Дубай хотын аялал (бизнес аялал)

Аяллын нэр

Дубай хотын аялал (бизнес аялал)

Аялах хугацаа

7 шөнө 8 өдөр

Товч тайлбар

1-р өдөр

  • СА902 онгоцоор 11:50-т  УБ-аас Бээжин рүү нисч 15:50-т  Бээжингийн онгоцын буудлын терминал 3-д бууна. Та 5000 ам доллар, 20,000 юаниас дээш валюттай аялаж байгаа бол  тээшээ авсаныхаа дараа декларацаа  бөглөж гаалийн ажилтанд шалгуулаад тамга даруулаад  онгоцны буудлын гарах хаалгаар гараад онгоцны буудлын хажууд буудалд байрлан амрана.

2 цагийн өмнө онгоцны буудал дээр очсон байна. 

  • СА941 онгоцоор Дубай руу    17:20 -с онгоц хөөрөөд 9 цаг нислэг үргэлжилнэ.10:20 д дубайд онгоцны буудалд бууна.    Дубайд Монгол Аялал Жуулчлал ХХК-ний Орос, Англи хэлтэй Дубайн төлөөлөгч тосож авч буудалд хүргэх ба та 3 одтой тав тухай буудалдаа орж амарна

HOTEL  / АЯЛАГЧИД ХООЛОО ӨӨРСДӨӨ/

2-р өдөр

  • Чөлөөт өдөр

 

HOTEL                                               Өглөөний цай 

3-р өдөр

  • Чөлөөт өдөр 

 

HOTEL                                               Өглөөний цай 

4-р өдөр

  • Өглөөний цайны дараа 09:00-11:30-цагийн хооронд далайн эргийн наран шарлагын газар орж амрах
  • 14:30-д буудалдаа ирж 20 жилийн дотор үсрэнгүй хөгжиж чадсан  тэнгэрийн хот Дубайн  сүрлэг байшин дундуур аялан дубай хоттой танилцах аяллаа эхлэнэ  
  • Дэлхийн найм дахь гайхамшиг гэж алдаршсан “Пальм Джумейра” хэмээх хүний гараар бүтээгдсэн хиймэл арал, түүн дээрх тансаг 5 одтой Атлантис  зочид буудлын  гадна очиж Атлантийн далайн  урсгалыг ширтэн нүдээ баясган, сэтгэлээ сэргээнэ.
  • Дубайн нэрийн хуудас болсон далбаат завины хэлбэр бүхий,2 тонн алт орсон, дэлхийд ганц далай дээр баригдсан 7 одтой  Бурж Ал Араб  зочид буудлын гадна талд дурсгалын зургаа татуулна. /Дотор нь орвол 115 ам доллар төлбөрийг аялагчид өөрсдөө. Орвол  хоолтой/
  • 1.5 тэрбум ам.доллараар боссон дэлхийн хамгийн өндөр барилга болох 828 метр (160 гаруй давхар) өндөр “Burj Khalifa”–г үзэн, 124 давхарт 1 минутанд  гарж 450 метрийн өндрөөс Персийн булангийн гайхамшиг, шөний дубай хоттой танилцан, үзэсгэлэнт пантан усан ориглуур харж сэтгэлээ баясган, дурсгалын зургаа татуулна/
  • / төлбөрийг аялагчид өөрсдөө  хотын аялал 1 хүний 130$/
  • City tour аяллын захиалга 2-3 өдрийн өмнө өгөх. Цаг хугацаанд нь захиалга өгөөгүйгээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй /

HOTEL                                               Өглөөний цай 

5-р өдөр

  • Дэлхийнд алдартай брэндүүдийн барааг та  хямдрал заралсан үед 40, 50, 70 хувь хүртэлх хямдралтайгаар та дэлхийн хамгийн том  худладааны  их дэлгүүр болох Dubai Mall, Dubai city center  -ээс  авах боломж гарах бөгөөд мөн   тус дэлгүүр доторх генисийн номонд орсон  33,000 гаруй амьтадтай далайн аквариум үзэх  боломжтой   /дотор нь орвол төлбөрийг аялагчид өөрсдөө/
  •  Монголд өвөл боллоо та Булган шубээ аваагүй бол Дубай хотыг зорихдоо  булган шубны дэлгүүр орж өөрийн бие гоёоорой 
  •  Үнэ цэнээрээ монголоос ялгагдахгүйч хийц загвар, чанараараа олонд танигдсан дубай  алтыг сонирхон Дубай алтны зах орох

