Итгэлт Хамбад мөргөх Улан-Удэ хотын аялал

Аяллын нэр

Итгэлт Хамбад мөргөх Улан-Удэ хотын аялал

Аялах хугацаа

3 шөнө 3 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

2-р өдөр

  • Улан-Үдэ хотоос 37 км зайд орших Иволгийн  дацантай танилцаж, Итгэлт-Хамбадаа мөргөж ажил үйлсээ даатгана.
  • Буудалдаа байрлана. /хотын төвийн  зочид буудалд буулгана./
  • Өдрийн  хоол ./14:00-14:40/
  • Центральный ренок -Төв зах/ цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ худалдан авах боломжтой/
  • Хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, хотын төвөөр худалдаа хийнэ.
  • Улан-Үдэ хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө бүхий зөвлөлтийн талбай, ханхүү Николайд зориулсан арк, хөгжимт усан оргилуур, хааны нуман хаалга зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж , алдаршуулсан дурсгалт барилга, байгууламжуудтай танилцаж дурсгалын зургаа татуулна.

Буудалдаа ирж амарна

3-р өдөр

  • Өглөөний цай /08:00-09:30/ 
  • Ринбүчи багшийн хийдийг зорьж Улан-Үдэ хотыг өндөрлөг дээрээс харах боломжтойгоос гадна дурсгалын зургаа татуулна./Ринбүчи хийд нь 12 жилийг дүрсэлсэн байгууламжууд, бурхан багшийн 1000 дүрийг залсан өргөөгөөр зочлох/
  • Капитал молл /5D кино театр, брэнд хувцасны дэлгүүр, мөн ойролцоох 1000 барааны дэлгүүрээс өөрсдийн сонирхсон хувцас, эд зүйлс худалдан авалт хийх боломжтой/
  • Өдрийн хоол/14:00-14:40/
  • Хүнсний сүлжээ дэлгүүр Бурвод Абсолютаар орно.

Буудалдаа амарна.

  •  

4-р өдөр

  • Улан-Үдээс Улаанбаатар хот руу өглөө эрт хөдөлнө./өмнөх өдрийн орой цагийг мэдэгдсэн байна/
  • Хоёр улсын хил, гааль нэвтэрнэ.
  • Алтанбулагт өдрийн хоолоо зооглоно.
  • Сэлэнгэ аймгийн Ээж модонд мөргөнө
  • Улаанбаатар хотод ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

1-р өдөр

  • Улаанбаатар хотоос орой ...тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалж дээрх цагуудын аль нэгэнд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын чиглэлд хөдөлнө. /Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө автобус хөдлөх цагийг мэдэгдэнэ. Аялал эхлэхээс 30 миниутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна.
  • Өглөө хоёр улсын хилээр нэвтэрнэ.

 

Итгэлт хамба

Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг аж. Оросын ерөнхийлөгч В.Путин болон экс ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХалимаг Улсын ерөнхийлөгч К.Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлджээ. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болов. Харин ОХУ-ын Засгийн газрын 7 сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон гэх мэт итгэмээргүй боловч бодит гайхамшигт үнэн байдаг байна. Харин Байгал далай бол ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) , цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй. Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно. Байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс тус нуурын нэр үүсчээ.

Улаан-Үд

Улаан-Үд («улаан»+«үд», Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; худам монголоор улаганүдэ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд хоёрын бэлчирт байрладаг. Хотын эзлэх талбай — 347.6 км². 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-р олон хүн амьдардаг хот нь болно.

Түүх

Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсаны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

  • Улан-Үдэ хотоос 37 км зайд орших Иволгийн  дацантай танилцаж, Итгэлт-Хамбадаа мөргөж ажил үйлсээ даатгана.
  • Центральный рынок -Төв зах/ цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ худалдан авах боломжтой/
  • Хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, хотын төвөөр худалдаа хийнэ.
  • Улан-Үдэ хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө бүхий зөвлөлтийн талбай, ханхүү Николайд зориулсан арк, хөгжимт усан оргилуур, хааны нуман хаалга зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж , алдаршуулсан дурсгалт барилга, байгууламжуудтай танилцаж дурсгалын зургаа татуулна.
  • Ринбүчи багшийн хийдийг зорьж Улан-Үдэ хотыг өндөрлөг дээрээс харах боломжтойгоос гадна дурсгалын зургаа татуулна./Ринбүчи хийд нь 12 жилийг дүрсэлсэн байгууламжууд, бурхан багшийн 1000 дүрийг залсан өргөөгөөр зочлох/
  • Капитал молл /5D кино театр, брэнд хувцасны дэлгүүр, мөн ойролцоох 1000 барааны дэлгүүрээс өөрсдийн сонирхсон хувцас, эд зүйлс худалдан авалт хийх боломжтой/
  • Хүнсний сүлжээ дэлгүүр Бурвод Абсолютаар орно.
  • Сэлэнгэ аймгийн Ээж модонд мөргөнө

АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

Аяллын маань гол зорилго Итгэлт хамбад мөргөх учир сайн сайхан зүйлийг хүсч мөргөх тул аяллын үеэр уурлаж уцаарлах, муу зүйлийг бодож тээх, хоорондоо маргахгүй байх юм.

