2014 оны 7 сарын аяллын маань онцлох аялагчид

2014 оны 7 сарын 28-аас 8 сарын 01-ий өдрүүдэд Итгэлт Хамба болон Итгэлт Хамба байгаль нуурын ээлжит аялал маань амжилттай явж ирлээ. Энэ удаагийн аялалд маань олон хүндтэй зочид явснаараа илүү онцлогтой байлаа.

10580932_1484303945147100_4596505632996001649_oТэдний нэг бол Хаан найргийн Хатан Дулмаа хэмээн олноо алдаршсан яруу найрагч Дулмаа гуай явсан нь аялагчдын маань хувьд олзуурхууштай байсан юм. Яруу найрагч Дулмаа гуай олон сайхан шүлэг зохиосны дотор “Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлэг нь бидний хэзээний танил болсон билээ. Түүний хийсэн бүтээснийг Монгол Аялал компаний захирал Пүрэвдорж өндрөөр үнэлж энэ удаагийн аялалд 100 хувь үнэгүй аялуулсан юм.

10592037_437924763016314_1034376892_nМөн өөр нэгэн хүндтэй зочин бол Монголын Иргэний Агаарын тээвэрт ажиллаж байгаад ослоор 2 хөлөө алдсан онгоцны нисгэгч Болдхуяг ах байлаа. Түүний мөн хийж бүтээснийг нь үнэлэн Монгол Аялал компани үнэгүй аялуулсан билээ. Та хоёр минь Итгэлт хамбын ивээлд багтаж урт удаан наслахыг ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



Эрдэнэт салбарын 3 жилийн ой боллоо

Монгол аялал компани хөдөө орон нутагт салбараа байгуулан ажилласан анхдагч жуулчны компани билээ. 2011 оны 5 сарын 24-ий өдөр Эрдэнэт хотод анхны салбараа байгуулан ажилласнаас хойш өдгөө 3 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Төдийлөн хот суурин газар руу ирж бүртгүүлж чаддаггүй, цаг завгүй иргэдийн хувьд Эрдэнэт хотод салбар байгуулснаар  өөрийн орон нутгаасаа албан ёсны мэдээлэл, шуурхай үйлчилгээг цаг тухайд нь авч манай үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ ч утгаараа жилээс жилд харилцагч үйлчлүүлэгчдийн тоо өсч байгаад бид бүхэн баяртай байдаг билээ. Тэгвэл энэ оны 5 сарын 23-д тус салбар байгуулагдсаны 3 жилийн ойг нийт хамт олон болон үйлчлүүлэгчдийн хамтаар тэмдэглэлэн өнгөрүүллээ. Уг ойн арга хэмжээний хүрээнд  бүх чиглэлийн аялалдаа эхэлж бүртгүүлсэн 10 хүнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгэсэн юм.



Монгол аялал компани Баянхонгорт салбараа нээлээ.

111Манай компани хэрэглэгчдийнхээ цаг мөнгийг хэмнэн та бүхэнд илүү хүрч үйлчлэхийг эрхэмлэн ажилладаг билээ. 2011 оны 5 сарын 24-д Эрдэнэт хотод анх салбараа байгуулж байсан бол энэ удаа бид бүхэн Монгол орныхоо баруун бус нутагт Баянхонгор аймгийн төв дээр салбараа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 5 сарын 22-д болсон ба манай Баянхонгор салбар аймгийн төвийн тавилгын их дэлгүүрийн 3 давхар 7 тоотод байрлаж байгаа. Баруун бүсийн харилцагч үйлчлүүлэгч та бүхэн манай салбараар үйлчлүүлээрэй. Та бүхнийг манай найрсаг хамт олон угтан авахдаа баяртай байх болно.



Гранд Экспо-2014 шилдгүүд тодорлоо

 

Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн чуулган “Гранд экспо” үндэсний бизнес фестивалийг цахим хөтөч уриатай  www.zone.mn  сайттай хамтран энэ оны  04 сарын 01- нээс 05 сарын  10-ны хооронд зохион байгууллаа. Монгол улсын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертийн дүгнэлтийг үндэслэн тодруулдаг Гранд Экспо үндэсний бизнес фестивалийн тэргүүн дээд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2014 оны 5 сарын 21-д Баянгол ресторанд болсон бөгөөд уг фестивалийн Аялал Жуулчлалын салбарт “Монгол аялал” ХХК хамгийн дээд буюу Гранпри шагнал хүртлээ. Мөн манай компаний Нарны орон жуулчны бааз Аялал жуулчлалын салбарын шилдэг жуулчны бааз гэсэн өргөмжлөлийг гардан авсанд бид бүхэн туйлын баяртай байгаа бөгөөд та бүхэндээ үйлчилгээгээ илүү сайн хүртээмжтэй хүргэх тал дээр хичээнгүйлэн ажиллах болно.