                                   HOTEL                                               Өглөөний цай 

6-р өдөр

  • Дубайн буудалаа 12 цагт хүлээлгэн өгөөд ачаагаа ресепшн дээр үлдээгээд дэлгүүр орж болно, буудлаас 20-21 цагийн хооронд нисэх онгоцны буудалруу төлөөлөгч хүргэж өгнө.  Олон улсын стндартад нийцсэн нисэх буудал нь цэвэр, тохилог орчин, эелдэг найрсаг үйлчилгээ таныг хүлээж байгаа бөгөөд  доод давхарт нь гаалийн татваргүй барааны дэлгүүрээс ориг үнэртэн сүрчигийг хямд үнээр авах боломжтой
  • Шаргалтах манхан дээгүүр “Land200” хөлөглөн, дов толгод дундуур  огцом эргэлт хийн гайхамшгийг үзүүлэн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын бэлхүүсний бүжиг үзэж, үндэсний хувцас өмсөн зургаа татуулж, жимсний амтат шиши тамхи татаж, үдшийг зоог барин  элсэн цөлийн Safary аялал хийх боломжтой  / сафари аялалд аялагчид төдбөрөө өөрсдөө төлнө 1 хүний 60 ам доллар  /

                       БУУДАЛГҮЙ                                                               Өглөөний цай 

7-р өдөр

СА942 онгоцоор 01:15-т Дубайн терманал 1 онгоцны буудлаас  ниснэ. 12:55-т Бээжинд терманал 3-д  бууна

  • Дубайгаас Бээжин лүү 7 цаг ниснэ. 20 кг ачаа зөвшөөрнө,  бээжинд буугаад онгоцны буудлын хажууд буудалд байрлан амрана.

БУУДАЛ                                 АЯЛАГЧИД ХООЛОО ӨӨРСДӨӨ 

8-р өдөр

  • Өглөө эрт буудалаа хүлээлгэн өгч онгоц буудалруу очиж бүртгүүлнэ.

               Бээжингээс СА 901 11:55ниснэ УБ-т 14:30 бууна.

УБ-т ирсэнээр бидний аялал өндөрлөнө  

10 хоногийн өмнө захиалга өгсөн байх

Бизнес аяллын журам

  1. Ямар аяллаар аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Сонгосон аяллын талаар компаниас зөвлөгөө авах
  3. Бизнес аяллын зардалд: Арабын Нэгдсэн Эмират Улсын /виз, 5 хоногийн Дубайн буудал, Дубайд 5 удаа өглөөний цай, тосох үдэх унаа орсон болно./ Бизнес аяллын аялагчид онгоцний тийз, дубайд очсон хот доторхи унаа, хөтөч, үзвэр, өдөр  оройн хоол, бээжин буудал, хоол, хот доторх унаа зэрэг  зардлыг аялагчид өөсдөө гаргана.
  4. Шинэ машин худалдан авах бол зөвхөн манай компаний харьцдаг газруудаас авсан тохиолдолд ямар нэг асуудал гарвал уг компани худалдан авагч хоёрын бичиг баримтыг үндэслэн хохиролыг барагдуулж өгнө. Харин манай харьцдаггүй компаниас автомашин худалдан авсан тохиолдолд ямар нэг харьцуулга хүлээхгүй болно.
  5. Манай төлөөлөгчид мэдэгдэхгүй машин авсан тохиолдолд манай компаний хариуцлага хүлээхгүй. Худалдан авсан сэлбэг, запас дугуй авах мөн машинд нэмэлт тоноглол хийлгэх зэрэг зүйлсийг  аялагчид өөрсдөө хариуцах ба эдгээртэй холбоотой асуудал нь манай компанид хамааралгүй бөгөөд ямар нэгэн асуудлыг манайх хүлээж авахгүй болно.
  6. Аяллын явцад тухайн орны тэмдэглэлт ой амралтын өдрүүдийг сайтар судлаж байж аялалд гарах. Үүнээс үүдэлтэй зардлыг тухайн аялагч өөрөө хариуцна.
  7. Бизнес аялагчид өөрийн худалдан авсан машин болон барааны ачилт тээвэрлэлт, гаалийн татвар,  даатгал зэргийг бүрэн хариуцна.
  8. Монголоос мөнгө шилжүүлсэн тохиолдолд тухай хүний нэр дээр машин ачигдах тул паспортын дугаар, иргэний үнэмлэхний хуулбар , гэрийн хаяг тодорхой авч явах / англи дээр орчуулсан байх/ . Дансаар Ам доллар шилжүүлэхэд  тухайн дансанд орохдоо АНЭУ-ийн мөнгө тэмдэгт Дирхамаар олгодог учир мөнгийн зөрүү гардагийг сайн анхаарна уу.
  9.  Бизнес аяллаар явах хүмүүс аяллын захиалга өгсөн өдрөөс хамаарч аяллын үнэ өөр байна.
  10. Ачааны зардал сар бүр өөр байдагыг анхаарна уу
  11. Ачилтын явц дахь эвдрэл гэмтлийг даатгуулсан тохиолдолд даатгалын байгууллага хариуцна. Даатгуулаагүй тохиолдолд манай компани үүсэн гарах асуудлыг хариуцахгүй болно.  
  12. Манай хөтөчөөр Дубайд үйлчлүүлсэн тохиолдолд  нэг өдрийн 200 ам доллар төлнө./Үүнд: унаа, орчуулга/орос, англи/, машин авахад туслах зэрэг орсон болно. Хэрэв та манай компаний төлөөлөгчөөр машины бичиг баримтаа бүрдүүлэх болон, ачуулах бол ажлын хөлс 100 ам доллар нэмэж төлнө.
  13. Таны ачуулсан автомашин усан онгоцонд ачигдаад усан онгоц Дубайгаас  хөдөлсөнөөс хойш 45-48 хоногийн хооронд УБ-т ирдэг болохыг анхаарна уу. 
  14. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг /деклраци/ бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтанаар /CUSTOMS/ гэсэн текэн дээр тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарсанаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. /мөнгө алдах, хураалгах/ 
  15. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж штамб даруулах ба бусад бичиг баримт /деклраци/-аа гаалийн ажилтанд шалгуулна.