  1. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  2. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна. Гадаад пасспортынхаа хүчинтэй хугацааг шалгана уу!!!!
  3. Хил гаалиар ороход хэдийгээр бид албан бичгээр мэдэгдэл хүргүүлдэг ч тухайн өдрийн оочир дарааллын дагуу ордог болно. Зарим тохиолдолд 5-аас дээш цаг хүлээх шаардлага гардаг! Энэ үед уурлаж бухимдалгүй хүлээцтэй байж жолооч, хөтөчидөд хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  4. Хил гаалиар гарахдаа  өөр өөрсдийн ачаа тээшээ хажуудаа авч дэс дараатай, дуу шуугиангүй зогсож шалгуулж хилээр нэвтрэх. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гарвал торгуультай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!
  5. Оросын хил дээр миграционный хуудас /ОХУ-д байх бүртгэлийн хуудас/  бөглөх тул БАЛ авч явна уу!
  6. Хил давснаас хойш бүх хөтөлбөрийн явц орон нутгийн цагаар явах тул өөрийн цагийг тохируулна уу! Аяллын явцад бие засах, дэлгүүр орох, хоолонд орох, мөргөлийн цагийг хөтөчийн хэлсэн тухайн орон нутгийн цагийг баримтлах, хэрэв хоолноос хоцорсон тохиолдолд хоол нөхөж олгогдохгүй ба компани хариуцлага хүлээхгүй болно.
  7. Дэлгүүр захаас худалдан авсан эд зүйлсийн талон /чек, баримт/-ыг хадгалж байх. Ямар нэгэн тохиолдолд уг чек, баримтыг үндэслэн асуудлыг шийднэ. Хэрэв баримт байхгүй тохиолдолд уг гарсан асуудлыг аялагч өөрөө бүрэн хариуцна.
  8. Итгэлт хамбад мөргөхөд сэтгэлийн өргөл өргөдөг. /Нэг хүний 100 рубль-с дээш сүсгээрээ хэдийг ч өргөж болно/
  9.  
  10. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  11. Автобус цагтаа хөдлөх ба аялагч цагтаа ирээгүй тохиолдолд 5 минут хүлээгээд түүнээс хойш хүлээлгүй маршрутын дагуу аялалаа эхлэх учир цагаа баримтлана уу. Жич: Өөрийн буруугаас хоцорч аялж чадаагүй тохиолдолд аяллын төлбөрийг 100% буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
  12. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  13. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  14. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг заавал авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ эх хувиар, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  15. миграционный хуудасны үлдсэн хэсгийг гадаад паспортынхаа хавтсанд хадгалаарай. /Учир нь буудалд буухад паспортын хамт хураалгаж бүртгүүлдэг/ Хэрвээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 1000 рублийн торгууль төлдөгийг анхаарна уу!
  16. Аяллын явцад согтууруулах ундааны зүйл огт  хэрэглэхгүй байх, учир нь мөргөлийн дацан руу орохыг хориглодог, согтууруулах ундаа хэрэглэсний  улмаас аяллын явцад ямар нэгэн асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.
  17. Насанд хүрээгүй хүүхэд /18 наснаас доош/, өндөр настангууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал асран хамгаалагчтай аялалд явах, мөн Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  18. Буудлуудын өрөө нь 1, 2, 3 ортой ба бидний хуваариласны дагуу орохыг анхаарна уу! Буудлын хуваарь цаанаас ирсэн хуваарийн дагуу хийгддэг учир хамт явж буй аялагчид салж орох магадлалтай байдаг.   /Зарим буудлуудад нэг удаагийн хэрэгсэлүүд болох шүдний оо, сойз, углааш байдаггүй/.
  19. Буусан буудлынхаа гарын болон ванны алчуурыг цэвэрхэн хэрэглэж хүлээлгэж өгөх, хэрэв ямар нэгэн толбо, өнгөтэй зүйл болгосон тохиолдолд 300-1000 рубль төлөх болохыг анхааруулж байна. Мөн өрөөний шилэн аягыг хагалахгүй, углааш, алчуур зэргийг өөр өрөөнд оруулсан бол буцаан тавьж өрөөг хүлээлгэн өгнө. Буудлын өрөөнүүдэд тамхи татаж болохгүй.
  20. Оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн аялагчийн буруутай  зөрчлийг компани болон хөтөч хариуцахгүй болно./Тухайн улсын цагаар/
  21. Паспорт шалгуулаагүйн улмаас аяллын явцад гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  22. Шүүх болон цагдаагийн байгууллагаас хил нэвтрэхийг хориглосон болон тэнсэний хугацаа дуусаагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!!!! Энэ тохиолдолд аяллын төлбөрийн буцаалт олгохгүй бөгөөд хилээс буцаж ирэх зардлыг өөрөө хариуцна.