 



Хөх хот-Ордос-Бээжингийн аялагчид

2014.05.18  Аялагч Б. Байшинхүү

Монгол Аялал Жуулчлал компаний хөтөлбөрт оролцон дээрхи чиглэлээр оролцож яваадаа сэтгэл өндөр байна. Бидний буусан буудал хоол үйлчилгээ маш сайн байлаа. Дээрх гурван хотоос Ордос хот илүү таалагдлаа. Хөтөч нар маш сайхан сэтгэлээр үйлчилсэнд баярлалаа. Монгол аялал компанийхаа хамт олонд ажлын амжилт хүсье.

2014.05.18  Аялагч Мөнхтуяа

Монгол Аялал компанийхаа цаашдын ажилд амжилт хүсье. Мөн хамтран аялсан аялагчиддаа замын уртыг сэтгэл санаа нийлүүлж, хөгжилтэй нэг сэтгэлтэй аялсанд баярлалаа. Зураглаачийг хамт аялуулж, аяллын талаар бичлэг зургийг CD хэлбэрээр гаргаж өгнө гэсэн энэ үйлчилгээ их таалагдлаа. Мөн төрсөн өдөр болон захирлын нэрэмжит сугалаатай урамшуулал болон сюрприз нь маш их таалагдлаа. Ачллын сэтгэгдэл их өндөр байна. та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

2014.05.08    Аялагчид Энхжаргал, Эрдэнэбат

Монгол Аялал компаний аяллын хөтөлбөрт хамрагдаж Эрээн-Хөх хот-Ордос-Бээжингийн чиглэлд 7 хоног сайхан аялаад өнөөдөр Улаанбаатар руу буцаж  явна. Бид бүгд сайхан аялж юм үзэж нүд тайлаад буцаж байна. Аяллын явцад бид хөгжөөнтэй, хөгжилтэй явлаа. Мөн янз бүрийн хөгжилтэй сюрприз барьж байгаад баяртай байна. миний хувьд энэ аялал насан туршид мартагдахааргүй аялал болсон. Энэ аяллын азтан болсондоо туйлын баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

2014. 05. 18   Эрдэнэт үйлдвэрийн хамт олныг төлөөлж

Сайн байна уу? Энэ удаагийн аялал миний хувьд анх удаагийнх байлаа. Гадаад орны түүх соёл бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдрал, цэцэглэн хөгжилт тэр бүхнийг өөрийн ой ухаанд ургуулан бодож өөрийн орны соёлын болон хөгжил дэвшилтэй харьцуулан бодож явлаа. Миний мэлмийг нээж, ухааныг тэлж өгсөн Монгол аялал компаний хамт олон болон Өлзийжаргал, Гэрэлт-Од, Соёлоо нартаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2014.05.08   Завхан аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд

Завхан аймгийн хөдөлмөрийн хэлтсийн төлөөлөл болж энэ удаагийн аялалд хэлтсийн 3 мэргэжилтэн аялалаа. Сайхан хамт олонтой аялж аяллын сэтгэгдэл өндөр байлаа. Хятадын томоохон хотуудаар аялахад тавтай сайхан үйлчилсэн та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.



2014 онд аялсан Итгэлт хамбын аялагчдын сэтгэгдэл

2014 оны 1 сарын 30   Ариунаа

Монгол Аялал компани нь зохион байгуулалт сайтай маш эерэг энерги сайтай дотно санагддаг тул дахин дахин үйлчлүүлдэг. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

2014 оны 1 сарын 30   Ч.Ганхуяг

Сайхан энерги авч сайхан юм үзлээ.Үйлчилгээний тал дээр маш сайн байлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

2014 оны 3 сарын 10   Л.Энхгэрэл

“Монгол Аялал” ХХК-ийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлье. Сайхан тав тухтай аялж өндөр сэтгэгдэлтэй үлдлээ.

2014 оны 3 сарын 10  Лхамсүрэн

Аяллын азтан болсонд маш баяртай байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

2014 оны 5 сарын 12  Т.Даваасүрэн

Анх удаа зохион байгуулалттай аяллын үйл ажиллагаанд явж үзэж байна. Энэ удаагийн аялал ээжийгээ аавыгаа баярлуулах гэсэн хүүхдүүдийн баг гэлтэй. Тэгэхээр та бүхний хийж байгаа энэ ажил цаг үеэ олсон оновчтой ажил болж чаджээ. Та бүхний сэтгэлээ шингээж хийсэн энэ ажил олон хүний сэтгэлд хүрдэг гэхэд эргэлзэх хэрэггүй бизээ.Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ахиж заавал аялна гэдэгтээ итгэлтэй байна.

