Говь - Хангайн аялал

Аяллын нэр

Говь - Хангайн аялал

Аялах хугацаа

5 шөнө / 6 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:  Зоргол хайрхан-Бага газрын чулуу-Саран хөхөө театр

Зоргол хайрхан: Том жижиг 3 агуйтай Зоргол харйхан уулын  өндөр нь 1668 м юм. Улаанбаатар хотоос 150 км.

Бага газрын чулуу: Далайн түвшинээс дээш 1768 м өндөр өргөгдсөн тахилгын хавцал юм. Бага газрын чулуу 700 орчим булш, хадны сүг зураг бий. Эргэн  тойрон талархаг газраар хүрээлэгдсэн, 300 орчим ам, дөр талбай бүхий хад чулуутай уулын тогтоц юм.

Саранхөхөө дуурийн задгай театр: Тус театр 23 м урт, 16 м  өргөн, 3 давхар тайзтай. 1831 онд Данзанравжаа Саранхөхөө туужыг өөрийн нутаг хошуундаа дуулуулахаар  театраа бариулжээ. 

2-р өдөр

Аяллын чиглэл:   Даланзадгад-Ёлын ам-Дүнгээн хавцал-Хонгорын элс

Даланзадгад хот: Даланзадгад сумын 476 км² нутагт 19,396 хүн амьдарч байв. Далайн үвшинээс дээш 1,470 м өндөрт өргөгдсөн байдаг

Ёлын ам: Дунджаар 2800 м өндөр бөгөөд дархалсан талбай нь 64 ам.км. Ёл шувуу ихтэй болхоор ийн нэрлэсэн.                     

Дүнгээн хавцал: Ёлын амны салбар уулсын нэг учир байгалын төрх байдал нь бараг адилхан.  Ёлын амнаас 10 км бүхий, хавчиг нарийхан өндөр хадан хавцалууд юм.

Хонгорын элс: Баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км зарим газартаа 20км өргөн, МО-ны хамгийн өргөн элсэн манхан бөгөөд ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр.

3-р өдөр

Аяллын чиглэл:   Онгийн хийд-Улаан цутгалан-Төвхөн хийд-Цэнхэрийн халуун рашаан

Онгийн хийд:  1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ.

Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.                                                              

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.

4-р өдөр

Аяллын чиглэл:  Цэцэрлэг хот-Тайхар чулуу-Тэрхийн цагаан нуур

Цэцэрлэг хот:  Далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөр 20338 хүн амтай, 536 км² газар нутагтай.

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

5-р өдөр

Аяллын чиглэл:  Хар хорин-Эрдэнэзуу хийд-Элсэнтасархай

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд:  Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

6-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

УБ-д  ирсэнээр аялал өндөрлөнө.

Зоргол хайрхан уул

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд  орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр юм.  Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэдэг.  

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой.  Рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Нутгийн зон олон  Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг байна.

Домог өгүүлэхэд эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл согоог хоол хүнсэндээ явах хойгуур чоно илийг нь барьчих гээд байж. Иймд эх согоо нь арга хайж илээ чулуу болгон үлдээгээд явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болсон байна.  Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихсан гэдэг. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлджээ.  Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул гэх домог бий.

Бас нэг  домог өгүүлэхэд эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэдэг.  Ижил сүргээсээ үлдэж хоцорсон ганц зоргол их ууртай байжээ.  Ингээд Зорголхайрхан хайрхан хэмээн нэрийдсэн юм байна.

Бага Газрын чулуу

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулууунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна.

Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс  эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.

Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.

Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад  доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ. Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд  д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг.

Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан  шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.