Хангайн аялал

Аяллын нэр

Хангайн аялал

Аялах хугацаа

4 шөнө / 5 өдөр

Товч тайлбар

Аяллын чиглэл:  УБ- Элсэнтасархай Хархорин сум- Эрдэнэзуу хийд -Улаанцутгалан- Төвхөнхийд- Цэнхэрийн халуун рашаан- Цэцэрлэг хот - Тайхар чулуу- Тэрхийн цагаан нуур- Хоргын тогоо - УБ

Аяллын нийт км:  1500 км

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аялалын чиглэл:   УБ - Элсэн тасархай - Хар хорин - Эрдэнэ зуу

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт  зүйлүүд  элбэг байдаг.

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд:  Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

2-р өдөр

Аялалын чиглэл:     Улаан цутгалан-Төвхөн хийд- Цэнхэрийн халуун рашаан-Цэцэрлэг

Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.               

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.                                                              

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.                                                  

Цэцэрлэг хот: Тамирын голын дунд  далайн түвшнээс дээш 1695 метрийн  өндөрт  байрлах 536 км² талбайтай, 20,604 хүн амтай хот юм.                                                                                                              

3-р өдөр

Аяллын чиглэл:    Тайхар чулуу-Чулуутын-Гол Тэрхийн цагаан нуур

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.                            

Чулуутын гол:  Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.           

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

4-р өдөр

Аяллын чиглэл:   Хоргын тогоо

Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм.

Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтой тогооны амсар нь 50 градус орчим налуу,

100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.

5-р өдөр

Аялалын чиглэл: УБ

Улаанбаатар: Дөрвөн уулын дунд Туул голын хөвөөнд орших

Улаанбаатар хот нь 470 гаруй мянган га газар нутагтай.

Элсэн тасархай

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг.

Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд  талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 км тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болсон байна.

Хархорум хот

Дундад зууны Монголын эртний нийслэл Хархорин хот шинжээч судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татдаг юм. Хархорин хот 140 жил оршин тогтсны 32 жил Монголын эзэнт улсын нийслэл байв. Хот 2 хороололтой байжээ. Сарацины (Лалын хороолол) зах зээл ба олон гудамжтай нөгөө нь гар урчууд суудаг Хятадын хороолол. Энэ хоёр хороололоос гадна янз бүрийн ястан үндэстэн, мөргөл шүтээний 12 сүм дуган байв. Хотын захад лалын 2, христос шашны 1 сүм байв. Хот 1215, 1268 онд их түймэрт автсан. Хятадууд хэд хэдэн удаа (1380, 1466 онд) эвдлэн нураасан боловч тухай бүрд сэргээн босгож байсан байна. Нийслэлд 1238 онд баригдсан Өгөөдэй хааны ордон онцгой байр эзэлж байв. Энэ ордныг Түмэн амгалан гэж нэрлэдэг байв. Энэ ордон газраас дээш өргөгдсөн өндөр довжоотой, 64 баганатай байсан бололтой. Ордны шалыг ногоон хавтангаар хийж ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байжээ. Мөн дээврийг нөгөөн, улаан ваараар бүржээ. Хархорин хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садныхны болон бусад хааны удмынхны нэлээд олон тооны орд харшууд баригдаж байжээ. 1950 онд Хархорум хотын өмнөд хаалганы орчмоос анжисны 18 төмөр хошуу, 3-21 см голчтой 52 төмөр цөн, жадны үзүүр 2 хүрэл хонх, зэр зэвсэг зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн газар тариалан хэрэглээний зүйлс олджээ. Үүнээс авч үзэхэд тус хот газар тариалангийн багаж зэр зэвсэгийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байсан байна. Ваар, шаазан, туйпуу шатааж Монгол маягийн ногоон паалан цутгадаг, зуух байсан ул мөр байна. Гаргаж байсан уг бүтээгдэхүүн дээрээ уран дархчууд өөрийнхөө гарын хээ тавьж сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Монголын мөнгөн тэмдэгт дээр байдаг Хархорумын усан оргилуурыг христийн шашны тэнгэрийн элчтэйгээр дүрсэлсэн байдаг. Харин сүүлийн үед буддын шашинт орнуудын үлгэр домгийн шувуу байж магадгүй гэсэн хувилбар дэвшүүлээд байна.

Эрдэнэзуу

Эртний Хархорум хотын агуу түүхийг агуулсан газарт байгуулагдсан. Монголын анхны буддын шашны хийд. 1580 онд Абатай сан хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж  Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Улаан цутгалан

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр “Улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш “Улаан цутгалан” гэж нэрлэх болжээ. Тэгээд тэр хүүрнүүд нэг хөндийд очин цугларсан бөгөөд тэр газрыг хүүртийн хөндий гэх бөгөөд олон жилийн явцад үүртийн хөндий болжээ.

Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд  үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий. 

Төвхөн хийд

Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.

Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд туунийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. 

Цэцэрлэг хот

Цэцэрлэг - Архангай аймгийн төв. Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь Хангай нурууны ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтантай, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урд Тамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг. Эрдэнэбулган сум нь 6 баг, 5524 өрх, 20604 хүн амтай, 74055 толгой малтай /2011 оны байдлаар/, нийслэл Улаанбаатар хотоос өрнө зүгт 480 километр зайд байрлана. 1922 онд засаг захиргааны хувиараар аймгийн чуулган даргын захиргааг Цэцэрлэг мандал аймгийн яам болгож, Заяын шавийг Эрдэнэ Булган уулын хошуу болгон өөрчилж Цэцэрлэг мандал аймгийн төв нь болсон. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 онд Эрдэнэбулган сум болон өөрчлөн зохион байгуулагсан. Цэцэрлэг хот нь ерөнхий боловсролын 7 сургууль, хүүхдийн 7 цэцэрлэгтэй, театр, зочид буудал, нэгдсэн болоод хувийн хэвшлийн эмнэлэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургууль, хувийн хэвшлийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй. Гол үйлдвэрлэл нь сүү цагаан идээ, мах боловсруулалт, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний боловсруулалт.

Уур амьсгал: Тус аймаг нь цаг агаарын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай олон жилийн дундаж температур дулааны улиралд +15, хүйтний улиралд -15, хамгийн хүйтэрч байсан нь -47 градус, хамгийн их халахдаа + 40,6 градус хүртэл халж хөрч байсан. хур тундасны хувьд жилд дунджаар 350-450 мл/м жилийн ихэнх хур тундас нь 4-8-р сард ордог. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот нь далайн түвшнээс дээш 1739 метрийн өндөрт өргөгдсөн уртрагийн 47 градус 27 мин, өргөрөгийн 101 градус 27 мин оршдог.

  • Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.
  • Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт  зүйлүүд  элбэг байдаг.
  • Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.
  • Эрдэнэзуу хийд:  Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.
  • Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай. 
  • Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.           
  • Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг. 
  •  Цэцэрлэг хот: Тамирын голын дунд  далайн түвшнээс дээш 1695 метрийн  өндөрт  байрлах 536 км² талбайтай, 20,604 хүн амтай хот юм.
  • Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.
  • Чулуутын гол:  Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. 
  • Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.
  • Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм. Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтой тогооны амсар нь 50 градус орчим налуу,100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.