2014 оны 5 сарын 12  О.Цэрэндаш

Монгол Аялал Жуулчлал компаний хамт олон та бүхэн биднийг Итгэлт хамба болон ээж мод зэрэг сайхан энергитэй газруудаар аялахад маш  их туслалцаа үзүүлж хөнгөн шуурхай үйлчилсэн явдалд гүн талархал илэрхийлж тус компаний хамт олон та бүхэнд цаашдын ажил үйлс чинь улам их амжилттай байж юу санасан есөн цагаан хүсэл чинь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг танай хамт олонд дэвшүүлж байна.

 



2014 онд аялсан Утайн аялагчдын сэтгэгдэл

Өмнөговь аямгийн Цогтцэций сумын 12 хүний бүрэлдэхүүнтэй аяллын багийнхан

Бид багаараа 12 хүний бүрэлдэхүүнтэй явлаа. Ахмадууд маань сэтгэгдэл өндөртэй маш сайхан аялж ирлээ. Та бүхний цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхныг багийнхаа өмнөөс хүсэн ерөөе. Дараа дараагийн олон сайхан аяллаар эргэн уулзацгаая. Баярлалаа.

 Аялагч П. Баян

Тэтгэврийн ахмад настангууд бид сэтгэл санаа өндөр маш тавтай аялаад ирлээ. Хөтөч Гэрэлт-Од болон Менежер Баярцэцэг нартаа олон олон ахмад буурлуудад буян болж яваарай. Дүү нартаа ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Хайртай шүү дүү нартаа. Баярлалаа

Аялагч Д.Элбэг

Үйлчилгээ маш сайн байлаа. Сэтгэгдэл их өндөр байна. Дараа дахин аялнаа.

Аялагч Ж.Ленин

Үйлчилгээ шуурхай сайн байлаа. Нутгийн хүмүүстээ танай аяллын талаар ярих болно. Баярлалаа.

Аялагч. З.Ургамал, Оюунчимэг

Энэ аяллын сайхныг орон нутагтаа сурталчилна. Аяллын үйлчилгээ сайн байлаа.



Монгол аялал компани спортын салбарт

Монгол аялал компани урлаг спортыг дэмжсээр ирсэн уламжлалтай билээ. 4 сарын 25-аас 5 сарын 3-ы хооронд зохион байгуулагдсан сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд тус компаний ивээн тэтгэж оролцуулсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат тамирчин Мөнхбаяр дэлхийн аварга болж, олон улсын шатрын холбооны мастерын болзол хангасан байна. Мөнхбаяртаа халуун баярыг хүргэж цаашдын улам их спортын амжилтыг хүсэн ерөөе.



Дели-Лех мөргөлийн аялал

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш дэлхийн бүх бурханы шашинтнууддаа зориулж Энэтхэгийн хойд нутагт  сүрлэг сайхан Хималайн уулсын дунд орших Ладак мужийн Лех хотод 7/3-7/10 хооронд Калачакра буюу Цогт цагийн хүрдэн номыг айлдана. Та бүхнийг энэхүү айлдварт суух мөргөлийн аялалдаа урьж байна.

Аяллын маршрут: Дели-Агра-Дели-Лей-Дели

Аяллын урт:  9 шөнө / 10 өдөр

Өдөр 1. УБ-Бээжин-Дели

Улаанбаатараас Бээжин хот руу онгоцоор шууд нисээд Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудалд буухад хөтөч тосч аваад буудалд хүргэж өгнө.

 Delhi airport
Өдөр 2. Дели

Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Шинэ дэли хоттой танилцана.  Дэлхийн 1-р дайнд амь үрэгдсэн Энэтхэгийн эх оронч цэргүүдэд зориулсан дурсгалын цогцолбор болох Энэтхэг хаалга, ерөнхийлөгчийн ордон болон засгийн гадрын ордон зэргийг үзнэ. Мөн Энэтхэгийн 7 гайхамшигт зүй ёсоор багтдаг, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Кутаб Минарт зочилно. Кутаб Минар нь Энэтхэгийн хамгийн өндөр Исламын шашны барилга юм. Оройн хоолны дараа Дэлхийн орчин цагийн 8 дах гайхамшиг болсон үзэсгэлэнт Акшардамыг үзэж сонирхоно.

Akshardam
 Өдөр 3. Дели-Лех

Өглөөний цайны дараа Лех рүү ниснэ. Лех нь Ладак мужийн хамгийн том хот бөгөөд бурханы шашны өлгий нутаг юм. Лехгийн онгоцны буудлаас буудалдаа хүргүүлнэ. Байгалийн сайханд буудалдаа амарна.

