Аяллын үнэд багтсан зүйлс:
ОМ 297 онгоцоор 07:55-т Улаанбаатараас ниснэ 12:25-т Хонгконгд бууна.
-НХ765 онгоцоор 17:00-т Хонгконгоос ниснэ. 19:15-т Бангкокт бууна.
Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй уулзан зочид буудалдаа ирж буудаллана.
-Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”г залсан хийдээр зочилно.
- Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоно.
-Үдийн хоолны дараагаар Паттаяа хотруу хөдөлнө. Паттаяа орох замдаа хамгийн том нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг зэрлэгээр нутагшсан олон амьтадыг ойроос харж мөн тэдний шоу үзүүлбэрийг үзэх болно.
-Цааш Паттаяад очоод буудлын өрөөндөө орж хэсэг амарсны дараагаар оройн хоолондоо явна. Оройн хоолонд Тай BBQ зооглоно.
- Оройн хоолны дараагаар аялагчийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр шөнийн шоу үзэх боломжтой /нэг шоу 1000 батт, хоёр шоу – 2000 батт. Хоёр шоу үзсэн хүнд урамшуулал болгон 1 цаг хөлийн массажинд оруулна/.
Өглөөний цайны дараагаар “Алтан элс” арал руу завиар явна. Арал дээр шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно. (Нэмэлт төлбөрүүд:шүхрээр татуулах – 600 батт; усны мотоцикл унах – 500 батт; далай доогуур аялах 1600 батт; банана завь унах– 300 батт)
“Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж олон улсын буфет хоол зооглосны дараагаар Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.
Бангкок явах замдаа Тайландад ургадаг олон төрлийн жимсний амталгаа хийнэ.
Бангкокт ирэнгүүтээ хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Chao Phraya” голоор 2 цагын турш аялангаа олон улсын буфет хоол зооглоно.
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж амрана.
Чөлөөт өдөр
НХ760 онгоцоор 01:45-т Бангкокоос ниснэ 05:30-т Хонгкокт буна.
ОМ298 онгоцоор 13:25-т Хонгконгоос нисч 18:25-т Улаанбаатарын ЧИНГИС ХААН олон улсын нисэх онгцоны буудалд бууснаар аялал өндөрлөнө.
Тайланд
Зүүн өмнөд азийн төвд орших Тайланд улс нь хойд талаараа Лаос, Мьянма зүүн талаараа Лаос, Камбож, өмнөд талаараа Тайландын булан, Малайз, баруун талаараа Андаманы тэнгис, Мьянмартай хиллэн оршдог байна. Нийт газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 50-д ордог аж.
Улиралын хувьд дөрөвдүгээр сар ньТайландад зуны халууны сар байна. Харин тавдугаар сараас борооны улирал нь эхэлдэг. Энэ нь долдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл сэрүүн, хуурай цаг агаар нь эхэлдэг. Хамгийн сэрүүн саруудад 12- 2 дугаар сар орно. Энэ үед агаарын дундаж температур өдөртөө +20 +27 градуст хүрдэг ч шөнөдөө 0 градус болно.
Тайланд Улс нь засаг захиргааны хувьд 75 мужтай. Муж болгон нь дүүргүүдэд хуваагддаг. Нийт 65 сая хүн амтай, үүнээс 80 хувь нь Тай, 10 хувь нь Хятад, гурван хүрэхгүй хувийг Малай гаралтай иргэд эзэлдэг. Харин үлдсэн жаахан хувийг бусад мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлдэг аж.
Тус улсын нийслэл Бангкок нь 9,1 сая орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайланд барууны, энэтхэгийн, хятадын гээд олон үндэстэний хот болгож чадсан байна.
“Тай массаж”-ны гайхамшиг
Тайландчууд Тай массаж-ийг үндэснийхээ уламжлалт өв соёл болгон хадгалж чаджээ. Тайландын хааны ордноор зочлоход хамгийн түрүүнд "Тай" массажийг санаачлагчийн хөшөөг харах болно. Түүний үйл хэргийг мөнхлөн сүмийн хананд "Тай" массажны нууцыг сийлсэн байгаатай таарна.
