Итгэлт хамба Байгаль нуурын аялал

Аяллын нэр

Итгэлт хамба Байгаль нуурын аялал

Аялах хугацаа

3 шөнө / 3 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

  • Улаанбаатар хотоос орой тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын чиглэлд хөдөлнө. /Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө автобус хөдлөх цагийг мэдэгдэнэ. Аялал эхлэхээс 30 миниутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна./
  • Өглөө хоёр улсын хилээр нэвтэрнэ

.

2-р өдөр

  • Оронгой-д өглөөний цай / аялагчид өөрсдөө/
  • Улан-Үдэ хотоос 37 км зайд орших Иволгийн  дацантай танилцаж, Итгэлт-Хамбадаа мөргөж ажил үйлсээ даатгана. 
  • Хүнсний дэлгүүр орох/замын хүнс авах /
  • Улан-Үдэ хотоор дайран Байгаль Нуурын зүг хөдөлнө.
  • Өдрийн хоол 
  • Бааздаа байрлан хэсэг амарна.
  • Байгаль нуур орчимтой танилцана.
  • Оройн хоол 
  • Танилцах үдэшлэг
  • Бааздаа амарна.

3-р өдөр

  • Өглөөний цай 
  • Байгаль нуураар завиар аялах.  /Төлбөрийг аялагчид өөрсдөө/
  • Өдрийн хоол
  • Спортын тэмцээн,  уралдаан 
  • Амралтын цаг 
  • Оройн хоол  
  • Хаалтын үдэшлэг
  • Амарна

4-р өдөр

  • ...–д босож, ачаа тээшээ жолоочид, өрөөний түлхүүрийг хөтөчид хүлээлгэн өгөх
  • Өглөөний цай 
  • Улан-Үдэ хотын зүг хөдөлнө.
  • Центральный ренок -Төв зах/ цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ худалдан авах боломжтой/
  • Хүнсний сүлжээ дэлгүүр Бурвод Абсолютаар орно.
  • Улан-Үдээс Улаанбаатар хот руу өглөө эрт хөдөлнө.
  • Хоёр улсын хил, гааль нэвтэрнэ.
  • Алтанбулагт өдрийн хоолоо зооглоно.
  • Сэлэнгэ аймгийн Ээж модонд мөргөнө
  • Улаанбаатар хотод ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

БАЙГАЛЬ НУУРЫН ТУХАЙ:

Дэлхийн хамгийн эртний гүнзгий нь Байгал нуур юм. Нуур нь Сибирийн төв дунд оршдог бөгөөд 1,5 гаруй км гүн хийгээд 20-25 сая жилийн настай. Түүнийг нуур биш тэнгис хэмээн олонтаа нэрлэж байгаа нь учиртай.

23 мянган шоо метр устай Байгал нуур уртаашаа 636 км үргэлжилдэг. Дэлхийн бүх гол мөрөн Байгалд урсаж орсон ч нуурыг дүүргэхэд нэг жилийн хугацаа шаардагдана гэдэг.
Орон нутгийн оршин суугчид туүнийг ариун Байгал, алдарт тэнгис гэдэг. Байгал үлгэр домгийн баатар болсон.

Буриад,тунгус, эвенк зэрэг эндхийн ард түмэн Байгал нуурыг шидэт үүсэлтэйд итгэж шүтдэг. Байгал маш цэвэр устай ба 40 метр гүнд чулуу харж болох тунгалаг устай байгааг тунгааж үз л дээ. Энэ гайхамшигт үзэгдэл Байгалд очсон оросын их зохиолч Антон Павлович Чеховийг бишрүүлжээ. «Ер бусын тунгалаг ус нь агаар шиг бүхнийг тод харуулж байна. Хад нуруу бүхий хөх гүн өнгө нь гайхал төрүүлэхийн хамт цочоосон» гэж Чехов бичжээ.

Байгал нуур гаднаас харахад төдийгуй найрлагаараа маш цэвэр байна. Эрдэс давс багатай. Нэрмэл ус гэгэдмээр байна. 
Байгалын усыг урьдчилан цэвэрлэлгүй ууж болно гэж Байгал нуурын музейн захирал Владимир Фиалков батлан илэрхийлээд:

"Бид эндхийн усыг хлороор боловсруулж урьдчилан цэвэрлэхгүй гэртээ шууд тайван хэрэглэж уудаг. Эрэг дээрээс нь ус авч ууж болно. Бидний тооцоолсноор Байгал нуураас жилд 1 шоо км ус Байгаль орчинд хохирол учруулалгүй авч болно. Энэ нь 100 мянган галт тэрэгээр тээвэрлэх ус гэсэн үг. Ер нь Байгал нуур оросын цэнгэг усны неөөцийн 80%, дэлхийн 20%-ийг агуулж байдаг" гэв.