 800px-Thiksey_Gonpa_(Monastery)
Өдөр 4-6 Лех

Өглөөний цайны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн айлдварт 3 өдөр сууж хурал номын дуу сонсоно. Айлдварын дараа чөлөөт цагтай. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

 DSC_0397
Өдөр 7 Лех-Дели

Өглөөний цайны дараа Дели рүү буцаж ниснэ. Делид ирээд Түвд хороолол, Айна торгоны зах болон Яшвант Орос захаар худалдаа наймаа хийнэ. Айна торгоны захаас та хямд үнээр Энэтхэг торго, бөс барааг, Түвд хороололоос шашны холбогдолтой эд зүйлс, Яшвант орос захаас үслэг эдлэл, арьсан эдлэл, мөнгөн эдлэл зэргийг хямд үнээр авч аяны богцоо дүүргээрэй.

market-med
Өдөр 8. Дели-Агра-Дели-Бээжин

Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Агра хотыг зорино. Аград ирээд дэлхийн 7 гайхамшгийн нэг болсон, Энэтхэг орныг төлөөлөх алдарт Таж махалыг үзнэ. Таж Махал бол Их Могулын хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулж барьсан ариун хайрын бэлгэдэл хөшөө билээ. Үдийн хоолны дараа Их Могул улсын үед 1569 онд Ямуна голын эрэг дээр баригдсан Агра цайзыг үзнэ. Оройн Дели рүү буцна. Делид ирээд оройн хоол зооглосны дараа онгоцны буудал руу хүргэж өгнө. Бээжингийн чиглэлд ниснэ. 7 цагийн нислэгийн дараа Бээжингийн онгоцны буудалд газардана.

Taj_Mahal
Өдөр 9. Бээжин

Бээжингийн онгоцны буудлаас хөтөч тосч аваад буудалд хүргэж өгнө. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та бүхэн аяны алжаалаа тайлан амрах буюу хэрэв хүсвэл шоппинг хийх боломжтой.

 beijing
Өдөр 10. Бээжин-УБ

Өглөөний цайны дараа Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цагийн нислэгийн дараа УБ-т газардсанаар аялал өндөрлөнө.



Вьетнам аялал

Аяллын чиглэл: УБ-Инчеон-Ханой-Халонг-Катба арал-Ханой-Инчеон-УБ

Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр

Өдөр 1. УБ-Инчеон

УБ-с нисч Инчеон нисэх онгоцны буудалд бууна. Сөүл хоттой танилцах хотын аялал хийнэ. /төлбөрийг аялагчид өөрсдөө/

 DSC_0436

Өдөр 2. Инчеон-Ханой

Инчеоноос Ханой руу ниснэ. Ной Бай нисэх онгоцны буудалд буухад хөтөч тосч авч Ханой хотын төвд байршилтай зочид  буудалд  байрлан нислэгийн алжаалаа тайлна.

Өдөр 3. Ханой-Халон

Өглөөний цайгаа буудалдаа уугаад 8 цагаас Ханой хотын төвөөс 170 км зайд орших дэлхийн өвд буртгэгдсэн аялал жуулчлал, байгалийн онцгой бус болсон Халонг хотруу хөдлөнө. Өдөр 3 одтой унтлагын завинд сууж өдрийн хоолоо идээд далайн дунд  тогтсон  Диваажингийн агуйг үзнэ. /сонин содон  хэлбэрт хад чулуу, байгалиараа олдсон агуйн олдвор/  Мөн Агуйн орчим газартай каяк  болон хурдны  завиар явж танилцана. Оройн хоолоо усан онгоцондоо иднэ. Жуулчид орой нь монгол дууны караокед дуулж, загасчлах боломжтой. усан онгоц нь дээрээ унтаж амарна.

 DSC_0540DSC_0556
Өдөр 4. Халон-Катба

Өглөөний цайгаа усан онгоцон дээр уугаад, далайгаас байгалийн сувд хэрхэн яаж гаргадгийг үзэж, сувдаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүн үзэж сонирхож худалдан авах боломжтой.  Вьетнамын байгалийн үндэсний парк катба арал дээр ирэн буудалдаа орж  тухлан амрана. Дараа нь дугуйгаар хотын төв болон далайн эргээр зугаалж  Катба арлын шөнийн өнгө төрхийг тольдож дурсгалын зургаа татуулна.

Cat-Ba-island

81890

Өдөр 5. Катба-Халонг-Ханой

Өглөөний цайгаа уугаад Халонг хотруу явна. Өдрийн хоолоо идээд  Ханой хотын зүг хөдөлнө.

Өдөр 6. Ханой

Өглөөний цайны дараа Ханой хоттой танилцах аялал эхэлнэ: Вьетнамын үндэсний баатар болох Хо Ши Миний бунханаар зочилж, түүхийн музейг нь үзнэ.Өдрийн хоолны дараа Вьетнамын үндэсний музей, Вьетнамд алдартай ганц чулуун багана дээрх Буддагийн сүмд мөргөнө. 1000 жилийн настай Домогт яст мэлхийтэй нууранд хурэлцэн ирнэ.

DSC_0464

Өдөр 7. Ханой-Инчеон

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд дэлгүүр хэсч Ханой хотын төвөөр зугаалж хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Орой нь нисэх онгоцны буудалруу эргэж гэрийн зүг сэтгэл хангалуун буцна.

Өдөр 8. Инчеон-УБ

Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.

