Шанхай хотын аялал (онгоцоор)

Аяллын нэр

Шанхай хотын аялал (онгоцоор)

Аялах хугацаа

4 шөнө 5 өдөр

Товч тайлбар

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хоол
  • Зочид буудал
  • Унаа
  • Хөтөч
  • Үзвэр үйлчилгээ

1-р өдөр

  • Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр онгоц хөөрөх цагаас 2 цагийн өмнө ирнэ. Бээжин хотын онгоцны буудал дээр онгоцоо солин цааш нисэж Азийн “New York” гэгддэг Шанхай хотноо бууна.
  • Буудалдаа байрлан хэсэг амарна.
  • Оройн хоолондоо орно.
  • Оройн хоолонд орсоны дараа аялагчид маань хүсвэл хөтөлбөрт ороогүй газруудаар явж болно. /гарсан төлбөр тооцоог аялагчид төлнө/

 

2-р өдөр

  • Өглөөний цайгаацайгаа уусаны дараа бид Шанхай хотын аялалдаа гарна.
  • “City Sightseeing” аяллын автобусанд суун Шанхай хотын онцлог газруудаар аялна. (Нанжин гудамж-Ардын талбай-Шанхай хотын төв музеи-Юу Ян парк-Шинэ Дэлхий эртний гудамж)
  • Оройн зоогны дараа Азийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох Дорнын Сувдан Цамхаг-руу гарч Шанхай хотыг 360 градус харах болно.
  • Орой буудалдаа ирж амарна

3-р өдөр

  • Өглөөний цайгаа буудалдаа уусаны дараа бид “Диснэйланд”-г зорих болно
  • “Диснэйланд” буюу хүүхэд залуучуудын үлгэрийн орноор аялалд гарна. Уг “Диснэйланд” нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тохижилт тоглоомтой. 2016оны 6сард ашиглалтанд орсон Азийн хамгийн том “Диснэйланд” юм.
  • Буудалдаа ирж амарна


.

4-р өдөр

  • Өглөөний цайгаа ууж, буудалаа хүлээлгэн өгсөнөөр бид Шанхай хотын төв рүү орно.
  • Энэ өдөр чөлөөт өдөр буюу шоппинг хийх өдөр юм  /хэрэв аялагч хүсвэл өөрөө мөнгө төлж үзвэр үйлчилгээ үзэх боломжтой/
  • Буудалдаа ирж амарна.

5-р өдөр

  • Өглөөний цайгаа ууж,буудалаа хүлээлгэн өгсөний дараа бид онгоцны буудал руу хөдлөнө
  • Онгоцондоо сууж 2цаг ниссэний дараа бид Бээжин хотод буун, транзит буюу онгоцоо солин Улаанбаатар хотруу хөөрөх болно.
  • Улаанбаатар хотдоо ирсэнээр аялал маань өндөрлөнө


.

Шанхай хот

Шанхай хот нь хойноос урагш 120 км орчим урт, баруунаас зүүн тийш 100 км орчим өргөн, ойролцоогоор 6340м2 талбайтай БНХАУ-ын шууд харъяа хотуудын нэг, эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот юм. Хотын төвийн эзлэх талбай нь 2643.06 м2 буюу нийт хятадын нутаг дэвсгэрийн 0.06% - ийг эзлэх бөгөөд хотын харьяа тосгоных нь эзлэх талбай нь 3697.44 м2 юм. 2008 оны байдлаар Шанхай хотын хүн ам 18.88 сая байсан ба түүнээс 13.72 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч юм. Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой.

Шанхайн иргэд мандарин хятад хэлийг албан ёсоор хэрэглэдэг бөгөөд түүнээс гадна өөрсдийн Шанхай нутгийн аялгаар ярьдаг.

Цаг агаар: 4 улиралтай, нарлаг, чийглэг уур амьсгалтай азийн дулаан бүсэд хамаардаг. Өвөл зуны улирал нь харьцангуй урт, хавар, намрын улирал нь богино. Жилийн дундаж агаарын хэм нь 15-16С, 7-8-р сард хамгийн халуун байдаг ба дундаж агаарын хэм нь 28С, өвлийн улирлын дундаж агаарын хэм нь 4С байдаг. Жилийн дундаж хур тунадасын хэмжээ 1200 мм ба хур тундасын 60% нь борооны улирал буюу 6-9-р сард ордог. Тиймээс 9-11 сар болон 3-5 сар бол аялахад хамгийн тохиромжтой улирал юм.

Зам харилцаа: Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр хятадын бүх хотуудтай холбогддог хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.

Метро: Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро юм. 2010 оны Шанхай Экспод зориулж шинээр олон метроны шугам бариж байгаа бөгөөд нийт 13 шугам баригдахаар төлөвлөгдөж буй. Метрогоор зорчих үнэ нь зорчих замын урт богиноос шалтгаалан нийт 2-7 юань байдаг.

Авто тээвэр ба такси: Шанхай хот ойролцоогоор 50000 такситай. Такси нь 12 юаниас эхлэх /3км/ ба 3-км-ээс хэтэрвэл 1 км явах бүрд 2.4 юаниар өсдөг харин 10 км-ээс хэтэрвэл 1 км тутамд 50%-ийн нэмэгдэлтэй байдаг. Шөнийн цагт буюу 11 цагаас үүрийн 5 цаг хүртэл 30%-ийн нэмэгдэлтэй байдаг. 