Үлгэр домогт ариун Байгалын усыг амьд гэдэг. Энэ нь ШУ-ны үүднээс ч үнэн зөв байна. Амьд организм өөр цөөрөмд барагцаалбал 300 метр гүнд сөнөж байхад Байгалд ёроол хүртэл нь амьдарч байна. Ерийн цөөрөмд ийм гүнд хуримтлагдсан хий амьд организмыг сөнөөдөг. Харин Байгалын усны зузаан давхрагт ч хүчил төрөгч бий. Үүний ачаар өөр цөөрөмд байдаггүй организм нуурын усанд суурьшсан гэж

Владмир Фиалков хэлээд: «Байгал нуурын усанд байгаа олонхи төрөл өөрөөр хэлвэл бараг 3500 төрлийн организм өөр цөөрөмд амьдарч чадахгүй. Учир нь Байгал нуурын ус цэнгэг хүйтэн төдийгүй хүчил төрөгчтэй байна. Энэ нь гол нөхцөл билээ. Нэг литр цэнгэг усанд дунджаар 5-6 мм хүчил төрөгч ууссан байхад Байгалд түүний хэмжээ 14 мм-рт хүрчээ. Өөр цөөрөмд ийм хэмжээний хүчил төрөгч алга. Иймээс эдгээр организм зөвхөн Байгал нуурын усанд амьдарч чадна» гэжээ.

52 төрлийн загас Байгалын цэнгэг усанд байгаа. Эрдэмтэд Байгалын амьтны аймгийг африкийн лут том Танганьик нуурынхтай харьцуулжээ. Хэмжээгээрээ бараг адилхан хоёр том нуурт янз янзын төрлийн их хэмжээний загас байсан ч Танганьик нуурын дөнгөж гурван төрлийн загасыг идэж болно. Байгалын загасны талаар огт өөр байна. Оросын оршин суугчид эндхийн ашиг тустай маш амттай загасыг тансаг хоол гэдэг.

Байгалын нэгэн жижиг хавч нуурын загасыг идэж болох чанартай, усы нь цэвэр аюулгүй болгож байна. Мөн гайхамшигт хавч нэг ёсны тунгаах шүүр болжээ.Байгалын ёроолд нефтийн бяцхан урсгал бий.

Харин жижиг хавч ийн бохирдолыг ч арилгаж Байгалын усыг цэвэр хэвээр байлгаж байна. Хав загас Байгалын сэтгэл татам амьтан билээ. Тэр ухаантай гэмээр харцаараа бишрүүлж байна.Мэдээжээр хав загас хүнээс хол байх дуртай.Гэвч тэдгээрийг Байгалын Большой Ушкань аралд тайван ажиглаж, бүр зургий нь авч болно. Эрхүүгээс холгүй аялал жуулчлалын нэг ёсны төв болсон Листвянка сууринд хав загасны хүрээлэн ажиллаж байна. Энд хав загасны гайхамшиг шоу үзэж болно. Эдгээр амьтан дуулж, тоолж, зураг зурж байна. Тоглолтын шувтаргаар хамт зургаа авахуулж, илж болно.

336 гол горхи Байгалд цутган орж, ганц Ангар мөрөн урсан гарч байна. Сэлэнгэ бол нуурт цутган ордог хамгийн том мөрөн билээ. Сэлэнгэ мөрөн эх Монголын нутаг дэвсгэрт байгаа хийгээд 870 км урсан үргэлжилж Байгал нуурт цутгадаг. Урт нь бараг тэн хагас нь оросын нутаг дэвсгэрт ногдож байна. Сэлэнгэ Байгалд жилд дунджаар 30 шоо км ус цутган оруулдаг.

Энэ нь гаднаас шилжиж буй усны бараг тэн хагас нь билээ.
Сэлэнгэ Байгал нуурт цутгаж орох газарт бий болсон бэлчир дэлхийн байгалийн хосгүй үзэгдлийн цэст багтав. Энэ нь том намагт нуга билээ. Энд арваад баллын хүчтэй газар хөдөлдэг. Нүүдлийн шувууд бэлчирт түр бууж байна. Энд 298 төрлийн нүүдлийн шувуу үүрлэж байдаг. 70 төрлийн шувуу тухайлбал шонхор,хар тогоруу,цагаан сүүлт бүргэд Улаан номд бүртгэгдсэн юм. Байгалын бэлчирийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн нэг хэсэг хэмээн зарлажээ.

