Хөх хот - Ордос - Гүмбэн аялал (Чингисийн онгон)

Аяллын нэр

Хөх хот - Ордос - Гүмбэн аялал (Чингисийн онгон)

Аялах хугацаа

9 шөнө / 10 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

Аяллын чиглэл:  УБ- Замын-Үүд

Улаанбаатараас галт тэргээр хөдөлнө

2-р өдөр

Аяллын чиглэл:  Замын-Үд-Эрээн-Ордос

Эрээн дээр өдрийн хоолондоо орсны дараа Хятадын аялал жуулчлалын тэргүүлэгч хот болох Ордос хот руу аялна.  Замдаа хятадын жуулчдын хамгийн том цогцолбор бааз болох Гэгээн тал дээр зогсож зургаа авахуулна.  Орой нь Ордост ирж буудалдаа байрлан амарна.

3-р өдөр

Аяллын чиглэл:  Ордос-Ланжоу

Ордосоос Хятадын геометрийн төв цэг болсон шар мөрний эрэг дээрх үзэсгэлэнт Ланжоу хотод ирж буудалдаа байрлан амарна.

4-р өдөр

Аяллын чиглэл:  Ланжоу-Гүмбүн

Өглөө эрт замдаа гарч Хятадын Хөх нуур мужийн төв хот Шининд ирж хоттой танилцангаа өдрийн хоол зооглоно. Өдрийн хоолны дараа Богд Зонховын үүсгэн байгуулсан бурханы орон Гүмбэнгээр  аяллаа үргэлжлүүлнэ. Энд та бүхэн Бурхан багшийн нэг насандаа бүтээсэн 8 их үйлийг билэгдэн босгосон  “8-н цагаан суварга”-нд мөргөнө. Сахиус тахиж, сэржи мөргөдөг Жанканхийд, Өлмий бататгах сүм, Гүмбум хийдийн гол Цогчиндуган, Алтандээвэртэй, мөнгөн суваргатай Сэрсэнчимбаа хийд дээр орж хурал ном айлтгуулна.  Мөн Богд ламын ээжийг мөнхжүүлэн бүтээсэн Ээж суварганд мөргөнө. Шашны дэлгүүрээс Түвд хийцийн шашны эд зүйлсийг хямд үнээр худалдан авах боломжтой.

5-р өдөр

Аяллын чиглэл:  Гүмбүн-Ланжоу

Өглөө Ланжоу хот руу аялна.  Энэ өдөр Ланжоу хоттой танилцаж уулан дээрх зоо парк үзэж,  дүүжин гүүрээр аялана. Ланжоу хот нь Гансу мужийн нийслэл бөгөөд хойд зүгийн хотуудын баянтансаг үзэсгэлэнтэй байдал болон өмнө зүгийн сэтгэл татам байдлыг хослуулсан орчин үеийн хот юм.

6-р өдөр

Аяллын чиглэл:   Ланжоу-Чингисийн онгон

Энэ өдөр Чингисийн Онгон Цогцолбороор аялна.  Чингис Хааны дурсгалт газар нь 5-аад га газрыг хамарсан бөгөөд одоогоор Монголын түүх соёлыг харуулсан дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар юм

Их эзэн Чингис хааны Бунх цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3-н залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн тахилгын овоо тойрч эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө. Мөн 2 дох хэсэг болох Чингис хааны цогцолбор музейгээр аялна.  Энд морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зургийг харна. Түүнчлэн Монгол үндэсний түүх соёлын музейг сонирхоно.

7-р өдөр

Аяллын чиглэл:  Чингисийн онгон-Бүрээт манхан- Хөх хот

Өглөө эрт Өвөр Монголын нийслэл Хөх хотыг зорино. Замдаа Бүрээт манхан /элсэнуул/-аар аялана. Хөх хотод ирээд Одон телевизийн байр,  төв талбай дээр очиж зургаа авахуулна. Мөн Чингис хааны хөшөөн дээр очиж үзэж сонирхоно.  Үүний дараа дэлгүүр хоршоо хэсэх боломжтой. Хөх хотын буудалдаа амарна.

8-р өдөр

Аяллын чиглэл:  Хөх хот-Эрээн

Хэрэв аялагчид хүсвэл Хөх хотын музейг үзэх боломжтой. Замдаа байгалийн сайханд аялсаар Эрээн хотод ирнэ. Чөлөөт цагтай. Цаг гарвал аялагчид дэлгүүр захаар хэсэх боломжтой.

9-р өдөр

Аяллын чиглэл:  Эрээн-ЗҮ-УБ

Автобусаар хил гараад галт тэргэнд сууна. Галт тэргэндээ хононо.

10-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

Өглөө УБ-т бууснаар аялал өндөрлөнө.