Бидний тухай

  Бидний тухай

Монгол Аялал компани нь анх 1999 онд ЛИПН нэртэйгээр гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан түүхтэй. 2002 оноос хойш гадаадаас жуулчин авч улмаар “Монгол Аялал” төслийг хэрэгжүүлж, монголчуудаа гадаад улсуудруу аялуулж эхэлснээр өдгөө 15 жилийн нүүрийг үзэж байна. Өдийг хүртэл аялалууд амжилттай зохион байгуулагдахын зэрэгцээ аялалын төрөл чиглэлүүд ч улам нэмэгдсээр байгаа билээ. Та бүхэнд Европ, Америк, Арабын нэгдсэн Эмират зэрэг олон    сайхан хот, улсуудаар аялах аялалуудаа санал болгож байгаа юм. Нийт 30 гаруй ажилчид, Эрдэнэт хот дах салбар нэгжийн хамтаар үйл ажиллагаа явуулж, аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн байр суурийг олсон юм.

  • Аялагч,үйлчлүүлэгч ---- бидний хийж байгаа ажил бүхэн аялагч үйлчлүүлэгчдийн төлөө байх болно
  • Чанартай үйлчилгээ, боломжийн өртөг--- манай аялалууд үнийн хувьд боломжийн, хамгийн чанартай, сэтгэл шингэсэн үйлчилгээг үзүүлэх болно
  • Хариуцлага----бид ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ хүрдэг, хариуцлагатай хамт олон байх болно.
  • Үр дүн--- аялагч нарын маань сэтгэл ханамж бидний үр дүн байх болно.