  • City Sightseeing” аяллын автобусанд суун Шанхай хотын онцлог газруудаар аялна. (Нанжин гудамж-Ардын талбай-Шанхай хотын төв музеи-Юу Ян парк-Шинэ Дэлхий эртний гудамж)
  • Азийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох Дорнын Сувдан Цамхаг-руу гарч Шанхай хотыг 360 градус харах болно.
  • “Диснэйланд” буюу хүүхэд залуучуудын үлгэрийн орноор аялалд гарна. Уг “Диснэйланд” нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тохижилт тоглоомтой. 2016оны 6сард ашиглалтанд орсон Азийн хамгийн том “Диснэйланд” юм.

АЯЛАГЧДЫН АНХААРАЛД    ЗӨВЛӨМЖ

Шанхай хотын аяллын маань гол зорилго аялагч хамт олон маань стрессээ тайлж, дурсамж сайхан аялах учраас аяллын үеэр уурлаж уцаарлах, хоорондоо маргахгүй байх мөн өөрсдийн хувийн соёлыг чандлахыг зөвлөж байна.

  1. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  2. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.
  3. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах............... гэх мэт!
  4. Хил гаалиар гарахад та бүхэн аль ч улсын хил гааль дээр хог хаях, тамхи татах гэх мэт хүндэтгэлгүй үйлдлүүдээ тэвчээрэй.
  5. Хил гаалиар гарахдаа  өөр өөрсдийн ачаа тээшээ хажуудаа авч дэс дараатай, дуу шуугиангүй зогсож шалгуулж хилээр нэвтрэх. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гарвал торгуултай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу!
  6. Гаалийн хуудас бөглөх тул БАЛ авч явна уу!
  7. Аяллын явцад бие засах, дэлгүүр орох, хоолонд орох, үзвэрийн  цагийг хөтөчийн хэлсэн тухайн орон нутгийн цагийг баримтлах, хэрэв хоолноос хоцорсон тохиолдолд компани хариуцахгүй.
  8.  
  9. Аялалд бүртгүүлэхдээ заавал гадаад паспортоо эх хувиар нь авчирна уу!
  10. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно.
  11. Хил давснаас хойш бүх хөтөлбөрийн явц орон нутгийн цагаар явах тул өөрийн цагийг тохируулна уу! Автобус цагтаа хөдлөх ба аялагч цагтаа ирээгүй тохиолдолд 5 минут хүлээгээд түүнээс хойш хүлээлгүй маршрутын дагуу аяллаа эхлэх учир цагаа баримтлана уу. Жич: Өөрийн буруугаас хоцорч аялж чадаагүй тохиолдолд аяллын төлбөрийг 100% буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
  12. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         эмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  13. Аялагч Шанхай хотод худалдаа наймаа хийхээр явж байгаа бол тухайн барааг хэрвээ сонирхоод хямдрал үзүүлсэн тохиолдолд уг барааг худалдан авах ёстой байдгыг анхаарна уу? Хэрэв хямдруулчихаад аваагүй тохиолдолд танд болон таны эрүүл мэндэд хохирол учирах эрсдэлтэйг хатуу анхаарна уу?
  14. Аяллын явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдад болон өөртөө төвөг учруулахгүй байх, /согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн тохиолдолд аялалын явцад их ядардаг. Иймээс ядарсан  хүн аялахад ууртай уцаартай болох гэх мэт аялал тавгүйтдэг болно./
  15. Оройн 22:00 – 07:00 цагийн хооронд гарсан ямар нэгэн асуудлыг компани болон хөтөч хариуцахгүй. /Тухайн орны цагаар/
  16. Насанд хүрээгүй хүүхэд/18 наснаас доош/ болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах, мөн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна.
  17. Буудлуудын өрөө нь  2  ортой ба бидний хуваариласны дагуу орохыг анхаарна уу! Буудлын хуваарь цаанаас ирсэн хуваарийн дагуу хийгддэг учир хамт явж буй аялагчид салж орох магадлалтай байдаг.  
  18. Буусан буудлынхаа гарын болон ванны алчуурыг цэвэрхэн хэрэглэж хүлээлгэж өгөх, хэрэв ямар нэгэн толбо, өнгөтэй зүйл болгосон тохиолдолд торгууль төлөх болохыг анхааруулж байна. Мөн өрөөний шилэн аягыг хагалахгүй, өөр өрөөнд оруулсан бол буцаан тавьж өрөөг хүлээлгэн өгнө.
  19. Аяллын явцад паспорт шалгуулаагүйн улмаас гарах аливаа асуудлыг аялагч өөрөө хариуцна.

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Буудлын өрөөнүүд бүгд стандарт өрөөнүүд байх бөгөөд аялагчид люкс өрөөнд орох бол аялал эхлэхээс өмнө бидэнд мэдэгдэж захиалах боломжтой. Зөрүү төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  2. Аялалд бүртгүүлэхдээ аяллын урьдчилгаа төлбөр болох 50  хувийг төлөх бөгөөд аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө бүрэн барагдуулах шаардлагатай.
  3. Аялал эхлэхээс өмнө болон аяллын явцад гадаад паспорт, холбогдох бичиг баримтаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийн буцаалт олгохгүйг анхаарна уу!
  4. Аяллын захиалга аялал эхлэхээс 7 хоногийн өмнө цуцалвал  унааны зардлыг суутган төлбөрийг буцаан олгоно. Аяллын буцаалтыг баримт үндэслэн олгох бөгөөд аялал эхлэхээс 5 хоногийн өмнө цуцалвал  төлбөрийг буцаан олгохгүй.