Далайн аялал

Аяллын нэр

Далайн аялал

Аялах хугацаа

2 шөнө / 3 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:   УБ-Дархан/226 км/-Эрдэнэт/80км/-Булган/60 км/-Уньт/80 км/

Дархан хот: Далайн түвшинээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327,5 мянган га газар нутагтай. Морин хуурын цогцолбор, Бурхантай уул-  ыг үзэж сонирхоно.

Эрдэнэт хот: Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт 87837 мянган хүн амтай дэд бүтэц сайн хөгжсөн хот юм.

Уран тогоо уул: Далайн түвшинээс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600м өргөн,  50-60 м гүн Булган аймагт орших унтарсан галт уул юм.

2-р өдөр

Аяллын чиглэл:   Их уул /112 км /-Хөвсгөл далай /229 км /

Их уул:  . Тус  суманд үелэн тогтсон үзэсгэлэнтэй нэгэн уул бөгөөд тэр уулыг нутгийнхан Их- Уул хэмээн нэрлэжээ. Уурлаж нүүсэн хэсэг нь уван цаван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ.                                 

Хөвсгөл далай: Нийт усны эзэлхүүн нь  381 км³ гүн нь  262 м урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км. Дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м өндөрт оршдог.

3-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

УБ-д ирсэнээр аялал өндөрлөнө.

2 шөнө 3 өдөр-350.000₮

3 шөнө 4 өдөр-400.000₮

Уран уул

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1,5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.

Тулга, тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км  зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ. Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана. Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна. Их тогоо уулын хавь нутагт булш, хиргисүүр нилээд бий.

ХӨВСГӨЛ НУУР ҮҮССЭН ТУХАЙ ДОМОГ

Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.

   Диваажингийн хөндийд нэгэн удаа хар муу                   санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч       эр   диваажингийн хөндийн зон олон амар амгалан,     эв   найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад         атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу     үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн       дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн           зон   олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан           дэгдэж   аллага, таллага, дээрэмдлэг үүсэж                 эхэлжээ.

   Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч           хүн   ардад эвтэй найртай байхыг сануулсаар               байсан авч   хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа         жөтөө туйлдаа   хүрч тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх     тэнгэр хүлцэн   тэвчиж байсан авч удаан тэвчихийн     аргагүй   болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан     буулган   уул хад нураан газар дэлхийг                         хөрвүүлснээс   диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав  гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий тэр чигтээ усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ард олон өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ. 

Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрээс хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөн гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүү”, “Модон хүй” хэмээн нэрлэх болсон ажээ.

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн "көл" гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг "хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг "хөл" гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.

Газарзүйн онцлог

Хөвсгөл нуурын дэлгэмэл зураг

Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.

  • Дархан хот: Далайн түвшинээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327,5 мянган га газар нутагтай. Морин хуурын цогцолбор, Бурхантай уул-  ыг үзэж сонирхоно.
  • Эрдэнэт хот: Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт 87837 мянган хүн амтай дэд бүтэц сайн хөгжсөн хот юм.
  • Уран тогоо уул: Далайн түвшинээс дээш 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600м өргөн,  50-60 м гүн Булган аймагт орших унтарсан галт уул юм.
  • Их уул:Тус  суманд үелэн тогтсон үзэсгэлэнтэй нэгэн уул бөгөөд тэр уулыг нутгийнхан Их- Уул хэмээн нэрлэжээ. Уурлаж нүүсэн хэсэг нь уван цаван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ.
  • Хөвсгөл далай: Нийт усны эзэлхүүн нь  381 км³ гүн нь  262 м урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км. Дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м өндөрт оршдог.