Говийн аялал

Аяллын нэр

Говийн аялал

Аялах хугацаа

4 шөнө / 5 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:   Мандалговь-Бага газрын чулуу

Мандалговь: Дундговь аймгийн төв юм. Улаанбаатар хотоос 270 км зайтай талархаг газарт д.т.дээш 1395 м өндөрт оршдог бөгөөд 11 км2 талбайг эзэлдэг.

Бага газрын чулуу: Далайн түвшинээс дээш 1768 м өндөр өргөгдсөн тахилгын хавцал юм. Бага газрын чулуу 700 орчим булш, хадны сүг зураг бий. Эргэн  тойрон талархаг газраар хүрээлэгдсэн, 300 орчим ам, дөр талбай бүхий хад чулуутай уулын тогтоц юм.

2-р өдөр

Аяллын чиглэл:   Гурван сайхан уул-Ёлын ам

Ёлын ам: Дунджаар 2800 м өндөр бөгөөд дархалсан талбай нь 64 ам.км. Ёл шувуу ихтэй болхоор ийн нэрлэсэн.

Дүнгээн хавцал: Ёлын амны салбар уулсын нэг учир байгалын төрх байдал нь бараг адилхан.  Ёлын амнаас 10 км бүхий, хавчиг нарийхан өндөр хадан хавцалууд юм.

3-р өдөр

Аяллын чиглэл:   Хонгорын элс

Хонгорын элс: Баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км зарим газартаа 20км өргөн, МО-ны хамгийн өргөн элсэн манхан бөгөөд ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр.

4-р өдөр

Аяллын чиглэл:   Баян заг-Улаан эрэг-Онгийн хийд

Баян заг: Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км, Баянзагийн цонжуудын өндөр нь 20-50м өндөр.

Улаан эрэг: Улаан эрэг нь хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдаршсан, хадан хясааны тод улбар өнгөөр харагддаг учир улаан эрэг гэж нэрлэжээ.

Онгийн хийд:  1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ.

5-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

УБ-д ирснээр аялал өндөрлөнө.