Нуурын томоохон 730 ам км бүхий талбайтай Ольхон арал аялагчдын дуртайяа очиж амрах газар боллоо. Байгалын хамгийн гүн 1642 м гүн хэсэг арлаас холгүй оршдог. Эндхийн нарийн хоолойг Ольхоны хаалга гэдэг.

Хоолойн эрчимтэй урсгалын давалгаа бараг 5 метр өндөр байдаг. Ёроолоор нь тавьсан өндөр хүчдэлтэй кабель арлыг цахилгаанаар хангаж байна. Ольхон арал Бага тэнгис хэмээн нэрлэсэн өөр урт өргөн хоолойг үүсгэв.Газар нутаг нь гайхамшигт байдалтай. Тал, шилмүүст төгөл, элсэн жалга модтой өндөрлөгүүдтэй гоц нийцэж байна.

Ольхон Байгал нуурын нэгэн адил үлгэр домогт олонтаа дурдагдаж байна. Эндхийн оршин суугчид гаймшигт Шаманка хад бүхий Бурхан хошууны талаар их ярьдаг. Эрт дээр үед арлын дээд эзэн догшин Гэгээн бурхан хадны доторхи хавцалд заларан суусан ажээ. Эмэгтэй хүн хаданд ойртох ёсгүй. Харин эрэгтэйчүүд хавцалд очиж өөр ертөнц байх эсэхэд үнэмшэхийг эрмэлздэг. Ольхон арлын буриадын тосгонд заавал очоорой. Энэ нь задгай музей юм. Буриадууд гэртээ уриж, маш олон үлгэр домог сонирхуулж, үндэсний махтай хоол, чихэр боовоор дайлана.

Байгал нуурын хойд хэсэгт орших Лударь хошуунд улирч өнгөрсөн соёл иргэншлийн ул мөр бүхий эртний дурсгалын музей байдаг. Энэ нь шинэ чулуун зууны бууц, чулуун балгас, эртний монголын цайзны үлдэгдэл зэрэг билээ. Мөн Сармины хавцалд хурдан урсгалтай горхи, ховор мод, ургамал.цэцэгтэй үзэсгэлэнт хөндий бий. Энэ газар нутаг анар эрдэнээр алдаршсан юм. Байгалийн гайхамшигт бүтээл гэмээр Тажераны хавцалд очиж гантиг «танхимаар» нь явбал ханын онцгой гоё хэлбэр нь нүд хужирлана. Байгал нуур ямар ч улиралд гайхамшигт гоё, мартагдашгүй шинж чанартай байдаг…

 

  • Улан-Үдэ хотоос 37 км зайд орших Иволгийн  дацантай танилцаж, Итгэлт-Хамбадаа мөргөж ажил үйлсээ даатгана. 
  • Улан-Үдэ хотоор дайран Байгаль Нуурын зүг хөдөлнө.
  • Байгаль нуур орчимтой танилцана.
  • Танилцах үдэшлэг
  • Байгаль нуураар завиар аялах.  /Төлбөрийг аялагчид өөрсдөө/
  • Спортын тэмцээн,  уралдаан 
  • Хаалтын үдэшлэг
  • Центральный ренок -Төв зах/ цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ худалдан авах боломжтой/
  • Хүнсний сүлжээ дэлгүүр Бурвод Абсолютаар орно.
  • Сэлэнгэ аймгийн Ээж модонд мөргөнө

