Хайнан арлын аялал

Аяллын нэр

Хайнан арлын аялал

Аялах хугацаа

5 шөнө / 6 өдөр

Товч тайлбар

Ирж очих онгоцны тийз, Санья дах буудал, тосож үдэх унаа, аяллын унаа,хөтөлбөрт багтсан хоол, хөтөч, үзвэрүүд орсон

1-р өдөр

Улаанбаатар хотын  Чингис хаан нисэх онгоцны буудлаас15:30нисч  17:35  -д Бээжингийн “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Нислэгийн хугацаа 2 цаг үргэлжлэнэ. Нисэх онгоцны буудлаас “Монгол аялал жуулчлал”ХХК-ны бээжин дэх салбарын менежер тосч аван , буудалд хүргэж өгнө. Энэ өдөр аялагчид буудалдаа амрана. ( өглөө эрт онгоц нисэхээс 2 цагийн өмнө бээжингийн нисэх онгоцны буудалд очсон байна.)

2-р өдөр

Бээжингийн “Капитал” олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө6:35 – д нисч Хайнань арлын өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн их очих дуртай далайн эргийн үзэсгэлэнт Саньяхотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжлээд. Саняа хотын онгоцны буудалд 10:45-д бууна. Саняа хотын онгоцны  буудлаас  хөтөч тосч, далайн эргийн буудалд очоод хэсэг амарна.

Өдрийн хоолны дараа Далайн  эргийн  аялал  хийж  алжаалаа  тайлах ба  буудлын бассейнд  чөлөөт  цагаа өнгөрүүлэх  боломжтой.

3-р өдөр

  • Өглөөний цай уусны дараа09:00 цагт буудлын  доороос  хөдөлнө. /Цагтаа хөдөллөхийг анхаарна уу?/ Халуун рашаанаар орж алжаалаа тайлна.(жижиг загаснуудтай 36 нэр  төрлийн  халуун рашаанаас бүрдэнэ.  Уг рашаанд 45-60градуст амьдардаг жижиг загаснуудтай бассейн, далайн давс, дал модон дунд амарна. Зарим рашаанд байх жижиг загаснууд нь  хүний стресс тайлах, арьсанд сайн нөлөө үзүүлэх, үе мөчний болон арьсны өнгөн өвчнийг анагаадаг.
  • Уг аяллын явцад замдаа Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох болорын дэлгүүрээр орж, болор нүдний шил, гоёлын  зүйлсийг маш хямдхан худалдаж авах боломжтой.
  • Ресторанд өдрийн хоолоо зооглосны дараа  бассейн болон далайн эргээр зугаалж, наранд биеэ шарж , алжаал ядаргаагаа тайлна.
  •  Оройн хоолоо иднэ. ( Чөлөөт цаг )

4-р өдөр

  • Өглөөний цайныуусны дараа дараа 09:00 цагт буудлын  доороос  хөдөлнө. /Цагтаа хөдөллөхийг анхаарна уу?/ Дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжин гүүгээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялна. Уг арал дээр тоть, ямаа, сармагчингийн цирк үзнэ. Мөн сармагчингийн олон олон сонирхолтой үзүүлбэр үзэж цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ, дурсгалын зургаа авахуулна. Сармагчингийн арлаас буцахдаа усан онгоцоор буцах ба далай дээр байрлах загасны сангийн аж ахуйг сонирхоно.
  • Буцах замдаа  могойн музейтэй танилцаж,  могойн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
  • Буудалдаа ирж амарна.

5-р өдөр

  • Энэ өдөр чөлөөт өдөр. Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарч байгаад  зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө.
  • Орой нь Саняа хотын онгоцны буудлаас 20:20 цагт Бээжингийн чиглэлд нисч , 00:15 цагт Бээжингийн  “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Буудалдаа амарна.

6-р өдөр

Бээжингийн  “Капитал” олон улсын нисэх онгоцны буудлаас 11:55цагт нисч Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд 14:30 цагт бууна. Үүгээр манай аялал өндөрлөнө.. Манай аяллыг сонгосон танд баярлалаа.

Хайнан

Хайнан нь Хятадын өмнөд хэсэгт байрлалтай муж юм. Хайнан муж дотор Хайнан арлаас гадна жижиг арлууд ч мөн багтдаг ба эдгээр арлуудыг: Цижоу, Дажоудао, Симажоу гэх мэт арлууд багтана.

