цэцрлэгт хүрээлэнг сонирхож дурсгалын зураг татуулах
Чөлөөт цаг /дэлгүүр хэсэж, худалдаа наймаа хийх/
Оройн хоол /21:00/ Хятад ресторанд оройн хоол зооглон 3 улсын соёлыг харуулсан урлагын тоглолт үзэж, сонирхоно.
буудалдаа амарна.
Өглөөний цай
Чөлөөт өдөр буюу шоппинг
Оройн хоол /20:00-22:00/урлагийн тоглолттой
буудалдаа амарна.
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад буудлын өрөөг хүлээлгэн өгөх
Өдөр 14:00 цагт онгоцны буудал явна
онгоцоор 17:20-т Манжуураас нисээд 19:55-т Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна.
УБ хотод ирсэнээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
МАНЖУУР ХОТЫН АЯЛЛААР ҮЗЭХ ГАЗРУУДЫН ТАЙЛБАР
Манжуур:
Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршино. Тус аймаг нь хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. Түүхийн цаг хугацаанд энэ хот буй газарт хүннү, дунху, кидан, сяньби, монгол гэх мэт янз бүрийн үндэстэн овог аймаг амьдарч байжээ. Манж Чин гүрний үед Аргун голоор тусгаарлагдаж Орос Хятадын хилийн зааг дахь суурин газар болжээ. 1901 онд Орос – Хятадын хэлэлцээрийн дагуу төмөр зам барьснаар Сибирь, Алс дорнодыг холбосон Манжуур хэмээх өртөө газар байгуулагдаж үндэс суурь нь тавигджээ. 1909 онд Хятадын Хуйлунзян мужийн Лубинь гацаа, 1932 онд япончуудын байгуулсан Манж-Го улсын нутаг дэвсгэр байсан бол 1941 онд Синянь мужид харъяалагдсан Манжуур хот болжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуур нь ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд багтжээ. 1992 онд Манжуурыг худалдааны нээлттэй бүс болгон зарлаж, 1997 он хүртэл бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд нь Хятадын Засгийн газраас 2 тэрбум доллар зарцуулсан байна.
20 жилийн өмнө оршин суугчдынх нь амьдрал дорой, ядуувтар жижиг хот байсан Манжуурыг олон хөлийн газар буюу аялал жуулчлалд тулгуурласан хилийн худалдааны томоохон боомт хот болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. Эдүгээ 320 мянган хүн амтай, Орос – Хятадын төмөр замын гарц болсон боомт хот болжээ. 2000 онд 610 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2006 онд 2.7 сая жуулчин, 2014 онд 5 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас олох орлого нь 300 сая ам доллар давсан байна. Жуулчдын 53% нь Манжуур хотод 700 – 1100 юаны орлого үлдээдэг ажээ. Манжуур хот нь ийнхүү хурдтай өсөлтөөрөө сүүлийн 10 жилийн дотор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот”, “Бүх Хятадын үлгэр жишээ хот” шагналуудыг хүртжээ.
Манжуур хотын байшингууд нь орос хэв загвараар баригдсан байдаг. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй, тод хээ угалзтай гэх мэт оросын хэв загвар нэвт шингэсэн байхаас гадна орос дуу хөгжим эгшиглэх нь түгээмэл. Хотын төв талбайд нь Манжуур хотын 100 жилийн ойд зориулсан хөшөө бий. Талбайн барилга, архитектур нь европ хэв маягаар баригдсан онцлогтой. Хөгжимт оргилуурын талбай нь зуны улиралд хүмүүсийн очиж үзэх дуртай газрын нэг. Хөгжмийн ая эгшгэнд тохируулан гэрлийн өнгөөр солонгорон оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсож бас хөл нийлүүлэн бүжиглэж болно.
