Хэнтийн аялал

Аяллын нэр

Хэнтийн аялал

Аялах хугацаа

4 шөнө / 5 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:  УБ-Багануур-Хар зүрхний хөх нуур

Багануур хот:  1980 онд байгуулагдсан 620.2 км² газар нутагтай, 28333 хүн амтай, аж үйлдвэр сайн хөгжсөн дүүрэг юм.  

Хар зүрхний хөх нуур: Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт өврөөрөө модгүй араараа модтой шовх Хар зүрх уулын өвөрт байдаг үзэсгэлэнтэй сайхан газар.

Хатгал нуур  Эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдсэн 1326 м өндөрт, 2 км урт , 500-1200м өргөн, 1,5 км2 талбайг эзэлдэг.  Усны нөөц нь 49 сая шоо метр.

2-р өдөр

Аяллын чиглэл:    Балдан бэрээвэн- Рашаан хад-Биндэр сум

Балдан бэрээвэн:  1813 онд баригдсан тус хийд 30*30 хэмжээтэй 12 м өндөртэй бөгөөд ном хурдаг 20 дугантай байсан.

Рашаан хад: Тус хадны хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай бөгөөд нүүрэн талд нь 180, ар талд нь 40, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлсэн байдаг.

Биндэр сум: Биндэр сум 536601 га газар нутагтай, далайн түвшнээс дээш 1049м өргөгдсөн 4000 хүн амтай үзэсгэлэнт сайхан байгальтай ойт хээрийн бүсэд оршдог сум.  

4-р өдөр

Аяллын чиглэл:   Өндөрхаан-Хөдөө арал

Өндөрхаан хот: 19,000 орчим хүн амтай Хэрлэн голын эрэгт, оршдог монгол дахь хоёр дахь хүйтэн хот юм.

Монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл,  хаадын онгон шүтээний төв байсан юм.

5-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

УБ- т ирснээр аялал өндөрлөнө.

3-р өдөр

Аяллын чиглэл:  Биндэр- Өглөгчийн цагаан хэрэм

Өглөгчийн цагаан хэрэм:  Хэрэмний өндөр 2,5-3,1 м, зузаан нь 2,5 м бөгөөд энэхүү хана хэрэм нь ойролцоогоор 3 м үргэлжилдэг.

Онон, Балж гол: Ус цуглуулах талбай нь 94,010 км² бөгөөд  445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж  Шилка голыг үүсгэнэ.

Чингис хааны гэрэлт хөшөө: Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Гэрэлт хөшөөний өндөр нь 11.70 м, суурийн өргөн нь 10 м. Бадамлан асаж буй галын дөл мэт  хэлбэртэй.