Захиргааны төв хот нь – Хайкоу хот юм. Хайкоу хот нь сүүлийн 20 жилд 1,5 саы хүн амтай үсрэнгүй хөгжилтэй хот болон хувирсан юм. Бусад томоохон хотууд – Санья, Дунфан, Даньжоу, Цюнхай.

Тус мужын хүн ам нь 8,671,518 ба 2010 оны байдлаар Хятадын нийт мужуудын 29т жагсаж байна.

Хайнан арал нь Хятадын урд хэсэгт байрладаг ба Хавай аралтай нэг тэнхлэгт байрладаг бөгөөд ийм учираас дорнын Хавай гэж нэрлэдэг юм. Арлын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 33,920км2. Арал нь Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлэгдсэн.    Төв болон урд хэсэг нь битүү ойгоор хүрээлэгдсэн байдаг. Хайнан арал нь эндемик төрлийн олон ургамал болон амьтан байдаг ба эдгээрийн маш олон төрөл нь ЮНЕСКО-н хамгаалалтанд байдаг.

Цаг агаар

Цаг агаарын хувьд жилийн дундаж температур нь +24 градус ба усны температур нь +26 градус. Жилийн 300-с дээш хоног нь нарлаг сайхан өдрөөр үргэлжилдэг.

Аялал жуулчлал

Аялал жуулчлал маш сайн хөгжсөн бөгөөд жил бүр сая сая жуулчид хайнан арлын үзэгсэлэнт байгал, алдартай наран шарлагын газрууд,  гоёмсог чамин цэцэрлэгт хүрээлэн, сармагчингийн арал, Буддын болон Таоизмын соёлыг харахаар зочилдог байна.

  • Халуун рашаанаар орж алжаалаа тайлна.(жижиг загаснуудтай 36 нэр  төрлийн  халуун рашаанаас бүрдэнэ.  Уг рашаанд 45-60градуст амьдардаг жижиг загаснуудтай бассейн, далайн давс, дал модон дунд амарна. Зарим рашаанд байх жижиг загаснууд нь  хүний стресс тайлах, арьсанд сайн нөлөө үзүүлэх, үе мөчний болон арьсны өнгөн өвчнийг анагаадаг.
  • Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох болорын дэлгүүрээр орж, болор нүдний шил, гоёлын  зүйлсийг маш хямдхан худалдаж авах боломжтой.
  • бассейн болон далайн эргээр зугаалж, наранд биеэ шарж , алжаал ядаргаагаа тайлна.
  • Дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжин гүүгээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялна. Уг арал дээр тоть, ямаа, сармагчингийн цирк үзнэ. Мөн сармагчингийн олон олон сонирхолтой үзүүлбэр үзэж цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ, дурсгалын зургаа авахуулна. Сармагчингийн арлаас буцахдаа усан онгоцоор буцах ба далай дээр байрлах загасны сангийн аж ахуйг сонирхоно.
  • Могойн музейтэй танилцаж,  могойн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой

Аялалын журам

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцан, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгон,  журам, гэрээнд гарын үсэг зуран, урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэн, бичиг баримтын зөрчлийг арилгуулсан байх. /Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгуулах, Гадаад паспортны регистрийн дугаар, үсэг солигдсон бол заавал солиулах, Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах/ Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч бүрэн хариуцна.
  4. Галт тэрэгний буудал дээр мэдэгдсэн цагтаа ирсэн байх. /Цаг бариагүйгээс үүсэх асуудлыг аялагч бүрэн хариуцна./

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх

        тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.

  • 5027647688 (ХААН БАНК) – “АЯЛАЛЫН ГҮҮР” ХХК / “Монгол аялал жуулчлал”ХХК –н охин компани/
  •       411006903 ( ХХ БАНК ) – “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК
  1. Аялагч өөрийн ямар нэгэн шалтгаанаас аяллын захиалгыг аялал эхлэхээс:
  • 8 болон түүнээс дээш хугацаанд цуцлавал нийт төлбөрийн 10%-иар тооцон суутгаж төлбөрийг буцаан олгоно.
  • 7 хоногийн өмнө цуцлавал унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно.
  • 3-5 хоногийн өмнө цуцлавал нийт төлбөрийн 50% суутган, төлбөрийг буцаан олгоно.
  • 2 хоногийн өмнө болон аялалд гарах өдөр аялал цуцлавал төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх.Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. /Даатгалын төлбөр 8000 төг байна./
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  6. Оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн аялагчийн буруутай  зөрчлийг компани болон хөтөч хариуцахгүй болно./Тухайн улсын цагаар/
  7. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  8. Аялагч нь аяллын хугацаанд тухайн орон нутаг дахь  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарсан ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй болно.