Массаж болгон нь учир утгатай, нарийн хийгддэг. Хөлний, тосон, савангийн хөөстэй, уламжлалт гээд дотроо ялгаатай. "Мөрөөдлийн" массаж гэж бий. Энэ нь уламжлалт аргаар хийлгэж буй хүндээ таатай мэдрэмж төрүүлэхүйц тансаг үнэр бүхий тосоор залуу охид дөрвөн мөчөөрөө массаж хийхийг хэлнэ. Заавал дөрвөн мөчөөр хийдэг тул хоёр хүн хоёр гараар эсвэл гар болон хөлөө оролцуулан хийнэ.
“Тай" массаж нь 1 цаг үргэлжилдэг. Энэ нь таны алжаал ядаргааг тайлж тайвшруулах болно. Мөн "Савантай хөөс" массаж нь их алдартай байдаг. Массажийг загас шиг хөдөлгөөнөөр биеэрээ хийдэг аж. Бас нэг онцлог массаж бий. Энэ нь зөвхөн Тай охидын хийдэг массаж. Ер нь бол залуу охид хийдгээрээ онцлог гэж болно. Энэ мэтчилэн “шидэт", "хөлийн" бүтэн биеийн массаж гэж байна. Тайландад ирсэн хүн "Тай" массаж хийлгэлгүй буцна гэж үгүй. Хэрэв буцвал харамсах хэрэг гарна.
Тайландын ард түмний дийлэнх нь буддын шашин шүтдэг. Харин тав хүрэхгүй хувь нь лал болон христийн шашинтан. Тайландчууд ирсэн зочдоо хааны ордноороо зочлохыг урьдаг. 160 метр урт хэвтэж буй Будда бурхан, тэр сүм хийд, шашин шүтлэгээ хүндлэн дээдэлж, хадгалан хамгаалж үлдсэн өв зэрэг нь үнэхээр биширмээр сайхан.
Тайландын Үндсэн хуульд хаант улс 1932 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан түүхтэй. Тайланчууд ямар нэгэн улсын колони байгаагүйгээрээ бахархдаг ард түмэн юм билээ. Тайланд өөрийн албан ёсны хуанлитай бөгөөд 2006 он Тайланд хуанлийн 2549 онтой тэнцдэг гэж байсан.
Тайланд улсыг экспортын үйлдвэрлэлээр импортоо нөхөх чадвартай гэж хэлцдэг. Цагаан будаа болон резинийн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохон экспортлогч орны тоонд зүй ёсоор ордог юм.
Байгалийн хий, газрын тос боловсруулах үйлдвэр, аялал жуучлал нь тухайн улсын эдийн засгийг хурдацтай хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг. Тус улсын эдийн засаг, бизнес нь үндсэндээ Бангкок хотноо төвлөрдөг гэж хэлж болно. Цэнгэг усны нөөц багатай. Хүн амын 60 орчим хувь нь жижиг тариалангийн аж ахуй эрхэлдэг.
Лэйдибой
Гадаадын зочдын очих үзэх дуртай үзүүлбэрийн нэг бол "Calypso show" юм. Энэ шоу өдөр бүр оройн 21.45 минутад болдог. Шоуны гол утга нь "lady boy" буюу эрэгтэй байснаа эмэгтэй болсон бүсгүйчүүдийн үзүүлбэр юм.
Өөрийн гэсэн эрх чөлөөгөө тэд энд л бүрнээр нь эдэлдэг юм. Төгс гэмээр бие хаа, царай зүстэй болсон тэд яахан олны анхаарлыг татахгүй байх билээ. Тиймээс Тайландад
Аялалын журам
ТӨЛБӨР ТООЦОО
тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.