Бангкок - Паттаяа аялал

Аяллын нэр

Бангкок - Паттаяа аялал

Аялах хугацаа

5 шөнө / 6 өдөр

Товч тайлбар

Тухайн үеийн байдлаас шалтгаалан нислэгийн цаг болон маршрутанд өөрчлөлт орж болно.

Үнэнд орсон зүйс:

  1. Ирж очих онгоцны тийз
  2. Бангкок, Паттаяа хотод байрлах 4 одтой энгийн өрөөнд хоёроороо байрлах зочид буудал
  3. Хөтөлбөрт багтсан Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
  4. Хөтөлбөрт заасан үзвэрийн газруудын тасалбар, унаа, усан онгоцны тасалбар
  5. Аяллын хөтөч /Англи, Монгол хэлтэй/

 

1-р өдөр

-ОМ 297 онгоцоор 07:55-т Улаанбаатараас ниснэ 12:25-т Хонгконгд бууна.

-НХ765 онгоцоор 17:00-т Хонгконгоос ниснэ. 19:15-т Бангкокт бууна.

Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй уулзан зочид буудалдаа ирж буудаллана.

2-р өдөр

-Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд  “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”г залсан хийдээр зочилно.

- Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоно.

-Үдийн хоолны дараагаар Паттаяа хотруу хөдөлнө. Паттаяа орох замдаа хамгийн том нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг зэрлэгээр нутагшсан олон амьтадыг ойроос харж мөн тэдний шоу үзүүлбэрийг үзэх болно.

-Цааш Паттаяад очоод буудлын өрөөндөө орж хэсэг амарсны дараагаар оройн хоолондоо явна. Оройн хоолонд Тай BBQ зооглоно.

- Оройн хоолны дараагаар аялагчийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр шөнийн шоу үзэх боломжтой /нэг шоу 1000 батт, хоёр шоу – 2000 батт. Хоёр шоу үзсэн хүнд урамшуулал болгон 1 цаг хөлийн массажинд оруулна/.

3-р өдөр

Өглөөний цайны дараагаар “Алтан элс” арал руу завиар явна. Арал дээр шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно. (Нэмэлт төлбөрүүд: шүхрээр татуулах – 600 батт; усны мотоцикл унах – 500 батт; далай доогуур аялах 1600 батт; банана завь унах– 300 батт)

  • Өдрийн хоолоо арал дээр зооглох бөгөөд далайн гаралтай хоол иднэ.
  • Хоолны дараагаар Паттаяа эрэг рүү буцаж, буудалдаа очин хэсэг зуур амарсны дараагаар Тай массажинд 1 цаг орно. Хэрэв нэмж 1 цаг авахаар бол нэмэлт төлбөр төлнө (Нэмэлт 1 цагийн төлбөр 300 батт).
  • Дараагаар нь “Lady boy” show үзэхээр явна.
  • Оройн хоолонд Солонгос BBQ зооглоно. Хоолны дараагаар “Walking Street”-ээр алхана. Үүний дараагаар нь буудалдаа очиж амарна.

4-р өдөр

  • Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараагаар бэлэг дурсгал болон арьсан эдлэлийн бөөний төв орно. Эндээс матар, могой, далайн шүрэн загасны арьсаар хийсэн цүнх, түрийвч, бүс болон бусад бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс хямд бөөний үнээр нь авах боломжтой.
  • Мөн дэлхийн хамгийн том үнэт чулууны төвд зочилж үнэт чулууны музей үзнэ.
  • Үүний дараагаар алтан бурхан очиж үзнэ.
  • “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж олон улсын буфет хоол зооглосны дараагаар Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.

  • Бангкок явах замдаа Тайландад ургадаг олон төрлийн жимсний амталгаа хийнэ.

  • Бангкокт ирэнгүүтээ хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Chao Phraya” голоор 2 цагын турш аялангаа олон улсын буфет хоол зооглоно.

  •  

    Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж амрана.

