Тэнгэрийн хаалга (онгоцоор)

Аяллын нэр

Тэнгэрийн хаалга (онгоцоор)

Аялах хугацаа

6 шөнө 7 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ
  • Тийз

1-р өдөр

- Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр цуглан УБ-Бээжин чиглэлийн нислэгтээ бүртгүүлж 2 цагийн нислэгийн дараа Бээжингийн Капитал ОУНБ-д бууна.

Бээжингээс 1600км-ын зайд орших  ХуНань мужруу хөдөлнө. Жанзиажэ хот руугаа унтлагын галт тэргээр ... цаг явна./замын хүнсээ аялагчид бэлдэнэ. Энэ шөнө галт тэргэнд өнгөрнө

2-р өдөр

Өдөр Жанзиажэ хотод ирэээд буудалдаа байрлан хэсэг амарсны дараа оройн хоолондоо орно.

Хоолны дараах чөлөөт цагаараа худалдаа наймаа хийх боломжтой

3-р өдөр

- Өглөөний цайны дараа хотоос 40 гаруй км-н зайд байрлах ЮНЕСКО-н соёлын өвд бүртгэгдсэн Хятадын 5А зэрэглэлийн бүс болох У ГАН Жун ы цэцэрлэгт хүрээлэнд очно.

- У Ган Жун-ы цэцэрлэгт хүрээлэнд ирснээр Алтан ташуур горхины дагуу уулын хавцал дундуур явган аялал хийнэ., Гарьдын оргил сүмийг үзэн дүүжин шатаар өгсөж Хааны оргилд хүрнэ

- Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр, Алтан ташуур горхи/ховордсон загас,цэнгэг устай/ зэргийг үзэж сонирхоно. Мөн үүгээр зогсохгүй уулын оройгоор автобусаар аялж шилэн лифтээр 326 м-ээс 1минутанд буун байгалийн гайхамшгийг харах болно.

-  Мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой/20юань

4-р өдөр

- Өглөөний цайны дараадэлхийн хамгийн том агуйнуудын 1 болох Шар Луу агуй руу явна. Агуйн талбай ойролцоогоор 15км урт, 140м өндөр, 48 га талбайг эзэлдэг. Өнгө өнгийн гэрэл асч агуйг улам гайхалтай харагдуулдаг.

- Машинд суугаад Баофен хөндийн хүрхрээ явна. Өндөр өндөр уулсаас ус унаж хэрхэн хүрхрээ болон урсах гайхамшгийг та харах болно

5-р өдөр

- Өглөөний цайны дараа тэнгэрийн хаалга явна.

- Тэнгэрийн хаалганы байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг үзнэ. Үүнд: Тэнгэрийн хаалгаруу 11.5км замаар явж 99 нугачаат замаар өгсөж Тэнгэрийн хаалган дээр очино .Эндээсээ  999 шатаар өгсөж гарна. Мөн урсдаг 12 шатаар өгсөж далайн түвшнөөс дээш 1518м-н өндөрт орших Тэнгэрийн хаалга уулын оргил дээр гарна. Мөн та дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан, газраас 300м-н өндөрт оршиххаданд бэхлэгдсэн  шилэн замаараялан ер бусын мэдрэмжийг аваарай . Уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр буун Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс харахаас гадна   Жанзиажэ хотыг бүхлээр нь харах боломжтой .

- Галттэрэгэндээ суун  Бээжин хотыг зорино.

6-р өдөр

-бээжинд ирээд өдрйин хоолондоо орсны дараа буудалдаа байрлан амарна.

- энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрсдийн хувийн ажлаа амжуулах болон дэлгүүр хэсэх боломжтой 

7-р өдөр

Өглөөний цайныдараа “Хааны хориотой хот” үзэж сонирхоно.

- Орой онгоцны буудал руу  хүргэж өгнө.

- Нислэгээр ирж УБ-Т бууснаар аялал өндөрлөнө.

