Бээжин - Бэй дай хэ аялал (газраар)

Аяллын нэр

Бээжин - Бэй дай хэ аялал (газраар)

Аялах хугацаа

7 шөнө / 8 өдөр

Товч тайлбар

Энэхүү аялал маань 9-р сараас 5-р сар хүртэл явдаггүй болно. 

1-р өдөр

Галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд оройн 16:30 цагт цугларна. 17:00-д галт тэргэндээ суусан байна.

2-р өдөр

Замын-Үүдын  вогзал дээрээс Эрээн гарах автобусанд сууна

Өдрийн хоол Эрээнд

Бээжинд ирж буудалд байрлана.

3-р өдөр

Өглөөний цайний цайгаа уугаад Бээжин - Бэйдайхө хотыг зорино

Намдайхө ОУ-ын зугаа цэнгэлийн төв усан парк дээр тоглоно.Элсэн баримал, 7 төрлийн усан гулгуур, 2-3 усан массаж болон бассейнтай, өвсөн болон элсэн гулгуураар гулгана.

Аквариум (аялагчид өөрсдөө 110 юань) Далайн морь, загас, пингвин, наран шарлагын талбай,далайн амьтдын шоу үзүүлбэр, завьтай гулгуур гэх мэт олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байна.

4-р өдөр

Луугийн толгойн цагаан хэрэм (Тэнгисрүү 23 м түрж орсон цагаан хэрэмний үзүүр хэсэг)

Үдээс хойш наран шарлагын талбайд (чөлөөт цаг)

5-р өдөр

Далайн эрэг дээр чөлөөт өдөр

Өдрийн хоолны дараа Бэйдайхө-с Бээжин явна

6-р өдөр

Буудлаа хүлээлгэн өгч автобусандаа суун 2008 оны Бээжингийн олимпын төв “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн үзээд Эрээн хотруу хөдлөхөөр замдаа гарна, цагаан хэрмээр орж зургаа авахуулна.

Эрээнд буудалдаа байрлан амрана.

7-р өдөр

Эрээн хотоос замын үүдийн хилээр автобусаар гарч Замын-Үүд - Улаанбаатар галт тэргэнд суугаад явна.

8-р өдөр

Улаанбаатарт ирэсэнээр аялал өндөрлөнө

Бээжин хот

Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Бээжин хот нь умардын тал газрын хойт хэсэгт 16800 км2 талбай эзлэн оршдог ба 13,082 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт хятад, хотон, манж, монгол зэрэг маш олон үндэстэн ястан оршин суудаг. 

Бээжин хот 3000 жилийн өмнөөс буюу баруун Жоу улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юан гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдсан Дээд нийслэл гэж нэрийдсэн билээ.

Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин гэж нэрийдэж, 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гүрэн ч Бээжинд нийслэлж байлаа.  Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-д Бейпинг тайван замаар чөлөөлж, 10-р сарын 1-д Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон.

Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдацтай хөгжин, ойрын жилүүдэд хотын үзэмж, шинэ барилга байгууламж маш олноор бий болж буй. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжин гадаад дотоодын аялалыг маш олон хэлбэр төрлөөр зохион байгуулах болсон.

Бэй дай хэ 

Бэй дай хэ байгалийн цогцолбор газар нь Хэбэй мужийн Чиньхуан дао хотын баруун өмнө биед, Ляньфэн уулын бэл, Бөхай тэнгисийн эрэгт оршдог. Энэ газар бол монголчуудын хувьд хамгийн ойр дөт далайн эргийн амралт зугаалгын газар юм. 1982 онд Хятадын үндэсний хэмжээний байгалийн цогцолбор, амралт зугаалгын газар болсон энэ газар өнө эртний түүхтэй нутаг юм. НТӨ 215 онд Хятадын анхны төрт улс Чинь улсын хаан Чинь Шихуан Хятад орныг нэгтгэснийхээ дараа эндээс далайд хүн илгээн үхэшгүй мөнхийн хутгийг олох шидтэй үрэл хайлгасан гэдэг домогтой тул энэ газрыг Чиньхуан дао гэдэг болжээ. Хөхөмдөг уулсаар хүрээлэгдсэн, ханагар далайн эрэгт байх Бэй дай хэ амралт зугаалгын цогцолборт тэнгисийн эргийн ус сэлэлтийн газар, Бүргэдийн хошуу чулуу, Алтан уулын ам, Барс хад, Зэрэгцээ уулын холбоо оргил, Бадам лянхуан чулуу, Жанрайсиг бурхны сүм, алсыг бараалах тагт зэрэг 20 гаруй байгалийн үзэсгэлэнт цэг бий.

  • Намдайхө ОУ-ын зугаа цэнгэлийн төв усан парк дээр тоглоно.Элсэн баримал, 7 төрлийн усан гулгуур, 2-3 усан массаж болон бассейнтай, өвсөн болон элсэн гулгуураар гулгана.
  • Аквариум (аялагчид өөрсдөө 110 юань) Далайн морь, загас, пингвин, наран шарлагын талбай,далайн амьтдын шоу үзүүлбэр, завьтай гулгуур гэх мэт олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байна.
  • Луугийн толгойн цагаан хэрэм (Тэнгисрүү 23 м түрж орсон цагаан хэрэмний үзүүр хэсэг)
  • наран шарлагын талбайд (чөлөөт цаг)
  • Буудлаа хүлээлгэн өгч автобусандаа суун 2008 оны Бээжингийн олимпын төв “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн үзээд Эрээн хотруу хөдлөхөөр замдаа гарна, цагаан хэрмээр орж зургаа авахуулна.

Бээжин - Бэйдайхө аяллын санамж 

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Онгоцны  буудал, гал тэрэгний буудал дээр 2 цагийн өмнө ирсэн байна.
  3. “Монгол Аялал Жуулчлал” ХХК – ний боловсруулж, баталсан аяллын хөтөлбөрийн дагуу аялалд оролцох, тогтоосон цагийг чандлан баримтлана.
  4. Аяллын үеэр архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх 
  5. Аялагч даатгалд заавал даатгуулсан байна.
  6. Тухайн орны ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, галт тэрэгний билет, даатгалын дэвтэр, хүүхдийн паспорт, түрийвч гэх мэт) паспортын сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж  янзалсан зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, холбогдох газартай  яаралтай тодруулсан байх.
  8. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  9. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  10. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх.
  11. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах 
  12. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно.
  13. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр 2 хэсэг шар хуудас бөглөж тамга даруулах ёстой. 
  14. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклораци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  15. Завь усан онгоцон дээр суухдаа зохих журмын дагуу явах, зураг авахдаа богоомжтой байх (хальтрах, услуу унах, аппарат утсаа унагаах)