 



Бид оны шилдэг outbound буюу гадаадад жуулчин илгээгч компаниар шалгарлаа

 123 001  12 001

 Даяаршиж буй нийгэмд хүмүүсийн аялах зугаалах, олон орны соёл зан заншил, нийгмийн хөгжилтэй танилцах, танин мэдэх үйл явцад туслан хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулсаар даруй 15 жилийг үдэж буй Монгол аялал компани маань өнгөрсөн энэ он жилүүдэд маш олон Монголчуудаа гадаад улс оронд жуулчлахад гол гүүр нь болсоор ирсэн билээ. Өнгөрч буй 2013 он маань бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан бөгөөд  2013 онд нийт гадаадад илгээсэн жуулчингаараа салбартаа тэргүүлж оны шилдэг Оutbound тур оператороор шалгарлаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг 2013 оны 12 сарын 26 өдөр болсон нийт салбарын шинэ жилээр гардан авлаа.



Дели-Дарамсала мөргөлийн аялал

Аяллын маршрут: УБ-Бээжин-Дели-Агра-Дели-Амрицар-Дарамсала-Амрицар-Дели-Бээжин-УБ

1 өдөр-Делид ирнэ. /хоолгүй/

УБ-аас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн нислэгийн дараа Бээжинд буухад манай төлөөлөгч тосч аваад буудалд хүргэж өгнө. Энэ өдөр чөлөөт өдөр учир та хүсвэл дэлгүүр захаар хэсэх боломжтой. Буудалдаа ирээд амарна.

 beijing_cbd1
2 өдөр-Делид ирнэ. /хоолгүй/

Бээжингээс Делигийн чиглэлд ниснэ. 7 цаг орчмын нислэгийн дараа Делид газардаж хил гаалиар нэвтэрсний дараа онгоцны буудлаас нутгийн хөтөч цэцгэн эрхи барин таныг хүндэтгэлтэйгээр угтан авч буудалд тань хүргэж өгнө. Буудалдаа ирээд амарна.

 Delhi airport
3 өдөр-Дели-Агра-Дели /3 хоол/

Өглөөний цайгаа эртхэн уусны дараа Агра руу явна. Аград ирээд Шах Жахан хааны өөрийн хатан мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл болсон, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалыг үзнэ. Үдийн хоолны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт байрлах Могул гүрний уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзыг үзнэ. Цайз дотор та бүхэн Жахангир ордон, Хас ордон болон мөргөлийн танхим  гэх зэрэг үлгэрийн мэт олон барилга байгууламж үзнэ. Оройхон Дели рүү буцаж ирээд оройн хоолондоо ороод буудалдаа ирж амарна.

Taj_Mahal
4 өдөр –Дели-Амрицар /3 хоол/

Өглөө эрт Шатадби экспрэсс галт тэргээр Амрицарыг зорино. Амритцарт буунгуутаа буудалдаа ирж бүртгүүлнэ. Үдийн хоолны дараа Амрицар хотын чухал үзвэрүүдийг үзэж аялна. Амрицар бол энэтхэгийн хамгийн  эртний хотуудын нэг бөгөөд алтан сүмүүдээрээ алдартай. Төв азиас Энэтхэгийг зорих аялагчдын дайран өнгөрдөг нутаг байсан учраас төрөл бүрийн худалдааны гол төв болж байсан юм. Энэ хотод түүх соёлын олон дурсгалт газар байдгаас хамгийн алдартай нь болох  Синкчүүдийн 4 дэх тэргүүн болох Рамдас болон түүний залгамжлагч Аржан Дэв нарын байгуулсан алтан сүмийг үзэж сонирхоно. Сүмийн дээвэр алтаар бүрсэн байдаг бөгөөд аварга том усан цөөрөм дунд байдаг. Орой нь хилийн Вага суурин руу явж Энэтхэг-Пакистан 2 улсын хилийн цэргүүдийн ээлж солилцож буй ёслолыг үзсэний дараа буудал руугаа явж амарна.

15021-golden-temple-amritsarwagahr
5 өдөр- Амрицар-Дармасала /3 хоол/

Өглөөний цайны дараа Дарамсала руу машинаар явна. Ойролцоогоор 6 цаг орчим аялж Дарамсалад  ирээд буудалдаа бүртгүүлнэ. Үдийн хоолны дараа амарч байгалийн сайханд алжаал тайлан цагийг чөлөөтэй өнгөрөөнө. Буудалдаа оройн хоолоо идээд амарна.