(Шөнийн Манжуур)
Орос Манжуурын хилийн боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж өдөр бүр Орос – Манжуурын хооронд нислэг, галт тэрэг явж, зорчигч тээврийн 20 гаруй автобус явж байна. Орос хоолны газраас эхлэн барааны дэлгүүр, зочид буудал, караоке, цэнгээний газар гээд оросуудад зориулсан бүхэн бий. Оросоор бичсэн реклам чимэглэл хаа сайгүй үзэгдэж хятад худалдагч нар бүгд оросоор мэндэлнэ.
Матрёшка талбай:
Энэ талбайд 6 том, 200 ширхэг жижиг матрёшка байдгаас гадна өнгө өнгийн 30 өндөг байдаг. Талбайн голд таван давхар матрёшка хэлбэрт байшин бий. Эдгээр олон матрёшка нь зүгээр нэг үзмэр төдий биш бөгөөд дотор нь бэлэг дурсгалын дэлгүүр түргэн хоолны цэгүүд ажилладаг. Жуулчны ид улирал буюу 7-8 дугаар сард зочид буудал хүрэлцдэггүй тул Матрёшка талбайд өргөтгөл хийж зоогийн газар бүхий 20 давхар, мөн адил матрёшка хэлбэрт зочид буудал шинээр ашиглалтанд оруулжээ. Манжуур хот нь үслэг эдлэлийн бүтээгдэхүүн, арьсан гутлаараа алдартайгаас гадна матрёшка тоглоомын худалдаагаар алдартай. Ялангуяа орос жуулчид өөрсдийнхөө үндэсний тоглоомыг үнэ хайрлахгүй худалдан авдаг. Тийм учраас энэхүү талбай нь модон хүүхэлдэйн хотхон болтлоо өргөжин тэлж Манжуур хотын бас нэгэн гайхамшиг нь болж чаджээ. Тус талбайтай хаяа дэрлэн Оросын сансрын нисгэгч Ю.А.Гагарин, I Петр хаан, алдарт Волгорадын хөшөөд үргэлжилнэ.
(Дэлхийн хамгийн том Матрёшка)
Далай нуур: Хятадын цэнгэг уст нууруудын тавдугаарт бичигдэх том нуур бөгөөд Манжуур хотоос өмнө зүгт 36 км зайтай. Нутгийнхан Хөлөн нуур гэх бөгөөд 2600 км.кв талбайтай, 5 м гүнтэй. 30 гаруй төрлийн загас ба сам хорхойтой. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд загасны үржлийн үед загас агнуур хийхийг орон нутгийн захиргаанаас хориглосон байдаг.
(Далай нуур)
Мөсөн хотхон:
Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон зохион байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Жил бүр том том мөсөн баримал хийж шөнийн цагаар өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлэх нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Энэ баярт Манжуур хотынхон эртнээс бэлдэж жуулчдад зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том том цас мөсөн байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэдэг. Манжуурын цэцэрлэгт хүрээлэнд 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглаж Мөсөн хотхоныг байгуулдаг ба энэ бүтээн байгуулалтыг 50 орчим уран бүтээлчид 1 сарын дотор хийж гүйцэтгэдэг ажээ.
(Мөсөн хотхон)
Арслан зааны хөшөө:
Манжуурынхан өөрсдийнхөө нутгийг эртний арслан зааны өлгий нутаг хэмээн тодотгоно. Хөрсөн дороос нь хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Түүнийгээ бэлгэдэн томоос том хөшөө байгуулжээ.
- Манжуур толгод
- Матрёшка талбай
- Манжуур хотын Үндэсний музей
- Далай нуурын Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
- 2 орой хоол дээрхи шоу үзүүлбэр
АЯЛАГЧДЫН АНХААРАЛД, ЗӨВЛӨМЖ
Манжуур хотын аяллын маань гол зорилго аялагч хамт олон маань стрессээ тайлж, дурсамж сайхан аялах учраас аяллын үеэр уурлаж уцаарлах, хоорондоо маргахгүй байх мөн өөрсдрийн хувийн соёлыг чандлахыг зөвлөж байна.