     

     

5-р өдөр

       Чөлөөт өдөр

  • Өдөр 12 цагын үед буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд ачаа бараагаа буудлын жижүүр дээр хадгалуулчихаад өдрийн хоолондоо орно. Хоолны дараагаар чөлөөт цаг
  • Орой хөтөчтэй 8 цагт буудал дээр уулзан оройн хоолондоо явна. Хоолны дараагаар шууд нисэх онгоцны буудал явна.

6-р өдөр

НХ760 онгоцоор 01:45-т Бангкокоос ниснэ 05:30-т Хонгкокт буна.

ОМ298 онгоцоор 13:25-т Хонгконгоос нисч 18:25-т Улаанбаатарын ЧИНГИС ХААН олон улсын нисэх онгцоны буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Тайланд орны тухай :

Тайландын Вант улс Зүүн өмнөд азид оршдог 500 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй, Үндсэн хуульт хаант засаглалтай орон юм.

Нийт 55 сая хүн амтай бөгөөд нийслэл Бангкок хотод 7 сая хүн амьдардаг. Албан ёсны хэл нь Тай боловч том хотуудад англи хэлийг өргөн хэрэглэдэг.

Хүн амын 95 хувь нь буддын шашин шүтдэг. 5 хувь нь мусальман, христ, хинди болон бусад шашинтай.

Мөнгөний нэгж нь “Батт”.

Батт нь 10 (бор), 20 (ногоон), 50 (хөх), 100 (улаан), 500 (хөх ягаан) болон 1000 (саарал)-ын дэвсгэрттэй. Нэг Батт нь 100 сатанг болдог. Том хотуудад өдөр, шөнийн аль ч цагт валют арилжааны цэгт мөнгийг чөлөөтэй сольдог.

Жилийн 3 улиралтай. Жилийн дундаж температур 350С.

Сэрүүвтэр улирал 10-2 сар, халууны улирал нь 3 -5 сар, харин борооны улирал нь 6 – 9 сар. Борооны улиралд бороо 1-3 цаг, заримдаа бүтэн өдөр ч үргэлжлэн ордог. Жилийн бүх улиралд нартай байдаг тул наршихаас болгоомжилж нарны шил, малгай байнга хэрэглэх нь зохимжтой. Цайвар өнгийн сул даавуун хувцас хамгийн тохиромжтой.

Монголоос 1 цагийн зөрүүтэй. Тайланд бол аялал, жуулчлалын эх орон. Патая, Пукет зэрэг тунгалаг уст, торгомсог цагаан элстэй наран шарлагын газруудаараа дэлхийд алдартай.

Аялалын журам

 

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцан, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгон,  журам, гэрээнд гарын үсэг зуран, урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэн, бичиг баримтын зөрчлийг арилгуулсан байх. /Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгуулах, Гадаад паспортны регистрийн дугаар, үсэг солигдсон бол заавал солиулах, Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах/ Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч бүрэн хариуцна.
  4. Галт тэрэгний буудал дээр мэдэгдсэн цагтаа ирсэн байх. /Цаг бариагүйгээс үүсэх асуудлыг аялагч бүрэн хариуцна./

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх

        тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.

  • 5027647688 (ХААН БАНК) – “АЯЛАЛЫН ГҮҮР” ХХК / “Монгол аялал жуулчлал”ХХК –н охин компани/
  •       411006903 ( ХХ БАНК ) – “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК
  1. Аялагч өөрийн ямар нэгэн шалтгаанаас аяллын захиалгыг аялал эхлэхээс:
  • 8 болон түүнээс дээш хугацаанд цуцлавал нийт төлбөрийн 10%-иар тооцон суутгаж төлбөрийг буцаан олгоно.
  • 7 хоногийн өмнө цуцлавал унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно.
  • 3-5 хоногийн өмнө цуцлавал нийт төлбөрийн 50% суутган, төлбөрийг буцаан олгоно.
  • 2 хоногийн өмнө болон аялалд гарах өдөр аялал цуцлавал төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх.Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. /Даатгалын төлбөр 8000 төг байна./
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.