 McLeod-Views
6 өдөр- Дарамсала /3 хоол/

Өглөөний цайны дараа Далай багшийн өөрийнх нь хийд болох Намгиял хийдэд зочилж Далай багшийн хурал номд сууж мөргөл үйлдэнэ. Энэ хийдэд Бурхан багш болон бусад олон бурхдын аварга том баримлууд болон олон шашны сургууль зэрэг байдаг. Эндээс бид Төвдийн бурханы шашинтнуудын дунд Далай багш болон Ванчинбогдын дараа 3-р ордог их гэгээнтэн Кармапа ламын Гюто хийдэд айлчилна. Мөн Түвдийн уламжлалт бурханы шашны гар урлал болох бурхдын хөрөг, шуумал баримал, модон сийлбэр зэргийг хадгалдаг Норбулингка төвд зочилж бурхны гайхалтай бүтээлүүдтэй танилцана. Буудалдаа оройн хоолондоо ороод амарна.

 

gyuto monastery

7 өдөр- Дарамсала-Амрицар/машинаар 190 км-5 цаг явна./-Дели /галт тэргээр 17:00-22:45/ /3 хоол/

Өглөөний цайны дараа Амрицар руу явна. Энд өдрийн хоолондоо орсны дараа Дели рүү галт тэргээр явна. Галт тэргэндээ оройн хоолоо иднэ. Делид буунгуутаа буудалдаа ирж амарна.

 images (1)
8 өдөр – Делигээс явна. /3 хоол/

Өглөөний цайны дараа Энэтхэг хаалга, Ерөнхийлөгчийн ордон, Их хурлдын танхим, Засгийн газрын ордон, Гутаб Минар, Жама Масжид сүм болон Улаан цайз зэргээр аялна. Үдийн хоолны дараа худалдааны гол гудамж буюу явган хүний хамгийн том өргөн чөлөө болох Жанпатаар явж худалдаа наймаа хийгээд оройн хоол идсэний дараа онгоцны буудал руу хүргэж үдэн гаргана. Шөнийн нислэгийн дараа өглөө Бээжинд бууна.

gutub minar
9 өдөр Бээжин-УБ

Нислэгийн цаг хүртэл чөлөөт цагтай. 2 цагийн нислэгийн дараа УБ-т бууснаар бидний аялал өндөрлөнө.



Хонконг-Макао-Жухай-Шэнжэний аялал

 

Аяллын чиглэл:   УБ – Хонконг-Макао-Шэнжэн-Хонконг –УБ

Аяллын хугацаа:  5 шөнө 6 өдөр

Аяллын унаа:      Онгоц, Автобус

Аяллын үнэ: ………… /2 талын онгоцны билет,  хот дотор болон хот хооронд үйлчлэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, үзвэр, хөтөч /

 

Өдөр 1. УБ-Хонконг

Улаанбаатараас Хонконгруу нисэн Хонконгийн олон улсын нисэх буудал дээрээс хөтөч тосч авна. Онгоцны буудлаас шууд дэлхийд алдартай Хонконгийн Диснейлэндэд очин үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялна. Энд та бүхэн Америкийн бяцхан гудамжаар аялан, 4D кино үзэн, орон орны хүүхэлдэйн ертөнцөөр завиар зугаалж, үлгэрийн баатруудтай хамт зургаа татуулан цагийг зугаатай өнгөрүүлэх болно.

20110120152603377
Өдөр 2. Хонконг

Өглөөний цайны дараа Хонконг хотын алдартай сүм болох Хуандашан сүмээр орно. Дараа нь Хонконгийн их дэлгүүр болон татваргүй барааны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Өдрийн хоолны дараа Далайн паркаар зугаалан, парк доторх хөгжилтэй  тоглоомуудаар тоглон өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолны дараа Викториа боомтод очин усан онгоцоор шөнийн Хонконг хотыг тольдоно. Дараа нь буудалдаа очоод амарна.

 9f6e19082577e867e924888cu=3298609439,2537255490&fm=21&gp=0
Өдөр 3. Хонконг

Энэ өдөр чөлөөт өдөр байх ба та хүссэн  дэлгүүрээрээ орж худалдаа хийх боломжтой.

Өдөр 4. Хонконг-Макао-Жухай

Өглөө эрт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Макаоруу усан онгоцоор хөдөлнө. Цаг орчим явсаны дараа Макаод хүрч, Макао-н билэг тэмдэг болсон Санпаул эртний ханыг үзэн сонирхсоны дараа Макао-н түүхэн дурсгалт газар болох А ма дуганаар орно. Өдрийн хоолны дараа худалдааны цаг байна. Дараа нь Макао-н алдарт Венец цогцолборт очно. Энд казино, төрөл бүрийн алдартай брэндийн бараа, болон уран барилгын гайхамшигийг нэг дор цогцлоож өгсөн жуулчдын хамгийн их очдог газар юм. Оройн хоолны дараа Макао-с Жухайруу хил гаалиар гарсаны дараа буудалдаа очин амарна.