Хятадын Хунань мужийн Жанзиаже хотоос өмнө зүгт 8 км газарт байдаг Тяньменьшянь уулан дахь тэнгэрийн хаалга нь байгаль эх өөрөө урлаж үлдээсэн гайхамшигт газрын нэг. Энэ сайхан газар луу манай гаригийн хамгийн урт зорчигчдын татлага замын нэг 7,5 км зам бий. Хэрэв автобусаар явна гэвэл 99 нугачаагаар нааш цааш эргэн байж өгсөнө. Яг Тэнгэрийн хаалга руу бараг эгц өгсөх 11,5 км замаар 999  үе бүхий шатаар явж 57 метр өргөнтэй, 130 метр өндөртэй энэ хаалганд хүрнэ. Эртний “Хятадын гурван улсын түүх” сударт өгүүлснээр бол манай эриний 263 онд болсон хүчтэй газар хөдлөлийн улмаас уулан дахь том хавцал эвдэрч энэ хаалга үүссэн гэсэн байдаг. Энэ гайхамшигт газар өнөөдөр аялал жуулчлалын гол үзмэр болохын зэрэгцээ Жанзиаже хотын нисэх буудал ойр байдгаас элдэв спорт, эр зоригийн үзүүлбэр үзүүлдэг газар болжээ. 

  • У ГАН Жун ы цэцэрлэгт хүрээлэнлүү явна
  • У Ган Жун-ы цэцэрлэгт хүрээлэнд ирсэнээр Алтан ташуур горхи, Гарьдын оргил сүмийг үзэн дүүжин шатаар өгсөж Хааны оргилд хүрнэ
  • Аватар киноны зураг авсан үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр, Алтан ташуур горхи/ховордсон загас,цэнгэг устай/ зэргийг үзэж сонирхоно. Мөн үүгээр зогсохгүй 326 м-ээс 1минутанд буудаг цахилгаан шатаар бууна.
  • Мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой/20юань
  • дэлхийн хамгийн том агуйнуудын 1 болох Шар Луу агуй руу явна. Агуйн талбай ойролцоогоор 15км урт, 140м өндөр, 48 га талбайг эзэлдэг. Өнгө өнгийн гэрэл асч агуйг улам гайхалтай харагдуулдаг.
  • Машинд суугаад Баофен хөндийн хүрхрээ явна. Өндөр өндөр уулсаас ус унаж хэрхэн хүрхрээ болон урсах гайхамшгийг харах болно.
  • Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг үзнэ. Үүнд:Тэнгэрийн хаалгаруу 11.5км замаар явж 99 нугачаат замаар өгсөж Тэнгэрийн хаалган дээр очино.Эндээсээ  999 шатаар өгсөж гарна. Зарим тохиолдолд хаалттай байдгийг анхаарна уу. Мөн урсдаг 12 шатаар өгсөж Тэнгэрийн хаалганы оргил дээр гарна. Энд хадан дээр бэхлэгдсэн 1500м өндөр шилэн шатыг үзэх. Хадан дээр бэхлэгдсэн замаар явсаар. Тэнгэрийн сүмийг орж үзнэ. Буухдаа Дэлхий дээрх уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс харахаас гадна   Жанзиажэ хотыг бүхэлээр нь харах боломжтой .
  • Цагаан хэрэм /цагаан хэрэмэн дээр гарвал 100 юань аялагчид/

ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛЛЫН САНАМЖ ЖУРАМ

- Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.

- МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХХК–ний боловсруулж, баталсан аяллын хөтөлбөрийн дагуу аялалд оролцох, тогтоосон цагийг чандлан баримтлана.

- Аяллын үеэр архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна. - Тухайн орны ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана

- Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, галт тэрэгний билет, даатгалын дэвтэр, хүүхдийн паспорт, түрийвч гэх мэт) паспортын сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, холбогдох газартай яаралтай тодруулсан байх

- Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ

- Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно

- Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх

- Оройн 22:00-06:00 хүртэл аялагч хөтөлбөрөөс гадуур өөрөө дур мэдэн явсан тохиолдолд гарах ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (тухайн орны цагаар)

- Зочид буудалд ороход аялагчид хөтөч зохион байгуулагчийн хуваарилсан өрөөнд орох, албан байгууллагаараа аялж байгаа тохиолдолд зочид буудлын өрөөнд орох аялагчдыг тухайн албан байгууллага өөрсдөө тодорхой хуваарилсан байх

- Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах, хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй

- Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө

- Аялалд явж байхдаа тухайн орон нутагт манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй

- Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно. (энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна)

- Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр 2 хэсэг шар хуудас бөглөж тамга даруулах ёстой. Хэрэв тамга даруулаагүй болон деклараци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)

- Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклораци)-аа гаалийн ажилтанд шалгуулна

- Согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байх

- Үүнээс үүдэлтэй асуудал гарвал аялагч өөрсдөө бүрэн хариуцна

- Ачаа тээшээ нүдэнд харагдах газар байршуулж анхаарал тавьж явах

- Бичиг баримтаа найдвартай газар хадгалах