Эрхүү хотын аялал

Аяллын нэр

Эрхүү хотын аялал

Аялах хугацаа

5 шөнө / 6 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэнд орсон зүйлс:

  • Хөтөч
  • Хоол 
  • Зочид буудал 
  • Унаа
  • Үзвэр үйлчилгээ 

 

 

1-р өдөр

Аяллын чиглэл:  Улаанбаатар – Алтанбулаг 

Улаанбаатараас манай компаний оффисийн гаднаас орой  ......... цагт  хөдлөнө
/Аялал эхлэхээс 1-2 өдрийн өмнө автобус хөдлөх цагийг мэдэгдэнэ
/

2-р өдөр

Аяллын чиглэл:  Алтанбулаг  –Улан –Үд

  • Монгол, Оросын хилээр гарна.
  • Иволгын дацан орж Итгэлт Хамбад мөргөнө
  • Улан- Үд хотод очиж буудлын өрөөгөө авсны дараа өдрийн хоолонд орно.

 Улан-Үд хотын төв зах, Арбатын гудамжаар зугаалаад  Эрхүү хотруу өглөө хөдлөх учраас эрт амрана

.

3-р өдөр

Аяллын чиглэл:  Улан –Үд–Эрхүү

  • Өглөө эрт ... цагт босч буудлаа хүлээлгэн өгөөд ... цагт  Эрхүү хотруу гарна /Улан-Үдээс Эрхүү хот хүрэх нийт замын урт 458 км/
  • Өглөө ... цагийн үед байгаль нуурын эргийн ойролцоо автобус зогсож болох газар бууж  өглөөний цайгаа ууна. /боолтын/ зогсох цаг 1 цаг
  • Эрхүү хотодочиж буудалдаа байрлаад өдрийн хоолонд орно.
  • Өдрийн хоолны дараа Ангар мөрөн дээгүүр аяллын хөлөг онгоцоор аялна. Түүний дараа Эрхүү хотын дурсгалт газруудаар зургаа даруулна (3-р Александр  хааны хөшөө, Ангар мөрний  эрэгт байрлах Москвагийн нуман хаалга, Эрхүүг үүсгэн байгуулагч хүний хөшөө, Ангар мөрний эрэгээр аялана)
  • Оройн хоолоо иднэ.

 

4-р өдөр

Аяллын чиглэл:  Эрхүү

  • ...цагт өглөөний цай 
  • Байгаль нуурын эрэг Лествянка аялал жуулчлалын сууринд очиж нерпийн үзвэр үзэх/ далайн нохой/ мөн шилэн ёроолтой хөлөг онгоцоор байгаль нуураар аялах боломжтой.  /төлбөрийг аялагчид өөрсдөө/
  • Буудалдаа өдрийн хоол
  • Өдрийн хоолны дараа эрхүү хотын төв хэсэгтэй танилцаж төв зах, худалдааны гудамж болон Комсомол худалдааны төвтэй танилцана.
  • Эрхүү хотын загварлаг, алдартай 130-р кварталтай / хороолол/ танилцана. / Тухайн хороололд Эрхүүгийн билэг тэмдэг болох үлгэрийн “Бабр”-ын буюу амандаа булга амьтныг зуусан барын, ирвэсийн хөшөө, брэнд хувцасны дэлгүүр, сувинерын дэлгүүр, ресторан, кафе болон содон сонирхолтой хөшөөнүүд байдаг/
  • Буудалдаа оройн хоолоо идээд эрт амрана

5-р өдөр

Аяллын чиглэл:  Эрхүү – Улан Удэ

  • Өглөө эрт ... цагт босч буудлаа хүлээлгэн өгөөд ... цагт  Улан-Үд хотруу гарна
  • Өглөөний цай боолтоор
  • Улан- Үд хотод очиж буудалдаа байрлаад өдрийн хоолонд орно
  • Өдрийн хоолны дараа Бурводын Абсолют дэлгүүр орно.
  • Буудалдаа амрана.

1652 онд хазаг цэрэг ардын түрүүч Иван Похабов өвөлжөө (өвлийн байшин) барьж сууснаас эхлэн Эрхүү өргөжин тэлжээ. 1686 онд хаант төрөөс суурин хэмээх өргөмж хүртсэн. 1760 онд Москватай холбогдох авто зам харгуй тавигджээ. Бээжингээс  цай, торго, мод, алт, арьс, үнэт эдлэлийг Орос оронд оруулахад Хиагт, Эрхүүгээр дамждаг байв.
1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан сайдын газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристийн бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтэд буруутаж Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөрч барилга байшин, уран бүтээлээ туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөрийн Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1879 онд их гал түймэр гарч байсан. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болж байв.
XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн тэмцэл, тулаан олон болжээ. 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд цаазар аваачигдсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд босгожээ.

Газар зүй
Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км зайд Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэгт оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Иркут гол хотын баруун урдаас ирж Ангарт цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.
Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.