Хүнд даацын машин худалдан авч байшаа тохиолдол дээрх журмуудаас гадна дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй

  1. Уул уурхай, Зам, барилга, машин механизмийг тээвэрлэх тээвэрлэлтйин зардлыг дараах байдлаар бодож гаргана.
  • Далайн тээвэр / Дубай-Тянжин, Тянжин-Замын-Үд, Замын-Үд- УБ/ гэсэн 3 янзын үнэ бодож гаргана. Энэ үнийг гаргахад ачааны өндөр 4,2 метр, өргөн 3,8 метр, урт 12,5 метр байна. Хэрэв уг заалтаас 1 см илүү байвал тээвэрлэлтийн зардал 2 дахин нэмэгдэнэ.

Хүнд механизмийг подъём дээр тээвэрлэнэ. Подъёмны үнэ 1-10 хоногт 1 хоногийн 20 ам доллар, 10-30 хоногт 1 хоногийн 30 ам доллар, 20-иос дээш хоногт 1 хоногийн 40 ам доллар байна.

Шинэ машин захиалж байгаа тохиолдолд

  1. Нийлүүлэгч нь судалгаа хийлгүүлж захиалгачтай харилцан тохирч баталгаажуулсан төлбөрийг хийсэн тохиолдолд баталгаажуулсан үнийг өөрчлөхгүй байх. Баталгаажуулаагүй тохиолдолд үнэ өөрчлөгдөх ба машин байхгүй байх магадлалтай.
  2. Сонгосон бизнес аяллын талаар судалгаа гаргуулахад тус компанид 50 ам доллар төлнө.
  3. Бизнес аяллын  талаар судалгаа гаргуулах зүйлээ бичгээр тодорхой гаргаж өгнө.
  4.  Төлбөрийг урьдчилан хийнэ. Энэ төлбөр судалгааны хөлс болно. Авто машины судалгаа хийлгээгүйгээс Дубайд машин авах, бусад бизнес аяллын хүндрэл гарвал манай компани хариуцахгүй  болно. Судалгаа хийлгэсний үндсэн дээр өөрийн хүссэн машин байгаа тохиолдолд урьдчилгаа 1500 ам долларыг манай компанид тушаах,бөгөөд тухайн урьдчилгаа төлбөр хийгдсэнээр энэ асуудлыг хариуцах болно. Техникийн нөхцөл буруу өгсөн тохилдолд хариуцлагыг аялагч өөрөө хариуцна. Уг 1500 ам долларыг авсан машины үнээс суутгаж тооцно.
  5. Хэрэв автомашин захиалбал ажлын хөлс 1000 ам доллар байна.Эхний удаад 500 ам доллар тус компанид тушаана,үлдэгдэлийг машин ачуулсан баримт гэрээ контейнерийн номер зэргийг хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл 500 ам доллар авна.
  6. Ачааны зардал сар бүр өөр байдагыг анхаарна уу
  7. Ачилтын явц дахь эвдрэл гэмтлийг даатгуулсан тохиолдолд даатгалын байгууллага хариуцна. Даатгуулаагүй тохиолдолд эвдрэл гэмтлийг манай компани үүсэн гарах асуудлыг хариуцахгүй болно.  
  8. Бизнес аялагчид өөрийн худалдан авсан машин болон барааны ачилт тээвэрлэлт, гаалийн татвар,  даатгал зэргийг бүрэн хариуцна. Монголоос мөнгө шилжүүлсэн тохиолдолд тухай хүний нэр дээр машин ачигдах тул паспортын дугаар, иргэний үнэмлэхний хуулбар , гэрийн хаяг тодорхой авч явах / англи дээр орчуулсан байх/ . Ам доллар шилжүүлэхэд АНЭУ-ийн мөнгө тэмдэгт Дирхамаар олгодог учир мөнгийн зөрүү гардагийг сайн анхаарна уу.