АЯЛЛЫН  ЖУРАМ

  1. Аяллын гол зорилго нь  Итгэлт хамбадаа мөргөж,ажил үйлсээ даатган, сайн сайхан зүйлийг хүсч мөргөхөд оршдог тул аяллын үеэр уурлаж уцаарлах, муу зүйлийг бодож, хоорондоо маргахгүй байх нь чухал юм.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна. Гадаад пасспортынхаа хүчинтэй хугацааг шалгана уу!!!!
  4. Хил гаалиар ороход хэдийгээр бид албан бичгээр мэдэгдэл хүргүүлдэг ч тухайн өдрийн оочир дарааллын дагуу ордог болно. Зарим тохиолдолд 5-аас дээш цаг хүлээх шаардлага гардаг! Энэ үед уурлаж бухимдалгүй хүлээцтэй байж жолооч, хөтөчидөд хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  5. Хил гаалиар гарахдаа  өөр өөрсдийн ачаа тээшээ хажуудаа авч дэс дараатай, дуу шуугиангүй зогсож шалгуулж хилээр нэвтрэх. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гарвал торгуультай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!
  6. Оросын хил дээр миграционный хуудас /ОХУ-д байх бүртгэлийн хуудас/  бөглөх тул БАЛ авч явна уу!
  7. Хил давснаас хойш бүх хөтөлбөрийн явц орон нутгийн цагаар явах тул өөрийн цагийг тохируулна уу! Аяллын явцад бие засах, дэлгүүр орох, хоолонд орох, мөргөлийн цагийг хөтөчийн хэлсэн тухайн орон нутгийн цагийг баримтлах, хэрэв хоолноос хоцорсон тохиолдолд хоол нөхөж олгогдохгүй ба компани хариуцлага хүлээхгүй болно.
  8. Дэлгүүр захаас худалдан авсан эд зүйлсийн талон /чек, баримт/-ыг хадгалж байх. Ямар нэгэн тохиолдолд уг чек, баримтыг үндэслэн асуудлыг шийднэ. Хэрэв баримт байхгүй тохиолдолд уг гарсан асуудлыг аялагч өөрөө бүрэн хариуцна.
  9. Итгэлт хамбад мөргөхөд сэтгэлийн өргөл өргөдөг. /Нэг хүний 100 рубль-с дээш сүсгээрээ хэдийг ч өргөж болно/
  10.  
  11. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  12. Автобус цагтаа хөдлөх ба аялагч цагтаа ирээгүй тохиолдолд 5 минут хүлээгээд түүнээс хойш хүлээлгүй маршрутын дагуу аялалаа эхлэх учир цагаа баримтлана уу. Жич: Өөрийн буруугаас хоцорч аялж чадаагүй тохиолдолд аяллын төлбөрийг 100% буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
  13. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  14. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. /Англи эсвэл Орос хэл дээр орчуулсан байх/
  15. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг заавал авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ эх хувиар, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  16. миграционный хуудасны үлдсэн хэсгийг гадаад паспортынхаа хавтсанд хадгалаарай. /Учир нь буудалд буухад паспортын хамт хураалгаж бүртгүүлдэг/ Хэрвээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 1000 рублийн торгууль төлдөгийг анхаарна уу!
  17. Аяллын явцад согтууруулах ундааны зүйл огт  хэрэглэхгүй байх, учир нь мөргөлийн дацан руу орохыг хориглодог, согтууруулах ундаа хэрэглэсний  улмаас аяллын явцад ямар нэгэн асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.
  18. Насанд хүрээгүй хүүхэд /18 наснаас доош/, өндөр настангууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал асран хамгаалагчтай аялалд явах, мөн Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  19. Буудлуудын өрөө нь 1, 2, 3 ортой ба бидний хуваариласны дагуу орохыг анхаарна уу! Буудлын хуваарь цаанаас ирсэн хуваарийн дагуу хийгддэг учир хамт явж буй аялагчид салж орох магадлалтай байдаг.   /Зарим буудлуудад нэг удаагийн хэрэгсэлүүд болох шүдний оо, сойз, углааш байдаггүй/.
  20. Буусан буудлынхаа гарын болон ванны алчуурыг цэвэрхэн хэрэглэж хүлээлгэж өгөх, хэрэв ямар нэгэн толбо, өнгөтэй зүйл болгосон тохиолдолд 300-1000 рубль төлөх болохыг анхааруулж байна. Мөн өрөөний шилэн аягыг хагалахгүй, углааш, алчуур зэргийг өөр өрөөнд оруулсан бол буцаан тавьж өрөөг хүлээлгэн өгнө. Буудлын өрөөнүүдэд тамхи татаж болохгүй
  21. Оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн аялагчийн буруутай  зөрчлийг компани болон хөтөч хариуцахгүй болно./Тухайн улсын цагаар/
  22. Паспорт шалгуулаагүйн улмаас аяллын явцад гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.
  23. Шүүх болон цагдаагийн байгууллагаас хил нэвтрэхийг хориглосон болон тэнсэний хугацаа дуусаагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!!!! Энэ тохиолдолд аяллын төлбөрийн буцаалт олгохгүй бөгөөд хилээс буцаж ирэх зардлыг өөрөө хариуцна.         
  24. Зах дэлгүүрээс санаандгүй байдлаар бараа таваар авсан тохиолдолд төлбөрийг 3 дахин нугалж төлдөг болохыг аэнхаарна уу.