 

  • Иволгын дацан орж Итгэлт Хамбад мөргөнө
  • Ангар мөрөн дээгүүр аяллын хөлөг онгоцоор аялна.
  • Эрхүү хотын дурсгалт газруудаар зургаа даруулна (3-р Александр  хааны хөшөө, Ангар мөрний  эрэгт байрлах Москвагийн нуман хаалга, Эрхүүг үүсгэн байгуулагч хүний хөшөө, Ангар мөрний эрэгээр аялана)
  • Байгаль нуурын эрэг Лествянка аялал жуулчлалын сууринд очиж нерпийн үзвэр үзэх/ далайн нохой/ мөн шилэн ёроолтой хөлөг онгоцоор байгаль нуураар аялах боломжтой.  /төлбөрийг аялагчид өөрсдөө/
  • эрхүү хотын төв хэсэгтэй танилцаж төв зах, худалдааны гудамж болон Комсомол худалдааны төвтэй танилцана.
  • Эрхүү хотын загварлаг, алдартай 130-р кварталтай / хороолол/ танилцана. / Тухайн хороололд Эрхүүгийн билэг тэмдэг болох үлгэрийн “Бабр”-ын буюу амандаа булга амьтныг зуусан барын, ирвэсийн хөшөө, брэнд хувцасны дэлгүүр, сувинерын дэлгүүр, ресторан, кафе болон содон сонирхолтой хөшөөнүүд байдаг/

АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

Итгэлт хамбад мөргөх нь аяллын маань гол зорилго сайн сайхан зүйлийг хүсч мөргөл хийдэг учраас аяллын үеэр уурлаж уцаарлах, хоорондоо маргахгүй байх!

  1. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  2. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.
  3. Хил гаалиар ороход хэдийгээр бид албан бичгээр мэдэгдэж уулзсан ч тухайн өдрийн дарааллын дагуу ордог болно. Зарим тохиолдолд 5-аас дээш цаг хүлээх шаардлагатай байдаг! Энэ үед уурлаж бухимдалгүй хүлээцтэй байж жолооч, хөтөчидөд хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  4. Хил гаалиар гарахдаа  өөр өөрсдийн ачаа тээшээ хажуудаа авч дэс дараатай, дуу шуугиангүй зогсож шалгуулж хилээр нэвтрэх. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гарвал торгуультай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!
  5. Оросын хил дээр эмиграционый хуудас /оросд байх бүртгэлийн хуудас /  бөглөх тул БАЛ авч явна уу!
  6. Хил давснаас хойш бүх хөтөлбөрийн явц орон нутгийн цагаар явах тул өөрийн цагийг тохируулна уу! Аяллын явцад бие засах, дэлгүүр орох, хоолонд орох, мөргөлийн цагийг хөтөчийн хэлсэн тухайн орон нутгийн цагийг баримтлах, хэрэв хоолноос хоцорсон тохиолдолд компани хариуцахгүй.
  7. Дэлгүүр захаас худалдан авсан эд зүйлсийн талон /чек, баримт/-ыг хадгалж байх. Ямар нэгэн тохиолдолд уг чек, баримтыг үндэслэн асуудлыг шийднэ. Хэрэв баримт байхгүй тохиолдолд уг гарсан асуудлыг аялагч өөрөө бүрэн хариуцна.
  8. Итгэлт хамбад мөргөхөд сэтгэлийн өргөл өргөдөг. /Нэг хүний 100 рубль-с дээш сүсгээрээ хэдийг ч өргөж болно/
  9.  
  10. Аялалд бүртгүүлэхдээ гадаад паспорт болон цахим үнэмлэхээ эх хувиар нь заавалавчирна уу!
  11. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  12.  Автобус цагтаа хөдлөх ба аялагч цагтаа ирээгүй тохиолдолд 5 минут хүлээгээд түүнээс хойш хүлээлгүй маршрутын дагуу аялалаа эхлэх учир цагаа баримтлана уу. Жич: Өөрийн буруугаас хоцорч аялж чадаагүй тохиолдолд аяллын төлбөрийг 100% буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
  13. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  14. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  15. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  16. Эмиграционный хуудасны үлдсэн хэсгийг гадаад паспортынхаа хавтсанд хадгалаарай. /Учир нь буудалд буухад паспортын хамт хураалгаж бүртгүүлдэг/ Хэрвээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 1000 рублийн торгууль төлдөгийг анхаарна уу!
  17. Аяллын явцад согтууруулах ундааны зүйл огт  хэрэглэхгүй байх, учир нь мөргөлийн дацан руу орохыг хориглодог, согтууруулах ундаа хэрэглэсэний  улмаас аяллын явцад ямар нэгэн асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.
  18. Насанд хүрээгүй хүүхэд /18 наснаас доош/, өндөр настангууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал асран хамгаалагчтай аялалд явах, мөн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  19. Буудлуудын өрөө нь 1, 2, 3 ортой ба бидний хуваариласны дагуу орохыг анхаарна уу! Буудлын хуваарь цаанаас ирсэн хуваарийн дагуу хийгддэг учир хамт явж буй аялагчид салж орох магадлалтай байдаг.   / Зарим буудлуудад нэг удаагийн хэрэгсэлүүд болох шүдний оо,сойз,углааш байдаггүй/.
  20. Буусан буудлынхаа гарын болон ванны алчуурыг цэвэрхэн хэрэглэж хүлээлгэж өгөх, хэрэв ямар нэгэн толбо, өнгөтэй зүйл болгосон тохиолдолд 300-1000 рубль төлөх болохыг анхааруулж байна. Мөн өрөөний шилэн аягыг хагалахгүй, өөр өрөөнд оруулсан бол буцаан тавьж өрөөг хүлээлгэн өгнө. Буудлын өрөөнүүдэд тамхи татаж болохгүй.

Аяллын явцад паспорт шалгуулаагүйн улмаас гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.