Утай - Бээжин аялал

Аяллын нэр

Утай - Бээжин аялал

Аялах хугацаа

7 шөнө 8 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

2-р өдөр

Эрээнд -Утайд автобусаар ирж буудалдаа байрлан амарна.

3-р өдөр

  • Байгалийн сайхныг сонирхож Утайн төвөөр автобусаар аялан Эхийн умайд мөргөснөөр дахин мэндэлсэн мэт ариусдаг.
  • Мөн Лусын дарсан сүмээр орж Жанха хутагтын суварганд мөргөн урт наслуулдаг, мөн үр хүүхэд заяадаг модноос адис авна.
  • Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл үйлдэж, сүмийн хуралд сууна.
  • 1080 шаттай Хар лавайт оргилд гарч Манзушир бурханы ивээлд багтана.
  • Дэлгүүрээр орж худалдаа наймаа хийнэ.

4-р өдөр

  • Утайгаас өглөө эрт Бээжин лүү гарна.  Буудалдаа ирж байрлан өдрийн хоолондоо орно.
  • Тянь Ань мэнь” талбай дээр очиж талбайн орчинтой танилцан зургаа авахуулна.
  • Дэлхийн 7 гайхамшигийг багтаасан Дэлхийн Паркаар зугаалана.
  • Амьтны хүрээлэн

Буудалдаа амарна.

5-р өдөр

SILK STREET” буюу Гонконг захаар орж худалдаа хийнэ

\Чөлөөт  өдөр. /Худалдан  авалт хийнэ./“

6-р өдөр

  • 2008 оны Бээжингийн олимпын төв “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэнг үзнэ.
  • Жуулчны автобусаар Эрээн хот руу аялна.
  • Цагаан хэрэмийн хажууд зогсож зургаа авахуулна.
  • Эрээн  дээр буудалдаа амарна

7-р өдөр

  •  Эрээн хотоос Замын үүдрүү автобусаар гарч  галт тэрэгний буудалд ирж,

            Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.

  • Зах  дэлгүүрээр орж  худалдаа хийх 

 

8-р өдөр

  • Улаанбаатарт ирснээр манай аялал өндөрлөнө

Утай

БНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивээн тэтгэгч Манзушир бурханы орон бөгөөд дэлхийд нэр сүр нь түгсэн бурханы шашны 4 их уулын нэг нь юм. Утай гэдэг нь тавцан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүм хийд байрлах ба тэдгээр нь Тан уулсын үеэс хадгалагдан ирсэн эртний модон барилгын архитектураар баригдсан. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн. 

Домогт өгүүлэх нь урд Тэнгэрийг Тэтгэгч хаан Утайд хэдэнтээ ирсэн боловч цас бороонд хавчигдан таван их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хувраг хүнд 5 их оргилд гарахгүйгээр 5 манзушир бодьсадваад мөргөх арга бодож олохыг даалгажээ. Мөнөөх лам арга сэдэж Зүүн оргилд тахидаг Цэцэн Манзушир,  баруун оргилын Арслант манзушир, өмнө оргилын Билигт Манзушир, хойд оргилын Ариун манзушир, дунд оргилын Номт Манзушир зэрэг таван оргилыг хамтатган залж тахих болжээ.  Тийнхүү сүсэгтэн олон 5 их оргилд авирч гаргалгүйгээр зөвхөн Хар лавай оргилд гарч мөргөл үйлдэхийг Бага мөргөл гэх болжээ. Есөн луугаас доошлон 108 чулуун шат буй. Бурханы номын ёсоор хүн нэг төрөлдөө 108 зүйлийн зовлон эдэлдэг. Тэрхүү зовлонгоос ангижрах үүд байдаг бөгөөд үүнийг сүм хийдийн 108 шатаар төлөөлүүлжээ. Нэг гишгүүрээр давж гарах нь нэг зүйл зовлонгоос гэтэлж буйн төлөөлөл ажээ.

 

  • Байгалийн сайхныг сонирхож Утайн төвөөр автобусаар аялан Эхийн умайд мөргөснөөр дахин мэндэлсэн мэт ариусдаг.
  • Мөн Лусын дарсан сүмээр орж Жанха хутагтын суварганд мөргөн урт наслуулдаг, мөн үр хүүхэд заяадаг модноос адис авна.
  • Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл үйлдэж, сүмийн хуралд сууна.
  • 1080 шаттай Хар лавайт оргилд гарч Манзушир бурханы ивээлд багтана.
  • Тянь Ань мэнь” талбай дээр очиж талбайн орчинтой танилцан зургаа авахуулна.
  • Дэлхийн 7 гайхамшигийг багтаасан Дэлхийн Паркаар зугаалана.
  • Амьтны хүрээлэн
  • SILK STREET” буюу Гонконг захаар орж худалдаа хийнэ
  • 2008 оны Бээжингийн олимпын төв “Шувууны үүр” хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэнг үзнэ.
  • Цагаан хэрэмийн хажууд зогсож зургаа авахуулна

Аяллын журам.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцан, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгон,  журам, гэрээнд гарын үсэг зуран, урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэн, бичиг баримтын зөрчлийг арилгуулсан байх. /Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгуулах, Гадаад паспортны регистрийн дугаар, үсэг солигдсон бол заавал солиулах, Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах/ Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч бүрэн хариуцна.
  4. Галт тэрэгний буудал дээр мэдэгдсэн цагтаа ирсэн байх. /Цаг бариагүйгээс үүсэх асуудлыг аялагч бүрэн хариуцна./

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх

        тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.

  • 5027647688 (ХААН БАНК) – “АЯЛАЛЫН ГҮҮР” ХХК / “Монгол аялал жуулчлал”ХХК –н охин компани/
  •       411006903 ( ХХ БАНК ) – “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК
  1. Аялагч өөрийн ямар нэгэн шалтгаанаас аяллын захиалгыг аялал эхлэхээс:
  • 8 болон түүнээс дээш хугацаанд цуцлавал нийт төлбөрийн 10%-иар тооцон суутгаж төлбөрийг буцаан олгоно.
  • 7 хоногийн өмнө цуцлавал унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно.
  • 3-5 хоногийн өмнө цуцлавал нийт төлбөрийн 50% суутган, төлбөрийг буцаан олгоно.
  • 2 хоногийн өмнө болон аялалд гарах өдөр аялал цуцлавал төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх.Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. /Даатгалын төлбөр 8000 төг байна./
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  6. Оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн аялагчийн буруутай  зөрчлийг компани болон хөтөч хариуцахгүй болно./Тухайн улсын цагаар/
  7. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.

Аялагч нь аяллын хугацаанд тухайн орон нутаг дахь  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарсан ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй болно