 4314454_084519015000_2DSC_0327
Өдөр 5.  Жухай-Шэнжэн

Өглөөний цайны дараа Жухай хотын өдөр тутмын хэрэглээний барааны  дэлгүүрээр орж худалдаа хийгээд Жухай хотын хамгийн үзэсгэлэнтэй газар болох Лусын дагины хөшөөтэй далайн эрэг дагуух Хайрын гудамжаар орж дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолны дараа Шэнжэн хотруу хөдөлнө. Шэнжэнд хотод ирэн буудалдаа байрлан амарна. Энэ өдөр мөн чөлөөт өдөр байна. Та бүхэн Шэнжэн хотоор чөлөөт аялал хийж хүссэн газар дэлгүүрээр орж худалдаа хийх боломжтой.

418e6ef72bbcb2bf010858072f5_p1_mk1

 

Өдөр 5.  Жухай-Шэнжэн

Өглөөний цайны дараа хил гаалиар гарч бүртгүүлээд Хонконгийн нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Хонгконгоос УБ-т ирснээр аялал өндөрлөнө.

d0c8a786c9177f3ea0ed3c9a70cf3bc79e3d5648


Монгол сүнчой-2014 мөргөлийн аялал

Аяллын чиглэл: УБ – Бээжин – Дели –Агра – Дели –Дарамсала -Дели-Бээжин-УБ

Аяллын хугацаа: 9 шөнө/ 10 өдөр

Өдөр 1  УБ-Бээжин-Дели

Чингэс хаан ОУНБ дээр уулзаж Бээжингийн чиглэлд ниснэ. 2 цагийн нислэгийн дараа Бээжингийн онгоцны буудалд газардаж Делигийн чиглэлийн дараагийн нислэгтээ бүртгүүлнэ. 7 цагийн нислэгийн дараа Дели хотын Индира Гандигийн нисэх буудалд газардахад хөтөч тосч аваад буудалд хүргэж өгнө.

Delhi airport
Өдөр 2. Дели-Агра-Дели

Өглөөний цайны дараа эртний Могулын нийслэл байсан Агра хотыг зорино. Аград ирээд Шах Жахан хааны өөрийн хатан Мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл болсон, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалыг үзнэ. Үдийн хоолны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт байрлах Могул гүрний уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзыг үзнэ. Оройхон Дели рүү буцаж ирээд оройн хоолондоо ороод буудалдаа ирж амарна.

Taj_Mahal
Өдөр 3. Дели-Дарамсала

Өглөөний цайны дараа Делигээс Орон нутгийн нислэгээр Энэтхэгийн буддын шашны төв Дарамсала хот руу ниснэ.  Дарамсалад ирээд буудалдаа байрлан амарна.

McLeod-Views
Өдөр 4. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

DSC_0397DSC_0391
Өдөр 5. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

Өдөр 6. Дарамсала

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Далай багшийн Монгол түмэндээ 3 дах удаагаа айлдах,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,айлдварт сууж сургааль номд даган баясна. /Айлдварын өдрүүдэд унаа үйлчлэхгүй/

Өдөр 7. Дарамсала-Дели

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Дели рүү ниснэ. Делид ирээд аялагчид өдрийн хоолондоо орсны дараа Айна торгоны зах, Яшвант орос зах зэргээр шоппинг хийх боломжтой. Орой нь Дэлхийн орчин цагийн найм дах гайхамшиг гэгдээд буй Хинди шашны уран барилгын хосгүй бүтээл болсон Акшардам цогцолборыг үзэж сонирхоно.

akshardham-temple
Өдөр 8. Дели-Бээжин

Өглөөний цайны дараа Энэтхэг хаалга, Ерөнхийлөгчийн ордон, Их хурлын танхим, Засгийн газрын ордон, Гутаб Минар зэргийг үзэж сонирхоно.  Орой онгоцны буудал руу хүргэж өгнө. Делигээс Бээжингийн чиглэлд ниснэ.

gutub minar
Өдөр 9. Бээжин

 Бээжинд буухад хөтөч тосч аваад буудал хүргэж өгнө. /Энэ өдөр хөтөч унаа үйлчлэхгүй бөгөөд хэрэв аялагч хүсвэл дэлгүүр хэсэх боломжтой/

beijing
Өдөр 10. Бээжин-УБ

Бээжингээс УБ руу ниснэ. 2 цагийн нислэгийн дараа УБ-т газардсанаар аялал өндөрлөнө.

 

 



Энэтхэгийн алтан гурвалжингийн аялал

Аяллын чиглэл: УБ-Бээжин-Дели-Агра-Жайпур-Дели-Бээжин-УБ

Аяллын хугацаа: 6 шөнө / 7 өдөр

 Өдөр 1  Улаанбаатар-Бээжин        (MOB)

Улаанбаатараас Бээжин чиглэлд ниснэ. 2 цаг орчмын нислэгийн дараа Бээжингийн капитал онгоцны буудалд буухад хөтөч тосч аваад буудал хүргэж өгнө. Энэ өдөр та бүхэн өөрсдийн хүсэлтээр үзвэр үзэж, шоппинг хийх боломжтой

 beijing_cbd1
 Өдөр 1       Дэлид ирнэ.               (MOB)

Өглөөний цайны дараа Энэтхэг улсын нийслэл, 17 сая хүн амтай түм түжигнэж, бум бужигнасан метрополис хот болох Дели хотыг зорино. Ямуна мөрний эрэг дээр байрлах энэхүү хот нь Энэтхэгийн соёл, улс төр, бизнесийн томоохон төв билээ. Делид буухад онгоцны буудлаас хөтөч тосч аваад буудалдаа ирж амарна. Дели бол

Delhi airport
 Өдөр  2         Дэли – Жайпур                    (өдрийн 3 хоол)

Буудалдаа өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөөд Дэли хотоор аялна. Дэлхийн 1-р дайнд амь үрэгдсэн Энэтхэгийн эх оронч цэргүүдэд зориулсан дурсгалын цогцолбор болох Энэтхэг хаалга, Ерөнхийлөгчийн ордон болон засгийн газрын ордон, зэргийг үзэж сонирхон үдийн хоолны дараа дэлхийн соёлын өвд багтсан Энэтхэгийн 7 гайхамшигт зүй ёсоор ордог Энэтхэгийн хамгийн өндөр Исламын шашны гонх болох Күтүб Минарт зочлоод жуулчны автобусаараа алдарт ягаан хот гэгдэх Жайпур хотыг зорино. 5 цаг орчим явсны  Жайпурт ирмэгцээ буудалдаа бүртгүүлж ороод буудалдаа оройн хоолоо идээд хононо.

indian gategutub minar

Өдөр  3        Жайпур                     (өдрийн 3 хоол)

Буудалдаа өглөөний цайгаа уугаад Амбэр толгод дээрх Амбэр цайз руу жийпээр аялна. Замдаа алдарт салхит ордон гэгдэх Хава Махал дээр зогсож зургаа авахуулна.  Буудалдаа үдийн хоолоо идээд хотын аяллаа цааш үргэлжлүүлнэ. Хотын захирагчийн гэр бүл оршин уудаг уран барилгын гайхамшгийг мэдрүүлсэн Хотын ордонг үзэж сонирхоно, Одоо энэхүү ордны нэг хэсгийг гайхалтай сайхан музей болгон тохижуулсан байдаг. Үүний дараа 18-р зуунд баригдсан дэлхийн хамгийн том одон орон судлалын төвүүдийн нэг Жантар Мантарт зочилно. Хэрэв цаг гарвал бид гараар урласан хивс нэхмэл зэргийн үйлдвэрээр орж энэхүү сайхан торгон хивснүүд хэрхэн бүтдэгийг нүдээр үзэх болно.

hawa mahalAmer
  Өдөр 4      Жайпур – Агра        (өдрийн 3 хоол)

Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Агра хотыг зорино. Замдаа Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн 14 жилийн турш Их Могул гүрний нийслэл байсан эртний хэрмэн хот болох “Орхигдсон хот” Фатехпур Сикриг үзээд цааш замдаа Агра хотоос 55 км зайд байдаг Братпур хотод үдийн хоолоо идээд орой Агра хотод ирж зочид буудалдаа амарна. Оройн хоол зочид буудалдаа иднэ.

fatehpur sikri
  Өдөр 5    Агра

Үдийн хоолны дараа Их Могул гүрний 5 дах хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл бунхан, дэлхийн 7 гайхамшгийн нэг болсон алдарт Таж махалыг үзнэ /Баасан гарагт хаалттай/. Мөн Таж Махалын гантиг чулуун тансаг шигтгэмэл урлалыг хэрхэн гар аргаар чадварлаг урладагийг нутгийн алдарт урланд очиж үзэж танилцана. Үдийн хоолны дараа Их Могул улсын үед 1569 онд Ямуна голын эрэг дээр баригдсан, уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзаар аялна. /Оройн хоол зочид буудалд/

Taj_Mahal
 Өдөр 6    Aгра – Дэли              (өдрийн 3 хоол)

Өглөөний цайны дараа Дэли руу газраар явна. Дэлид Энэтхэгийн Хиндү шашны тэргүүн сүм болох Акшардамыг үзэж үүний өмнөх лянхуа цэцгэн хэлбэрт цэцэрлэг хүрээлэн, хөгжимт усан оргилуурын хажууд амарч алжаал тайлаад үдэлтийн оройн зоог идсэний дараа онгоцны буудал руу хүргэж өгнө. Оройн нислэгээр Бээжингийн зүг ниснэ.

Akshardam
 Өдөр 7. Бээжин-УБ

Бээжинд буугаад УБ-ын чиглэлд нисч 2 цагийн нислэгийн дараа УБ-т бууснаар Энэтхэг орноор хийсэн мартагдахааргүй дурсамжтай Алтан гурвалжингийн аяллаа өндөрлөнө.